“Мэдээллийн технологийн практик ур чадвар”-ын (TOPCIT) шалгалтын бүртгэл эхэллээ

“Мэдээллийн технологийн практик ур чадвар”-ын (TOPCIT) шалгалтын бүртгэл эхэллээ

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтыг Монгол Улс албан ёсны зөвшөөрөлтэйгээр 9 дэх удаагаа (2021 оны 06 сарын 02, 03-ны өдрүүдэд) зохион байгуулах гэж байна. Шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан TOPCIT шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Гишүүн орнууд: Монгол, Тайланд, Франц, Канад, Герман, Бельги, Малайз, Англи, Вьетнам, АНУ, Филлипин

Хэн өгч болох: Мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчид

Зорилго: Ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх

Боломж: Мэдээлэл, харилцаа холбоо технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон аж ахуй нэгж байгууллага, компани, их дээд сургуулийн ажилтан, оюутан суралцагчид, инженер техникийн ажилчид, програм хангамж хөгжүүлэгчид хамрагдах

Шалгалтын хэлбэр: IBT буюу Интернэтэд суурилсан

Түвшин: 6

Асуултын тоо: Технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуулт

Онцлог: Шалгалтын материал англи хэл дээр гэдгээрээ онцлогтой тул шалгуулагчид англи хэлний түвшнээ ч давхар бататгах давуу талтай. Шалгалтад “тэнцсэн”, “тэнцээгүй” гэсэн ойлголт байхгүй ба нийт 1000 онооны асуултаас оноо авалтаас шалтгаалан шалгуулагч нь өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой. Үүнд:

  • Анхлан суралцагч /0-99 оноо/
  • Суурь мэдлэгтэй суралцагч /100-399/
  • Өрсөлдөхүйц чадвартай /400-699/
  • Мэргэжлийн түвшний
  • Зөвлөх түвшний /900-1000/

Шалгалтын хариу гарах хугацаа: 1 сар

Олон улсын хөтөлбөрт хамруулах: Хамгийн өндөр оноо авсан 2 шалгуулагч БНСУ-ын МТ-ийн тэргүүлэх байгууллагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжтой.

Гэрчилгээ: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн  гэрчилгээ гардан авна.  Гэрчилгээг “Зөвхөн шалгуулагчид” илгээх бөгөөд түвшин бүрийн чадварыг тодорхойлсон “Олон улсын гэрчилгээ”  олгоно.

Шалгалтын хураамж:  50,000 төгрөг

Бүртгэл: Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк /ITPark/-ын 2 давхарт 222 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-318042, 95151531 болон exam@itpark.mn хаягаар лавлана уу.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

  • Bayanbaatar J
  • 2021-04-28
  • Уншсан:206

Салбарын байгууллагууд