Олон улсын ICDL шалгалтыг өнөөдөр нэвтрүүллээ

Олон улсын ICDL шалгалтыг өнөөдөр нэвтрүүллээ

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний ICDL /International Computer Driving Licence/ шалгалтыг албан ёсоор Монголдоо өнөөдөр зохион байгуулж байна. ICDL-ийн анхны шалгуулагч нар Дорнод аймгаас ирж оролцож байгаа нь уг шалгалтын цар хүрээ, ач холбогдлыг тус аймгийн иргэд хамгийн сайн ойлгон хүлээн авч түүхэн үйл явдлын манлайлагч боллоо.

Шалгалтыг зорин ирсэн залуустаа амжилт хүсье.

Энэхүү олон улсын шалгалтыг өөрийн орондоо нутагшуулснаар төрийн албан хаагч болон бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг тодорхойлох, хөгжүүлэх, үнэлэх олон улсын түвшний шалгалтын цогц системийг бүрдүүлж буй том ахиц юм. Түүнчлэн манай мэргэжилтнүүд хүссэн үедээ олон улсын жишгийн дагуу мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх боломжтой болж байгаа юм. Шалгалтын материал англи хэл дээр гэдгээрээ онцлогтой тул шалгуулагчид англи хэлний түвшнээ ч давхар тодорхойлж, бататгах давуу талтай.

1

Монгол Улс олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт ICDL буюу International Computer Driving Licence-2016 оноос нэвтрүүлэхээр зорьсон ба олон улсын шалгалтын эрхээ авсан 151 дэх орон болсон юм. Олон улсын Ази дахь төв салбар Сингапур улсад байдаг ба 150 гаруй оронд нэвтэрсэн байна.
Ийнхүү олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг ICDL-ийг Монголд хэрэгжүүлэхийг зорьж, бэлтгэл ажлыг хангасны үр дүнд анхны шалгалт амжилттай эхэллээ.

2

Хэрэв манай шалгуулагч нар тэнцвэл компьютерийн хэрэглээний ур чадвараа олон улсын хэмжээнд таниулах ба 150 улс орны хэмжээнд үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ гардана.

Дэлхийд танигдсан уг шалгалт олон улсын стандарттай бөгөөд шалгалтын агуулга тогтмол шинэчлэгддэг байна. Шалгалт нь суурь, стандарт, ахисан 3 түвшинтэй.
3 түвшин нийт 17 модультай. Модуль бүр хамгийн сүүлийн үеийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна. Модуль тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай тул хүссэн хүн бүр шалгалтанд оролцох боломжтой. Өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах боломжтой.

3

 

 

  • Ичинноров Ариунсанаа
  • 2017-02-13
  • Уншсан:2163

Салбарын байгууллагууд