Гарааны компаниуд хагас жилийн ажлаа амжилттай тайлагналаа

Гарааны компаниуд хагас жилийн ажлаа амжилттай тайлагналаа

Мэдээлэл технологийн үндэсний паркын инкубаторт технологид суурилсан 17 гарааны компани бойжиж буй. Компаниуд сар, улирал, хагас жил, жилээр үйл ажиллагааны төлөвлөн, явц, гүйцэтгэл гээд ажлаа тайлагнаж, үнэлүүлдэг уламжлалтай. Энэхүү ажлын хүрээнд 3 дугаар сарын 30-ны өдөр 2019-2020 онд элсэн орсон компаниудын хагас жилийн ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг амжилттай зохион байгуулагдлаа.

Үнэлгээнд мэдээлэл технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын нэгдсэн сан, Электроник эмбеддэд систем, автоматжуулалтын систем, Контент үйлдвэрлэлийн чиглэлийн 5 компани оролцож хагас жилд хийгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний сайжруулалт, гүйцэтгэлээ70-аас дээш хувьтай үнэлүүлж, мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг цаашид үргэлжлүүлэн авах боломжтой боллоо.

Хагас жилийн ажлаа амжилттай тайлагнан инкубаторт үргэлжлүүлэн бойжих боломжтой болсон гарааны компаниуддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье

DSC_3582 DSC_3585 DSC_3589 DSC_3591 DSC_3593 DSC_3594

  • Bayanbaatar J
  • 2021-03-31
  • Уншсан:132

Салбарын байгууллагууд