Мэндчилгээ

Б.Буян-Өлзий

Мэдээллийн технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийг Монгол улсад хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн салбарт технологийн ололт, дэвшилтийг нэвтрүүлэх, дотоодын үйлдвэрлэл, мэдлэг, оюуны бүтээгдэхүүн, үнэлэмжийг бий болгох, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн анхны технологийн парк юм.

Манай байгууллага нь мэдээллийн технологийн инкубатор төвийг 12 дах жилдээ ажиллуулж буй бөгөөд түүнчлэн гарааны компаниудыг бойжуулах, мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартыг тогтоох болон шалгалтын системийг нэвтрүүлэх, судалгаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн сургалтын танхим, лабораторийн орчныг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр ажиллаж байна.

Цаашид мэдээллийн технологийн паркыг технологийн парк болгон хөгжүүлж, салбарын манлайллыг бий болгох, шинжлэх ухаан, технологийн санг бүрдүүлэхээр зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас бидний зорилтыг дэмжиж “Монгол Толгой – Силикон хауз” төслийг амжилттай хэрэгжүүлж технологийн тааламжтай орчинг бүрдүүлсэн нь бидний цаашдын үйл ажиллагаанд чухал алхам боллоо.

Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үндсэн суурь нь болж, мэдээллийн технологийн салбараас оруулах хувь нэмрийг дээшлүүлэх эрхэм зорилгоо дээдлэн тус паркын хамт олон хичээнгүйлэн ажиллах болно.

Ерөнхий захирал Б.Буян-Өлзий

Салбарын байгууллагууд