2017 оны хаврын МТ-ийн инженерийн шалгалтын бүртгэл эхэллээ.

2017 оны хаврын МТ-ийн инженерийн шалгалтын бүртгэл эхэллээ.

МТҮП-аас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхойлох, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ын бүртгэлээ эхлүүллээ.

Тус шалгалт нь энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд 4 сарын 23 буюу ням гаригт болно.

Шалгуулагчдыг системтэй бэлтгэх сургалт 3 сарын 27-оос 4 сарын 14-ний хооронд МТҮП дээр 18:30-21:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сургалт болон шалгалтанд бүртгүүлэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

  1. Сургалтанд бүртгүүлэгчид  http://training.itpark.mn/
  2. Шалгалтанд бүртгүүлэгчид http://itpark.mn/itee/web/index.php

2017A_poster

 

  • Сувд
  • 2017-03-19
  • Уншсан:30751

Салбарын байгууллагууд