Компьютерийн вишн лабораторид бид график дизайн, анимэйшн, кино, клип, телевиз, уран зураг, дуу хөгжим, бүжиг гээд хүссэн бүхнээ урлан бүтээж, амилуулах боломжтой өвөрмөц давтагдашгүй орчинг бүрдүүлсэн. Мөн энэхүү танхимд хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна тухтай үзвэрийн танхим, уулзалтын буланд тухлан сууж халуун дотно яриа өрнүүлэх боломжтой бөгөөд техник технологийн сэдэвтэй танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг бэлтгэж ч болохоор тайз заслын шийдэлтэй.