МТ-ийн ахисан түвшний шалгалт

МТАТШ-нь мэдээллийн технологийн инженерийн салбарын бүх талын мэдлэг, мэдээллийн систем хөгжүүлэлтийн практик чадварыг сайжруулах, өндөр ур чадваратй инженерүүдийг хөгжүүлэх зорилготой. Тус шалгалтанд мэдээллийн технологийн төслийн хүрээнд өөрийн хүлээсэн үүргийг бие даан гүйцэтгэх чадвартай мэргэжилтнүүд буюу мэдээллийн технологийн дунд түвшний ажилтнууд оролцоно.

Хэн өгч болох вэ?

МТИАТШ-нд мэдээллийн технологийн төслийн хүрээнд өөрийн хүлээсэн үүргийг бие даан гүйцэтгэх чадвартай мэргэжилтнүүд буюу мэдээллийн технологийн дунд түвшний ажилтнууд оролцоно.

Шаардагдах мэдлэг, ур чадвар

Шалгуулагч нь дараах үйл ажиллагаануудыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн үндсэн мэдлэг системийн шаардлагуудыг бэлтгэх ба архитектурыг зохиомжлох
  • Програм хангамжийн зохиомжийн бичиг баримтыг бэлтгэх, програм боловсруулан хөгжүүлэх, мэдээллийн систем, сүлжээ, өгөгдлийн сан ба шигтгэсэн систем зэргийн зохиомж, хөгжүүлэлт ажиллагааны талаарх мэдлэг
Шалгалтын хэлбэр
  • Өглөөний шалгалт:
    • Үргэжлэх хугацаа: 150 минут
    • Асуултын тоо: 80 асуулттай
    • Асуултын хэлбэр: Олон сонголттой тест
  • Өдрийн шалгалт:
    • Үргэжлэх хугацаа: 150 минут
    • Асуултын тоо: 7 асуулттай
    • Асуултын хэлбэр: Нөхөж бичих, асуултанд хариулах
  • itpark
  • Уншсан:1096

Салбарын байгууллагууд