“ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ПАРК ИННОФЭЙР 2021” арга хэмжээнд “Мэдээлэл, технологийн үндэсний парк” оролцлоо

“ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ПАРК ИННОФЭЙР 2021” арга хэмжээнд “Мэдээлэл, технологийн үндэсний парк” оролцлоо

Шинжлэх ухаан технологийн парк ИННОФЭЙР (SPIF2021 ) арга хэмжээ 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Өмнөд солонгос улсын Тэгү хотод амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь Дэлхийн өнцөг булан бүрээс түнш байгууллагуудтай хамтран ажиллаж бүтээгдэхүүний үзэсгэлэн, өндөр технологи зэргээр дамжуулан бизнес эхлүүлэх, өргөтгөх онцгой боломж бүхий арга хэмжээ юм.

Арга хэмжээнд Азийн 15 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсыг төлөөлөн Мэдээлэл, технологийн үндэсний паркын Захирал Э.Цогтгэрэл “Азийн бизнесийн орчин” сэдвээр илтгэл танилцуулан хэлэлцүүллээ. Энэ жилийн онцлох сэдэв “Технологийн паркууд, Үйлдвэрлэл, Их дээд сургуулиуд болон Засгийн газрын хамтын ажиллагааны ирээдүйн хандлага” SPIF 2021 нь Азийн бүс нутгийн орнууд тус бүрийн туршлагаасаа хуваалцан цаашид хамтын ажиллагаа болон ирээдүйн технологийн чиг хандлагыг тодорхойлох чухал арга хэмжээ боллоо.

“ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ПАРК ИННОФЭЙР 2021” арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

https://www.spif2021.com/index.php?theme=SPIF2020_eng

https://www.facebook.com/Sciencepark-Innofair-2021-113388674327188

a1 a2 a3

  • Bayanbaatar J
  • 2021-10-14
  • Уншсан:197

Салбарын байгууллагууд