Ай Ти Парк АНУ-ын NBIA-ийн “Gold” гишүүн боллоо

Ай Ти Парк АНУ-ын NBIA-ийн “Gold” гишүүн боллоо

Untitled

 

Засгийн газрын тохируулагч агентлаг МТШХХГ-ын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) дэлхийн нэр хүндтэй байгууллагын гишүүн боллоо. АНУ-ын Үндэсний бизнес инкубаторын нийгэмлэг (NBIA)-ийн гишүүнчлэлд МТҮП нэгдсэнээрээ тив, дэлхийд үнэлэгдэх боломж, гарц улам бүр нээлттэй болж буй юм. Зах зээлд нэвтрэхэд оюуны болон бизнесийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлдэг олон улсын NBIA-ийн гишүүнчлэл гурван зэрэглэлтэй ба “Gold” ангилалд МТҮП-ыг бүртгэн авчээ.

АНУ-д төвтэй NBIA-аас манай байгууллагыг гишүүн орноор бүртгэн авснаа албан ёсоор саяхан мэдэгдсэн юм. Монголын мэдээллийн технологийн хөгжлийг түүчээлж буй МТҮП олон улсын гишүүн байгууллага болсон нь манай салбарын бодлого, хөгжил дахин нэг шат ахисан үйл хэрэг болж ийнхүү чадав.

АНУ-ын Үндэсний бизнес инкубаторын нийгэмлэг бизнесийн инкубатор болон бизнес эрхлэлтийг эрчимжүүлдэг дэлхийн шилдэг байгууллага юм. Гарааны компаниудыг амжилтанд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр дотоод, гадаадын мянга мянган мэргэжилтэнд мэдээлэл, боловсрол олгож, бизнесийн танилын хүрээг тэлэх боломжоор ханган ажилладаг байна.

Өнөөдрийн байдлаар NBIA нь 60 гаруй улсын 2100 орчим гишүүнтэй. Бизнес эрхлэлтийн амжилт, хувь хүний боломжийг нэмэгдүүлж дэлхийн хэмжээнд олон нийтийг чадавхжуулахыг чухалчилдаг ажээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд NBIA нь инкубаторын менежмент болон хөгжлийн асуудалд ач холбогдол өгч ойлгомжтой тодорхой мэдээллээр хангадаг байна. Улмаар гишүүдийнхээ мэргэжлийн чадавхи, мэдлэгийн хөгжлийг дэмжихэд олон үйл ажиллагаа явуулж иржээ. Тухайлбал, олон улсын уулзалт хурал, мэргэжлийн семинар зохион байгуулах, инкубаторын хөгжлийн чиглэлээр улс орнуудын Засгийн газар болон корпорацуудтай зөвлөлдөн хамтран ажилладаг байна.

МТҮП анх 2004 онд NBIA-д сонирхогч гишүүн байгууллагаар элсэж байсан бол энэ удаа гишүүнчлэлийн зэрэглэлээ ахиулан албан ёсоор “Gold” ангиллын гишүүн болж Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гарааны болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, инкубаторын компаниудын менежментийн үйл ажиллагааг чадавхжуулах, туршлага солилцох, дамжуулах, нэвтрүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх анхны гүүр болсон бас нэг цоо шинэ “жим татаж чадлаа.

Манай байгууллага 2011 онд Азийн Шинжлэх ухааны паркуудын гишүүн байгууллагаар элссэн бол 2015 оны хувьд их гүрний NBIA-ийн “Gold” гишүүн болж дэлхийд данстай, нэр хүндтэй гишүүн байгууллага боллоо.

  • Алтанцэцэг
  • 2015-04-01
  • Уншсан:2099
  • Tags:

Салбарын байгууллагууд