2016 оны намрын МТ-ийн инженерийн шалгалтын дүн гарлаа.

2016 оны намрын МТ-ийн инженерийн шалгалтын дүн гарлаа.

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2016 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн  10-р сарын 16-ны өдөр 22 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Энэ удаагийн шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ) гэсэн 3 ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд шалгалтанд  нийт 95 хүн бүртгүүлсэнээс МТПШ-нд 16 шалгуулагч, МТИСШ-нд 57 шалгуулагч,  МТИАТШ-нд 10 шалгуулагч оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 3 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 18,8 хувь, МТИСШ-нд 4 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 7 хувь, МТИАТШ-нд 1 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 10 хувь нь нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ. Шалгалтын дүн харах

МТПШ-ын дүнг үзүүлбэл:

МТПШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний шалгалт 16 3 18.8%

МТИСШ-ын дүнг үзүүлбэл:

МТИСШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний буюу мэдлэгийн шалгалт 57 6 10.5%
Өдрийн буюу ур чадварын шалгалт 55 18 32.7%
Ерөнхий дүн 57 4 7%

МТИАТШ-ын дүнг үзүүлбэл:

МТИАТШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний буюу мэдлэгийн шалгалт 8 2 25%
Өдрийн буюу ур чадварын шалгалт 10 1 10%
Ерөнхий дүн 10 1 10%

Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд тэнцсэн бол нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгч, амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтанд тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

МТИШ-нд тэнцсэн шалгуулагчид:

Шалгалтын нэр Овог Нэр Байгууллага
1 МТПШ Эрдэнэбат Лувсанцэрэн МУИС, ХШИУС-ийн оюутан
2 МТПШ Ганбат Мэргэн  Ажилгүй
3 МТПШ Батжаргал Бат-Оргил МТҮП-ын оюутан инкубатор, ШУТИС, МХТС-ийн оюутан
4 МТИСШ Лхагвасүрэн Мөнх-Итгэл МУИС, ХШИУС-ийн оюутан
5 МТИСШ Чинзориг Очиргарьд МУИС, ХШИУС-ийн оюутан
6 МТИСШ Алтангэрэл Нандин-Эрдэнэ “Ихгүр” ХХК
7 МТИСШ Намхайноров Ёндонсүрэн “Ай Ти Зон” ХХК
8 МТИАТШ Эрдэнэсүрэн Баяраа “Астериск Техноложис” ХХК

МТ-ийн инженерийн суурь болон ахисан түвшний шалгалтанд тэнцсэн тэнцэгчид нь Монгол улсын МТ-ийн Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн болзолуудын нэгийг хангаж, хамгийн өндөр оноотой 1 шалгуулагч нь 2017 оны 2 дугаар сард Япон улсад болох “”Top Gun Training” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болж байгаа юм.

Энэхүү шалгалтанд инженер, мэргэжилтнүүд, багш, оюутнуудаа идэвхитэй хамруулсан МУИС-ХШУИС, “Астериск Техноложис ХХК” болон МТҮП-ын инкубаторын компаниудын нийт удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Жич: Дараагийн шалгалт 2017 оны 04 сарын 23-ны өдөр МТҮП дээр зохион байгуулагдана.

  • Сувд
  • 2016-11-15
  • Уншсан:2132

Салбарын байгууллагууд