Инновацийн клуб нээлтээ хийлээ.

Инновацийн клуб нээлтээ хийлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учралын санаачлагаар “Инновацийн клуб” байгуулагдаж, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ.

Уг клуб нь шинийг санаачлагч бизнесийнхэн болон эрдэмтэн, зохион бүтээгчдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн дэмжлэг, хамтын ажиллагаанд чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм.

Мэдээлэл, технологийн үндэсний паркад үйл ажиллагаагаа явуулах “Инновацийн клуб”-ын нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ШУТСангийн дарга Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Л.Дашдэмбэрэл, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, МТҮП-н захирал Ц.Содномдамба нар болон инновацийн бусад оролцогч талуудаас 60 гаруй албаны хүмүүс оролцлоо.

18426839_1489106471139679_1418894882_o

“Инновацийн клуб” нь

  1. Мэдээллийн технологи
  2. Нано технологи
  3. Хүнсний үйлдвэрлэл
  4. Анагаах ухаан, эмийн үйлдвэрлэл, биотехнологи
  5. Эрдсийн боловсруулалт
  6. Эрчим хүч зэрэг салбаруудын хөгжлийг дэмжих зорилготой байгуулагдаж байгаа бөгөөд даархи чиглэлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм.

Үүнд:

  1. Инновацийн мэдлэг, мэдээллийг түгээх үйл ажиллагаа
  2. Төр болон шинийг санаачлагч инноваторууд, хөрөнгө оруулагчид, ААН холбон зуучлах
  3. Гарааны болон өндөр технологийн компаниудын үйл ажиллааг дэмжих, менежментийн туслалцаа үзүүлэх
  4. Технологи дамжуулалтыг дэмжих, оюуны өмчийн хамгаалалт, эдийн засгийн эргэлтийг сайжруулах
  5. Инновацийг дэмжиж, байгууллагын удирдлагын орчинд соёлыг түгээн дэлгэрүүлэх
  6. Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хууль эрх зүйн талаар санал санаачлагыг уламжлах

Инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил-бизнес, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал боловч манай улсын хувьд тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэл хангалтгүй байдаг гэж мэргэжилтнүүд үздэг тул тэднийг холбож экосистемийн таатай орчинг бүрдүүлж, мэдлэгийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар “Инновацийн клуб”ийнхүү нээгдлээ.

  • Мөнхзул Рэнцэндаш
  • 2017-05-12
  • Уншсан:3709
  • Tags:

Салбарын байгууллагууд