Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдана

Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдана

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулсаар байна.

Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна.

Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна.

Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм.

Сургалтад хамрагдсанаар:

  1. Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно.
  2. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно.
  3. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг  түгээнэ.
  4. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ.
  5. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ.

 

Сургалт  нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно.

Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу.

  • Bayanbaatar J
  • 2021-10-21
  • Уншсан:598

Салбарын байгууллагууд