Гадаад харилцаа

МТҮП нь 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш 30 гаруй байгууллагатай гадаад харилцаа тогтоож, гишүүнээр элсэн, МТ-ийн чиглэлийн төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, сургалт семинар, олон улсын хэмжээний хурал чуулган зохион байгуулах, урт богино хэмжээний сургалтанд боловсон хүчнээ хамруулах зэргээр гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсээр ирсэн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй байгууллагатай байнгын харилцаатай хамтран ажиллаж байна.

Мэдээлэл технологийн инженерийн шалгалтын зөвлөл

http://itpark.mn/wp-content/uploads/2015/04/logo-itpec.jpg

2005 онд МТҮП нь Мэдээлэл технологийн инженерийн шалгалтын зөвлөлийн гишүүнээр элсэж 2006 онд Мэдээлэл технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ын албан ёсны зохион байгуулагч болсон. Албан ёсны МТИШ-ын зохион байгуулагч болсоноос хойш нийт 18 шалгалт амжилттай зохион байгуулсан. МТИШ-ын нийт 4 түвшингийн шалгалт байдагаас МТҮП нь 3 түвшинг зохион байгуулдаг. Үүнд: МТ-ийн пасспортын шалгалт, МТ-ийн суурь шалгалт болон МТ-ийн ахисан шалгалт. Өнгөрсөн хугацаанд нийт 122 шалгарагч Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээг гардан авч, гадаад дотоодын нэр хүнд бүхий байгууллагад ажиллаж, их дээд сургуульд суралцаж байгаа билээ. МТҮП нь мөн ITPEC-ийн бусад 7 гишүүн байгууллагатай тогтмол хамтын ажиллагаатай.

Америкийн Үндэсний Бизнес Инкубаторын Нийгэмлэг

http://itpark.mn/wp-content/uploads/2015/04/usa_NBIA_logo_2014.jpg

МТҮП нь Америкийн Үндэсний Бизнес Инкубаторын Нийгэмлэгийн гишүүнээр анх 2004-2008 элсэж 2015 оны 3 дугаар сарын 17-ний өдрөөс гишүүнчлэлийн зэрэглэлээ ахиулан “Алтан” ангиллын гишүүнээр албан ёсоор элсэн орсон.

NBIA нь бизнесийн инкубатор болон бизнес эрхлэлтийг эрчимжүүлдэг дэлхийн шилдэг байгууллага юм. Гарааны компаниудыг амжилтанд  хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор жил бүр мянга мянган мэргэжилтэнгүүдэд мэдээлэл, боловсрол олгож бизнесийн танилын хүрээгээ тэлэх боломжоор ханган ажилладаг. NBIA нь 60 гаруй улсын 2100 орчим гишүүнтэй бизнес эрхлэлтийн амжилт, хувь хүний боломжийг нэмэгдүүлж дэлхийн хэмжээнд олон нийтийг чадавхжуулах зорилготой нийгэмлэг юм.

Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо

http://itpark.mn/wp-content/uploads/2015/04/logo-aspa.jpg

Анх 2011 онд МТҮП нь Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо (ASPA)-ны гишүүнээр элсэх саналаа тавьж 2012 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс албан ёсны гишүүн болсон.

2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ASPA-ийн 9 дахь удаагийн Удирдлагуудын уулзалтыг хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд улмаар хамтын ажиллагаа одоог хүртэл хэвийн үргэлжилж байна.

Дэлхийн Технополисийн Холбоо

http://itpark.mn/wp-content/uploads/2015/04/logo-wta.jpg

2013 онд Дэлхийн Технополисийн Холбооны гишүүнээр албан ёсоор элссэн. Тус байгууллагаас жил бүр тогтмол зохион байгуулдаг олон улсын хэмжээний хурал, сургалт семинарт нь МТҮП-ын зүгээс идэвхтэй оролцож мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нь дээшлүүлдэг.

БНСУ-ын Үндэсний Мэдээллийн Технологийн Үйлдвэрлэлийг Дэмжих Агентлаг

http://itpark.mn/wp-content/uploads/2015/04/logo-nipa.jpg

2014 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар БНСУ-ын Үндэсний Мэдээллийн Технологийн Үйлдвэрлэлийг Дэмжих Агентлагтай Програм хангамж ба мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар МТҮП болон NIPA-ийн хоорондын ирээдүйн хамтын ажиллагааны таатай орчин бүрдсэн.

Салбарын байгууллагууд