Инноваци, Технологийн Төв

Үйл ажиллагааны чиглэл

Шинэ дэвшилтэт технологийн инноваци, ялангуяа мэдээллийн технологийн инновацийг хэрэгжүүлэх, нөөц бололцоог судлах, илрүүлэх, судалгаа&хөгжүүлэлтийн чиг хандлагыг төлөвшүүлэх ба дэмжих, оюуны өмч, технологи дамжуулал, энтерпренёршипийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага-аж үйлдвэр-паркийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, технологи, инновацийн шинэ санаа, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, байгууллагын соёлд инноватив хандлагыг нэвтрүүлэх зэргээр байгууллагын эрхэм зорилго, бодлогыг дэмжин ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Инноваци, Технологийн Төв • Хамт олон

Батхуяг Дашдондов

- Инноваци, Технологийн төвийн дарга
  • Ажлын чиг үүрэг:
    Мэдээллийн технологийн инновацийг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, эмбэдэд системийн лабораторын үйл ажиллагааг өргөжүүлэх, хяналт тавих удирдлагаар хангах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Цэцэгмаа Цогоо

- Судалгаа, хөгжүүлэлтийн мэргэжилтэн
  • Ажлын чиг үүрэг:
    Мэдээллийн технологи, түүний хэрэглээний чиг хандлагыг судлах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний судалгаа хийх
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Ариунзаяа Амаржаргал

- Инновацийн мэргэжилтэн
  • Ажлын чиг үүрэг:
    Мэдээллийн технологийн болон түүний хэрэглээний чиг хандлагыг судлаж, технологийн шинэ/сайжруулсан хэрэглээг эрэлхийлж тодорхойлох, инновацийн тогтолцооны оролцогчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохион байгуулах
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Тэмүүлэн Балдандорж

- Технологи дамжуулалтын мэргэжилтэн
  • Ажлын чиг үүрэг:
    Технологи дамжуулалтыг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Мөнхзул Рэнцэндаш

- Систем интеграцийн менежер
  • Ажлын чиг үүрэг:
    Инновацийн соёл, экосистемийг хөгжүүлэх гадаад дотоодын хамтын ажиллагааг өрнүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг ААН компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх инновацилаг бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад техник болон мэдээлэл технологийн шийдлийг интеграци хийх.
  • Ажлын байрны тодорхойлолт:  Үзэх

Салбарын байгууллагууд