Tesla: Машин дотроо “Witcher 3”-ыг тоглох боломжтой болно

Tesla: Машин дотроо “Witcher 3”-ыг тоглох боломжтой болно

Tesla компани шинэчлэгдсэн Model S загварын цахилгаан машинаа өнөөдөр танилцууллаа. Уг машинд нэмэлтээр “Plaid” цахилгаан дамжуулагч төхөөрөмж суулгасан ба тоглоомын зориулалттай “10-teraflops” компьютерыг суурилуулжээ. /Teraflop – секундэд нэг их наяд үйлдлийг боловсруулах чадвар/

tesla

Энэ нь “10.28 teraflops” компьютертой Play Station 5, “12 teraflops” компьютертой Xbox Series X тоглоомуудтай өрсөлдөхүйц үзүүлэлт юм.

Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск твиттертээ “Tesla машин дотроо Witcher тоглоомыг  тогломоор байна уу” хэмээн санал асуулга явуулахад 600 мянга орчим хүнээс 85 хувь нь “тийм” гэж хариулжээ.

Ингэснээр 80 мянган ам.долларын үнэтэй Model S загварын машинд “Witcher 3” тэргүүтэй тоглоомуудыг тоглох боломжтой ба Tesla-гийн дараагийн машинууд бүгд тоглоомын зориулалттай “10-teraflops” компьютертой байх аж.

эх сурвалж: https://gogo.mn/r/k5d5v

  • Bayanbaatar J
  • 2021-02-03
  • Уншсан:22

Салбарын байгууллагууд