ICDL-ийн шалгалтын тухай түгээмэл асуултууд

Анх бүртгүүлсэн шалгалтын төвөөс өөр газар шалгалт өгч болох уу?

Болно. Шалгуулагч бүрт өөрийн гэсэн шалгуулагчийн бүртгэлийн дугаар өгдөг. Энэ дугаараар та ямар ч ICDL-ийн Албан ёсны шалгалтын төв дээр хүссэн шалгалтаа өгөх боломжтой.

Шалгалтыг хэдэн хувиар тэнцэх вэ?

Шалгалт бүрт 75%-иас дээш оноо авсан тохиодолд тэнцсэн гэж тооцно.

Шалгалтанд тэнцээгүй бол яаж дахин шалгалтанд орох вэ?

Таны хандсан Албан ёсны шалгалтын төвөөс зарлах дараагийн шалгалтын хувиараар дахин шалгалтыг өгөх боломжтой. Нэмэлт шалгалтын төлбөр тооцогдох тул та Албан ёсны шалгалтын төвтэйгээ холбоо барина уу.

Шалгалтын үнэ нь хэд вэ?

Шалгалтын үнийг Албан ёсны шалгалтын төв тус бүр заадаг. Манай албан шалгалтын төвийн үнийн мэдээллийг энд дарж харна уу!

Бэлтгэл шалгалт гэж юу вэ?

Бэлтгэл шалгалт өгснөөр та албан ёсны шалгалтын үеэр шалгалт хэрхэн явагдах орчинтой танилцаж болох бөгөөд тухайн ICDL-ийн модулийн мэдлэгээ шалгаж болно. Бэлтгэл шалгалтанд 80%-иас дээш оноо авсан шалгуулагчийг гэрчилгээний шалгалтанд орохыг зөвлөж байна.

Шалгалт хэрхэн явагддаг бэ?

Гэрчилгээний шалгалт нь ICDL-ээс Итгэмжлэгдсэн хянагч багшийн удирдлага дор явагддаг. Ази дахь шалгалтын төвүүд автомат шалгалтын систем ашигладаг бөгөөд энэ нь шалгалтыг автоматаар үнэлдэг. Автомат шалгалтын систем нь шалгалтын хариуг шалгуулагч болон шалгалтын төвд шууд гаргаж өгдөг. Модуль тус бүрт нэг шалгалт өгнө.

Нэмэлт асуултууд: http://www.icdlasia.org/faqs

  • itpark
  • Уншсан:1290

Салбарын байгууллагууд