“Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

“Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тэмцээний шүүгчээр:

Г. Үүрдмандах /МУИС-ийн бизнес зөвлөгөөний төвийн ерөнхий менежер/
Н. Дагвасүрэн /Beelog tech founder/
Р. Мөнхзул /МТҮП-ын мэргэжилтэн/ нар оролцов.

laew

Энэ удаагийн арга хэмжээнд:

• Уугантуяа- Jam reporter
• Гэрэлтуяа- Game table
• Энхманлай-Био газ
• Тэмүүжин- UEvent
• Хүслэн-Organic chameleon
• Энх-амгалан-Smart chair
• Түвшинсайхан- Ravent
• Энхбүрэн-Fat tech
• Лхамсүрэн-Digtal content
• АТМ баг- Бичиг хэргийн АТМ
• Содбилэг-Kitchen tab 

15

Нийт 11 сонирхогч, бүтээгч залуус өөрсдийн бизнес санаагаа танилцуулж, төслөө танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, зөвлөгөө зөвлөмж авлаа. “Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээний 4-р сарын ялагчаар Энх-амгалан-Ухаалаг сандал шалгарч, “TechGer founders space”-р үйлчлүүлэх 1 сарын эрхээр шагнагдлаа. Энэ удаагийн тэмцээнд ШУТИС, МУИС, Шинэ монгол Коосэн, Шинэ эрин сургуулиуд оролцсон бөгөөд залуу үеийн төлөөлөл болсон ЕБС-ийн 8-р ангийн сурагчдаас бүрдсэн “АТМ” баг ах эгч нараасаа дутахааргүй өөрсдийн санааг танилцууллаа. “АТМ” багийн санааг Beelog tech ХХК бүтээгдэхүүнээ бэлэн болох хүртэлх хугацаанд бүх талаар дэмжин ажиллахаар боллоо.

  • Ичинноров Ариунсанаа
  • 2017-04-13
  • Уншсан:9154
  • Tags:

Салбарын байгууллагууд