2016 оны ITPEC-ийн шилдгүүд эх орондоо ирлээ. 

2016 оны ITPEC-ийн шилдгүүд эх орондоо ирлээ. 

Япон улсын Мэдээллийн Технологийг дэмжих агентлагаас зохион байгуулдаг “ITPEC Top Gun Training” хөтөлбөр 2017 оны 2 сарын 20-ноос 3 сарын 2-ны хооронд Япон улсын нийслэл Токио хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөрт манай улсаас ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн багш Э.Батцэцэг, МУИС-ХШУИС-ийн оюутан Л.Мөнх-Итгэл нар амжилттай оролцож,  ITPEC шалгалтыг дэмжин ажиллах төлөөлөгчөөр буюу элчээр сонгогдлоо.

Хөтөлбөрт 7 улсын 14 оролцогч хамрагдсан бөгөөд энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Токио №6 Дата төв, газар доорх 50м гүн дэх Касүмигасэки кабель тунель, NEC Solution Innovators Ltd, Rakuten корпораци, Nadia компаний компьютер анимейшн студи зэрэг Япон улсын МТ-ийн тэргүүлэгч байгууллагуудаар зочилж, тэдгээр байгууллагуудын мэргэжлийн инженерүүдтэй тэргүүн туршлага солилцохоос гадна Эдо-Токио түүхийн музей, Мираикан шинжлэх ухаан, шинэ бүтээлийн үндэсний музей үзэж, Япон улсын түүх, соёлтой танилцаад ирлээ.

Хэрвээ та энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах шаардлагыг хангасан байхад болох юм.

  1. МТ-ийн инженерийн суурь шалгалт (FE) эсвэл МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт (AP)-нд хамгийн өндөр оноогоор тэнцсэн байх
  2. Англи хэлээр сайн ярьдаг байх
  3. Харилцааны чадвартай байх
  4. “Top gun training” хөтөлбөрт оролцогч нь ITPEC-ийн элч болж байгаа бөгөөд хөтөлбөрт оролцож ирээд өөрийн оронд ITPEC-ийн үйл ажиллагааг олон нийтэд түгээх, сурталчлах  юм.

Ингээд дараачийн ITPEC-ийн элчээр тодрох тэнцэгчдэд АМЖИЛТ ХҮСЬЕ.

1

Японы технологийн хамгийн том компани болох NTT корпораци дээр

3

Төслийн менежментийн сургалтын үеэр

7

“NEC-solution-innovators” ХХК-ний үйл ажиллагаатай танилцаж байх үеэр

2

Японы томоохон МТ-ийн компани дээр

8

Nadia компаний компьютер анимейшн студи

 

Салбарын байгууллагууд