ШУПМТ-ын бүтэц, зохион байгуулалт

Шинжлэх ухааны парк МТ-ын бүтэц зохион байгуулалт нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4 тоот дугаарын Удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн ерөнхий захирлын тушаалаар батлагдан мөрдөгдөж байна. Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь дотроо Захиргаа, Хүний нөөц, хамтын ажиллагааны газар, Инкубатор Бизнес хөгжүүлэлтийн төв, Инноваци Технологийн төв, Мэдээлэл, Сургалт, Судалгааны төв гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор нийт 30 гаруй ажилтантай хамт олон юм.

Мэдээллийн тенхнологийн үндэсний паркын бүтэц, зохион байгуулалт

Захиргаа, Хүний нөөц, хамтын ажиллагааны газар

Захиргаа, хүний нөөц, хамтын ажиллагааны газар нь удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө болон дотоод дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, удирдлага болон ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, тэдний үйл ажиллагаа, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, дэд бүтэц, байрны ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Инкубатор, Бизнес Хөгжүүлэлтийн Төв

МТ-ийн гарааны компани, иргэнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад инкубаторын таатай орчин бүрдүүлж, тэднийг цаашид өсөн бойжиж, бие даан хөгжихөд нь санхүү, менежмент, хууль эрх зүйн цогц үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, гадаад, дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, инновацийн бүтээх гарааны компаниудыг бэлтгэн гаргах

Инноваци, Технолoгийн Төв

Шинэ дэвшилтэт технологийн инноваци, ялангуяа мэдээллийн технологийн инновацийг хэрэгжүүлэх нөөц бололцоог судлах, илрүүлэх, судалгаа&хөгжүүлэлтийн чиг хандлагыг төлөвшүүлэх ба дэмжих, оюуны өмч, технологи дамжуулал, энтрепренёршипийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага-аж үйлдвэр-паркийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, технологи, инновацийн шинэ санаа, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, байгууллагын соёлд инноватив хандлагыг нэвтрүүлэх зэргээр байгууллагын эрхэм зорилго, бодлогыг дэмжин ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Мэдээлэл, Сургалт, Судалгааны төв

Цахим монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, МТ-ийн боловсролыг бүх нийтийн боловсрол болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, нийслэл болон хөдөө орон нутгийн оюутан залуус, олон нийтэд мэдээллийг хүргэх, хангах, МТ-н салбарын талаарх судалгаа шинжилгээ хийх, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр мэргэжлийн болон бусад сургалт семинаруудыг зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээллэх, суртчилах, дотоод гадаадын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг үндсэн чиг үүрэгтэй.

Салбарын байгууллагууд