МТИШ-нд бүртгүүлэх

Шалгалт нь жил бүрийн хавар, намар зохион байгуулагддаг бөгөөд  шалгалтын өдрөөс 1 сарын өмнө МТИШ-ын бүртгэлийн онлайн системээр шалгалт өгөх хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлдэг.

Алхам 1. Цахимаар МТИШ-ын бүртгэлийн системд бүртгүүлэх
МТҮП-ийн МТИШ-ын бүртгэлийн системд цахимаар бүртгүүлнэ. Энд дарж бүртгүүлнэ.
Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх

Шалгалтанд цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана.

  • Шалгалтын бүртгэлийн хуурамж: 55,000₮
  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны дугаар: 1102099876
  • Дансны нэр: Мэдээллийн технологийн үндэсний парк
Шалгалтын хуурамжийг хөнгөлөх нөхцлүүд:
  • Мэдээллийн технологийн чиглэлийн их дээд сургуулиас 30-аас дээш шалгуулагч бүртгүүлсэн тохиолдолд: 40%-ийн хөнгөлөлт
  • МОSA-ийн гишүүн байгууллага болон инкубаторын компаниудын ажилчдад : 20%-ийн хөнгөлөлт
Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах
Шалгалтын бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбарыг suvd@itpark.mn цахим шуудан руу илгээж бүртгэлээ баталгаажуулна.
Алхам 4. Шалгалтын эрхийн бичгийг хүлээн авах

Шалгалтын бүртгэлийг баталгаажуулсны дараа шалгалтын өдрөөс 7 хоногийн өмнө таны цахим шуудангаар шалгалтанд орох эрхийн бичгийг илгээнэ.

Танд амжилт хүсье!

  • itpark
  • Уншсан:1107

Салбарын байгууллагууд