ЗХНХамтын Ажиллагааны газар

Үйл ажиллагааны чиглэл

Захиргаа, хүний нөөц хамтын ажиллагааны газар нь удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө болон дотоод дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, удирдлага болон ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, тэдний үйл ажиллагаа, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, дэд бүтэц, байрны ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах, төрийн өмчийг эзэмших 49 тоот гэрээг ТӨХ- той байгуулан ажиллаж “ХАНГАЛТТАЙ САЙН ” үнэлгээг авч, ТӨХ-ний өргөмжлөл, мөнгөн шагналаар 2013 онд шагнагдсан.

Хүний нөөцийн үйл ажиллагаандаа “Өглөөний цай” арга хэмжээг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээ нь сард нэг удаа зохион байгуулагдаг бөгөөд хамтран ажилладаг байгууллагуудаасаа зочин урьж харилцан мэдээ мэдээлэл, туршлагаа хуваалцан, найрсаг яриа өрнүүлдэг билээ. Өглөөний цай арга хэмжээ нь ажилчдад шинэ санаа, санаачлага гаргахад нь сэдэлжүүлж, хувь хүн талаасаа хөгжих боломж олгож байгаагаараа хамт олны талархлыг хүлээгээд байна.

ЗХНХамтын Ажиллагааны газар • Хамт олон

Батбаатар Цэрэндорж

- ЗХНХамтын Ажиллагааны газрын дарга
  • Ажлын чиг үүрэг:
    Захиргаа, аж ахуйн үйл ажиллагааг шууд удирдлагаар хангаж, захиргааны ажилчдын ажил үүргийн гүйцэтгэл, техник тоног төхөөрөмжийн болон сүлжээний аюулгүй байдалд хяналт тавих, эд хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Ганцэцэг Ганбаатар

- Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
  • Ажлын чиг үүрэг:
    Байгууллагын эд хөрөнгөд хяналт тавих, захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Наранхүү Даваажав

- Нягтлан бодогч
  • Ажлын чиг үүрэг:
    Байгууллагын санхүүг шаардагдах журмын дагуу хөтлөн тооцох, зарцуулалтанд хяналт тавих
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Золбоо Жамбаа

- Нярав
  • Ажлын чиг үүрэг:
    Байгууллагын эд хөрөнгийг зохих журмын дагуу бүртгэл хөтлөн, бараа материалын зарцуулалтанд хяналт тавин, шаардагдах эд материалаар хангах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Батсайхан Лхагвасүрэн

- Хуульч
  • Ажлын чиг үүрэг:
    Байгууллагын эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн үйл ажиллагааг хууль эрх зүйн мэдээллээр хангах, хянах, эрх зүйн аливаа маргаанд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн ажиллах, дотоод дүрэм, журмыг хуульд нийцүүлэн боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, хууль зүйн зөвлөгөө, сургалт семинар зохион байгуулах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Баасанжаргал Ням-Очир

- Техник хангамж, Сүлжээний инженер
  • Ажлын чиг үүрэг:
    Сүлжээний тасралтгүй хэвийн үйл ажиллагаагаар хангах, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Түвшинбат Батнасан

- Хамтын ажиллагааны мэргэжилтэн
  • Ажлын чиг үүрэг:
    Байгууллагын түрээсийн талбайн ашиглалтыг сайжруулах, төлбөр барагдуулах, байгууллагаас зохион байгуулагдаж буй арга хэмжээг зохион байгуулах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Заяажаргал Батбилэг

- Гадаад харилцааны мэргэжилтэн
  • Ажлын чиг үүрэг:
    Мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын байгуулага, холбоо, паркуудтай хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх, байгуулагын үйл ажиллагааг олон улсын түвшинд таниулах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Салбарын байгууллагууд