2017 оны хаврын МТ-ийн инженерийн шалгалтын дүн гарлаа

2017 оны хаврын МТ-ийн инженерийн шалгалтын дүн гарлаа

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2017 оны хаврын нэгдсэн шалгалт өнгөрсөн  04-р сарын 23-ны өдөр 23 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Энэ удаагийн шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ) гэсэн 2 ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд шалгалтанд нийт 103 хүн бүртгүүлсэнээс МТПШ-нд 20 шалгуулагч, МТИСШ-нд 81 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 5 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 25 хувь, МТИСШ-нд 5 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 6.1 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ. Шалгалтын дүн харах
МТПШ-ын дүнг үзүүлбэл:

МТПШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний шалгалт 20 5 25%

МТИСШ-ын дүнг үзүүлбэл:

МТИСШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний буюу мэдлэгийн шалгалт 78 7 9%
Өдрийн буюу ур чадварын шалгалт 74 18 24.3%
Ерөнхий дүн 81 5 6.1%

Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд тэнцсэн бол нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгч, амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтанд тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

МТИШ-нд тэнцсэн шалгуулагчид:

Шалгалтын нэр Овог Нэр Байгууллага
1 МТПШ Түвшинбаяр Тэмүүлин МУИС, оюутан
2 МТПШ Лхагважамц Санжаасүрэн МУИС, оюутан
3 МТПШ Гантөгс Базарсүрэн МУИС, оюутан
4 МТПШ Баттогтох Аззаяа МУИС, оюутан
5 МТПШ Суурь Бямбажаргал МУИС, оюутан
6 МТИСШ Пүрэвхүү Мөнхцэцэг “IPro” ХХК
7 МТИСШ Дашдагва Лхамсүрэн Юнител групп
8 МТИСШ Болд Гүндсамбуу ШУТИС, МХТС-ийн багш
9 МТИСШ Батзориг Сод-од ШУТИС, МХТС-ийн багш
10 МТИСШ Энэбиш Ундраа Астериск Техноложис ХХК

МТ-ийн инженерийн суурь шалгалтанд тэнцсэн тэнцэгчид нь Монгол улсын МТ-ийн Мэргэшсэн инженерийн болзолуудын нэгийг хангаж, хамгийн өндөр оноотой 1 шалгуулагч нь 2018 оны 2 дугаар сард Япон улсад болох “”Top Gun Training” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болж байгаа юм.

Энэхүү шалгалтанд инженер, мэргэжилтнүүд, багш, оюутнуудаа идэвхитэй хамруулсан МУИС-ХШУИС, ШУТИС-МХТС болон Астериск Техноложис ХХК-ийн нийт удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Жич: Дараагийн шалгалт 2017 оны 10 сарын 29-ний өдөр МТҮП дээр зохион байгуулагдана.

 

  • Сувд
  • 2017-05-17
  • Уншсан:1962

Салбарын байгууллагууд