Үе үеийн захирлууд

Үе үеийн захирлууд

Намсрай Авирмэд

  • 1972, 1975-1976
  • Захирлын албыг түр хавсран гүйцэтгэгч
    • 1967-1972 онд Сайд нарын Зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комисст орлогч дарга,
    • 1972-1977 онд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны орлогч дарга, ШУТМТ-н захирлын үүрэг гүйцэтгэгч,
    • 1977-1983 онд Москвад Удирлагын асуудал судлах олон улсын эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
    • 1983-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хороонд хэлтсийн дарга тус тус хийж байв.

Насантогтох Хүүхэнжимээ

  • 1973-1980
  • ШУТМТ-н Захирал
    • 1973-1975, 1976-1980 онуудад ШУТМ-н Олон улсын төвийн гишүүн орнуудын Бүрэн эрхт төлөөлөгч,
    • 1973-1980 онуудад ШУТМТ-н захирал

Бат Амгалан

  • 1979-1980
  • Захирлын үүрэг гүйцэтгэгч
    • 1972-1980 онд ШУТУХ-нд мэргэжилтэн
    • 1980-1982 онд ШУТМТ-ийн орлогч дарга, Захирлын үүрэг гүйцэтгэгч
    • 1982-1996 онд ШУТМТ-н эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв.

Түдэв Доржбал

  • 1981-1997
  • Захирал
    • 1974 оноос Тэр үеийн Аж үйлдвэрийн яамны харьяа Нүүрсний үйлдвэрлэлийн нэгдэлд инженер-эдийн засагч
    • 1978 оноос Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд эрдэм шинжилгээний ажилтан
    • 1981 оноос Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвийн захирал
    • 2000 оноос Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
    • 2005 оноос Орос-Монголын "Монросцветмет" нэгдлийн Техникийн захирлаар ажилласан байна.
    • Эдийн засгийн ухааны доктор,
    • Монгол Улсын гавьяат эдийн засагч.

Гэндэн Алтан-Оч

  • 1997-2002
  • Гүйцэтгэх захирал
    • Техникийн кибернетикийн мэргэжлийн диплом-инженерийн цол.
    • "Эдийн засгийн бизнесийн удирдлага"-ын ухааны доктор.
    • Монголын Шинжлэх ухааны Үндэсний академийн академич.
    • Шатрын олон улсын шүүгч,
    • Олон улсын зохион байгуулагч,
    • ОУШХ-ны мастер.

Аюуш Батжаргал

  • 2002-2008
  • Гүйцэтгэх захирал
    • 1982-1987 онд Архангай аймгийн Багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч.
    • 1987-1991 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Боловсролын асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ажилтан.
    • 1991-2002 онд Боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга.
    • 2002-2008 онд МТҮП-ын Гүйцэтгэх захирал

Батсүрэн Амгаланбат

  • 2008-2009
  • Гүйцэтгэх захирал
    • 2000-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн,
    • 2004-2006 онд МТХХГ-т ахлах мэргэжилтэн,
    • 2006-2008 онд БНХАУ-ын Бэйхан их сургуульд магистрын зэрэг хамгаалсан,
    • 2008-2009 онд МТҮП-н захирал
    • 2011 оноос Япон Улсад Сансарын технологийн чиглэлээр докторантурт суралцаж байна.

Ёндон Сүхбаатар

  • 2009-2012
  • Гүйцэтгэх захирал
    • 1988-1993 онд ОХУ-н Санкт-Петербург хотын ХУИС-ийг Эдийн засагч, зохион байгуулагч мэргэжлээр,
    • 1993-1994 онд МҮЭХТЗ-ийн ҮҮХ-т менежер,
    • 1994-2000 онд "Цагаан шөнө" ХЭАА-н эзэн, "Мандахууд" ХХК-ийн гүйцэтгэх захирал,
    • 1998-1999 онд ТЗУХИ-ыг Төрийн удирдлагын менежерээр,
    • 2002-2003 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистр,
    • 2000-2009 онд БЗД-ийн ЗДТГ-т хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч,
    • 2009-2012 онд МТҮП-н гүйцэтгэх захирал

Цэрэндорж Түвшинтөр

  • 2012-2014
  • Ерөнхий захирал
    • 2003-2006 онд Ц.Түвшинтөр нь Берлиний Техникийн их сургуулийн харьяа, тархалттай хиймэл оюун ухааны лабораторит ахлах програм хангамжийн архитекторч, төслийн удирдагч, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажилласан.
    • 2006-2010 онд ХБНГУ-ын Карлсруэ хотын SEMANTIC WEB болон CLOUD COMPUTING –ийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг AIFB, компьютерийн ухааны судалгааны институт FZI зэрэг олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагуудад ажиллаж докторын зэрэг хамгаалсан.
    • 2010 оны 1-р сараас 8 сар хүртэл FZI институтэд пост доктороор ажилласан.
    • 2010-2011 онд Мобиком корпорацид Судалгаа, хөгжил хариуцсан захирал.
    • 2011-2012 онд ”Скайтел” ХХК компанид Мэдээллийн технологийн газрын захирал.
    • 2010 оноос Монгол улсын их сургуульд дэд профессор.
    • 2012-2014 онд МТҮП-ын Ерөнхий захирлаар ажиллаж энэ хугацаанд “Монгол толгой–Силикон Хаус” төслийг зохиож, удирдсан.

Салбарын байгууллагууд