Манай цахим хуудсанд морилон саатаж буй эрхэм танд Мэдээлэл, технологийн үндэсний парк-ын хамт олон мэндчилж байна.
Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Монгол улсын хэмжээнд төрийн зүгээс мэдээллийн технологи, инновацийг хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээсэн ААТҮГ юм. Манай үүд хаалга оюутан, сурагч, мэргэжилтэн, инженер, эрдэмтэн, бизнесмен, судлаач, Та бүхэнд үргэлж нээлттэй байх болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.
Мэдээлэл, технологийн үндэсний парк нь дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдийн технологийн хөгжлийг гүйцэх, зэрэгцэн алхах зорилгоор үйл ажиллагаандаа бодлогын томоохон шинэчлэлийг хийж 21 аймаг 9 дүүргээ холбосон оюуны торгоны замыг бүтээн Монгол хүн бүрд энтрепренёр сэтгэлгээг таниулан нутагшуулах, инноваци нэвтрүүлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг бий болгох, гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэхээр бид зорин ажиллаж байна.Монгол улсын мэдээллийн технологийн хөгжил дэлхийн хэмжээнд мөн түүнээс илүү түвшинд хүрсэн байна гэдэгт бид итгэлтэй байна.Манай цахим хуудсаар зочилж өөрт хэрэгцээтэй мэдээллийг цаг алдалгүй авна гэдэгт найдаж байна.
Миний мэндчилгээг цаг гарган уншиж буй уншигч танд талархал илэрхийлье.
Тал нутгийн цахим хурдасгуур болохын төлөө.
Хүндэтгэсэн,
МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ
ПАРКЫН ЗАХИРАЛ Э.ЦОГТГЭРЭЛ