МТ-ийн инженерийн суурь шалгалтын сорилт

 Хугацаа:

  • Асуултын категори: Үндсэн мэдлэг

    Дараахаас аль нь эргэх (буцах) холбоотой хяналтын зохистой тайлбар вэ?

    Which of the following is an appropriate explanation of the feedback control?

    • Урьдчилан тогтсон дарааллаар энэ хяналтыг гүйцэтгэдэг.

      It performs a control in a predetermined order.

    • Энэ хяналтыг гүйцэтгэсний үр дүнд гаралтыг зорилготой нь тааруулдаг

      It performs a control so that the output matches the target

    • Гаралтад нөлөөлөх гадны нөлөөллөөс зайлсхийхийн тулд энэ хяналтыг гүйцэтгэдэг

      It performs a control to avoid external disturbances to the output.

    • Гаралтыг ашиглахгүйгээр энэ хяналтыг гүйцэтгэдэг.

      It performs a control without using the output.

  • Асуултын категори: Үндсэн мэдлэг

    Өгөгдөл A, B, C болон D-г оролтын дараалал болгож өгөв. Дараахаас аль нь

    зөвхөн нэг стек ашигласан боломжит гаралтын дараалал вэ?

    Data A, B, C and D are entered as an input sequence. Which of the

    following is a possible output sequence by only using a single stack?

    • A, D, B, C

    • B, D, A, C

    • C, B, D, A

    • D, C, A, B

  • Асуултын категори: Компьютерын систем

    Дараахаас аль нь бодит-хугацааны, шигтгэсэн үйлдлийн системд ашигладаг

    урьдамжид суурилсан өрсөх хуваарийн аргын зохистой ашиглалт вэ?

    Which of the following is an appropriate usage method of the priority-

    based preemptive scheduling that is used in an embedded real-time

    operating system?

    • Даалгавар бүрийн гүйцэтгэлийн хугацааг жигд хуваарилахад ашигладаг.

      It is used when evenly assigning the execution time for each task.

    • Даалгаврыг тэдгээрийн чухал болон яаралтай байдлын дагуу боловсруулахад

      ашигладаг.

      It is used when tasks are processed according to their importance and

      urgency.

    • Даалгаврыг илүү эрт ирсэн хугацааны дарааллаар боловсруулахад ашигладаг.

      It is used when tasks are processed sequentially from the earlier

      arriving times.

    • Даалгаврыг илүү богино боловсруулалтын хугацааны дарааллаар

      боловсруулахад ашигладаг.

      It is used when tasks are processed sequentially from the shorter

      processing times.

  • Асуултын категори: Техникийн элемент

    Доорх зурагт үзүүлснээр клиент програм нь сервер дэх өгөгдлийн сангийн өгөгдөлд өгөгдлийн санд холбодог програмаар дамжин хандсан байна. Дараахаас аль нь програм болон өгөгдлийн сан хооронд команд болон гүйцэтгэлүүдийн үр дүнг дамжуулахад алдахаас сэргийлсэн хамгаалалт вэ?

    As shown in the figure below, an application on a client accesses the data of the database on a server via database connection programs. Which of the following is a measure for preventing the leakage of the commands and execution results transmitted between the application and database?

    • Өгөгдлийн санд холбодог програм өгөгдлийн сангийн менежментийн системд холбогдоход хэрэглэх портын дугаарын анхны утгыг өөрчлөх

      Changing the port number from its initial value that the database connection programs use for communication in the database management system

    • Өгөгдлийн сан холбодог програмууд хоорондын харилцаа холбоог кодлох

      Encrypting the communication between the database connection programs

    • Зөвхөн зөвшөөрсөн IP хаягаар серверийн өгөгдлийн сантай холбогддог байхаар клиентийн IP хаягуудыг хязгаарлах

      Restricting the IP addresses of the clients that can access the database connection program on the server to only those that are required

    • Сервер дэх өгөгдлийн санд холбодог програмыг эхлүүлэх эсвэл зогсоохын тулд нууц үгийг ашиглах

      Setting a password for starting or stopping the database connection program on the server

  • Асуултын категори: Хөгжүүлэлтийн технологи

    Дараахаас аль нь хар хайрцагны тестийн тухай тохиромжтой тайлбар вэ?

    Which of the following is an appropriate description concerning the

    black box test?

    • Програмыг тестлэх үед шаардлагагүй илүүц кодыг илрүүлж чаддаггүй.

      Even if the program to be tested contains redundant code, such code

      cannot be detected.

    • Салаалсан заавар болон модулийн тоо ихсэхэд тестийн өгөгдлийн хэмжээ

      дагаад ихэсдэг.

      If the number of branch instructions and modules increases, the test

      data volume increases rapidly.

    • Кодын шаардлагатай хэсэг нь ажилласан эсэхийг шалгахдаа програмын дотоод

      бүтцийг анхаарч үздэг.

      In consideration of the internal structure of the program, it is verified

      whether or not the necessary part is executed.

    • Тестийн өгөгдлийг үүсгэхдээ заавар болон салаалалтуудын хамрах хүрээг

      шалгуур үзүүлэлт болгон ашигладаг.

      The coverage rate of instructions and branches is used as criteria for

      the creation of test data.

  • Асуултын категори: Төслийн менежмент

    Дараахаас аль нь үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тогтооход ашигладаг

    шийдвэр-гаргах-аргачлалуудын бүлгийн тохиромжтой тайлбар вэ?

    Which of the following is an appropriate description for group

    decision-making techniques used in an estimate activity durations

    process?

    • Эдгээр нь үргэлжлэх хугацааг тооцоход шаардагдах мэдээллээр хангах эсвэл

      ижил төстэй төслийн хамгийн урт үргэлжлэх хугацааг санал болгодог түүхэн

      мэдээллээр удирддаг шинжээчдийн баг юм.

      A group of experts, guided by historical information, can provide

      duration estimate information or recommended maximum activity

      durations from prior similar projects.

    • Иймэрхүү аргачлалын тооцоолол нь урьдчилан таамаглах боломжгүй зүйлийг

      агуулсан байж болно, түүнчлэн заримдаа цаг хугацааны нөөц эсвэл буффер гэж

      нэрлэдэг бөгөөд төслийн төлөвлөгөөнд эрсдэлийг авч үздэг.

      The estimates from such techniques may include contingency reserves,

      sometimes referred to as time reserves or buffers, in the project

      schedule to account for schedule uncertainty.

    • Эдгээр нь үнэлгээний нарийвчлалыг сайжруулах болон шинээр гарч ирж буй

      тооцоог баталгаатай байлгахын тулд багийн гишүүдийг татан оролцуулдаг

      оюуны шуурга, Дэлпи буюу нэрлэсэн бүлгийн техник зэрэг багт суурилсан

      аргууд юм.

      These are team-based approaches, such as brainstorming, the Delphi or

      nominal group techniques, which are useful for engaging team

      members to improve estimate accuracy and commitment to the

      emerging estimates.

    • Эдгээр аргууд нь үйл ажиллагааны үзүүлэлт, зардал, төсөв, үргэлжлэх хугацаа

      гэх мэт үйл ажиллагааны параметрүүдийг тооцоолох түүхэн өгөгдөл болон

      бусад хувьсах хэмжигдэхүүнүүдийн статистик хамаарлыг ашигладаг.

      These techniques use a statistical relationship between historical data

      and other variables to calculate an estimates of activity parameters,

      such as cost, budget, and duration.

  • Асуултын категори: Үйлчилгээний менежмент

    Системийн хөгжүүлэлтийн хэлтэс болон ашиглалтын хэлтэс нь тус тусдаа зохион

    байгуулагдсан үед, дараахаас аль нь системийг хөгжүүлэхэд шаардагдах шинэ

    үйлчилгээний зохиомж болон шилжилтийг уян хатан, үр дүнтэй боловсруулах

    тохиромжтой арга вэ?

    When the development department and operations department of a

    system are organized separately, which of the following is an

    appropriate method of smoothly and effectively proceeding with the

    design and migration of a new service that needs system development?

    • Ашиглалтын тестийг гүйцэтгэсний дараа систем хөгжүүлэлтийн хэлтэс

      системийн нарийвчилсан тодорхойлолт болон функцүүдийн ажиллагааг

      ашиглалтын хэлтэст тайлбарлаж өгөх.

      After the completion of the operational test, the development

      department explains the system specifications and operation methods

      to the operations department.

    • Систем хөгжүүлэлтийн хэлтэс ашиглалтын тестийг гүйцэтгээд үйлчилгээний

      гарын авлага үүсгэн, түүнийг ашиглалтын хэлтэст өгнө.

      The development department conducts operational test, creates the

      operation manuals, and passes them over to the operations department.

    • Систем хөгжүүлэлтийн хэлтсийн тусламжгүйгээр зөвхөн ашиглалтын хэлтэс нь

      ашиглалтын тестийг гүйцэтгэх.

      The operational test is conducted only by the operations department

      without the support of the development department.

    • Системийн ашиглалттай холбоотой шаардлагыг илрүүлэх үйл ажиллагаанд

      ашиглалтын хэлтэс мөн идэвхтэй оролцох.

      The operations department also participates actively in the extraction

      of requirements concerning the system operations.

  • Асуултын категори: Системийн стратеги

    Их өгөгдөл (биг дата) ашиглахын тухайд хөгжлийн үйл явцыг нь дараах дөрвөн (4) үе шатуудад ангилбал дараахаас аль нь дөрөвдүгээр шатанд харгалзах жишээ вэ?

    [Их хэмжээний өгөгдөл ашиглалтын хөгжлийн үе шатууд] 

    1-р шат: Өнгөрсөн ба одоогийн баримтуудыг баталгаажуулах (урьд нь ямар байсан бэ?) 

    2-р шат: Өнгөрсөн ба одоогийн байдлыг тайлбарлах (яагаад ийм байна/байв?) 

    3-р шат: Ирээдүйд болох боломжтой үйл явдлын тохиох магадлалыг урьдчилан таамаглах (ямар байж болох магадлалтай вэ?) 

    4-р шат: Ирээдүйн үйл ажиллагаа болгон хөгжүүлэх (юу хийх ёстой вэ?)

    When a developmental process of utilizing big data is classified into the four (4) stages below, which of the following is an example that corresponds to the fourth stage?

    [Developmental stages of big data utilization] 

    Stage 1: Confirmation of facts in the past and present (what was it before?) 

    Stage 2: Interpretation of the past and present status (why have/had it be so?) 

    Stage 3: Prediction of the occurrence of a possible event in the future (what is it likely to be?) 

    Stage 4: Development into a future activity (what should be done?)

    • Олон хэрэглэгчийн үйл ажиллагааны түүхийг хадгалж байгаа их өгөгдөл (биг дата)- д хийх шинжилгээний үр дүнд суурилан, тухайн үйлдвэрлэгчийн анхлан урьдчилан тооцоолоогүй байсан үйл ажиллагааны алдаа, түүний шалтгаануудыг олдог.

      Based on the analysis results of the big data in which the operation histories of many users are stored, the operational errors and their causes that were not anticipated by the manufacturer at first are found.

    • Их өгөгдөлд суурилан, хэрэглэгчдийн гаргасан үйл ажиллагааны алдааны тохиолдлууд болон тэдгээр тохиолдлуудын улмаас үүсэх гэмтлийн хэмжээний өсөлтийг тооцоолдог бөгөөд үйл ажиллагааны алдаа үүсэх магадлалыг багасгахын тулд хэрэглэгчийн интерфейсийг сайжруулдаг.

      Based on the big data, cases of operational errors made by users and increase in the failure rate due to such cases are estimated and the user interface is improved to make it less likely to cause operational errors

    • Үйл ажиллагааны алдаа дахин давтан гарна гэж үзсэн үед их өгөгдөл ашигласан симуляц хэрэглэн, бүтээгдэхүүний алдааны түвшний өсөлтийг тооцоолдог.

      By using a simulation that uses big data, an increase in the failure rate of a product is estimated when an operational error supposed occurs repeatedly.

    • Бүтээгдэхүүний интернет хандалтын функцыг ашиглан, тухайн бүтээгдэхүүний олон хэрэглэгчийн үйл ажиллагааны түүхийг их өгөгдөлд хадгалдаг бөгөөд функцын ашиглалтын хэмжээг тухайн бүтээгдэхүүнийг борлуулсны дараа тодруулдаг.

      Бүтээгдэхүүний интернет хандалтын функцыг ашиглан, тухайн бүтээгдэхүүний олон хэрэглэгчийн үйл ажиллагааны түүхийг их өгөгдөлд хадгалдаг бөгөөд функцын ашиглалтын хэмжээг тухайн бүтээгдэхүүнийг борлуулсны дараа тодруулдаг.

  • Асуултын категори: Бизнесийн стратеги

    Дараахаас аль нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дэх өсөлтийн шатны нэг шинж чанар вэ?

    Which of the following is a characteristic of the growth stage in a product life cycle?

    • Эрэлт багасаад, зарим компаниуд татан буугдаж байгаа харагдаж байна. Энэ шатанд хүчтэй тулгуур олж авах боломжтой эсэхтэй холбоотойгоор ямар нэг шийдвэр гаргах шаардлагатай.

      Demand decreases, and the withdrawal of some companies is seen. A decision needs to be made regarding whether it is possible to gain a strong foothold at this stage. Migration into an alternative market is also considered.

    • Эрэлт хааяахан тохиолдох ба шинэ эрэлтийг ашиглах нь амжилтын түлхүүр юм. Тодорхой зорилтот зах зээл дээр зорилгодоо хүрэх итгэл үнэмшил шаардлагатай байдаг.

      Demand is occasional, and the exploitation of new demand is the key to success. Conviction for succeeding in a specific target market is necessary.

    • Эрэлт дээд цэгтээ хүрэх бөгөөд тухайн бүтээгдэхүүний ялгаа болон зах зээлийн сегментлэл нь тодорхой болно. Өрсөлдөгчдийн хоорондох өрсөлдөөн улам бүр эрчимжиж, бүтээгдэхүүний шинэ төрлүүдийг нэмэх, өртөг зардлыг бууруулах нь чухал болно.

      Demand reaches a peak, and the differentiation of the product and segmentation of the market become clear. The competition between the competitors also intensifies, and it becomes important to add new product types and reduce the cost

    • Зах зээл тухайн бүтээгдэхүүний үнэ цэнийг ойлгож эхэлнэ. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэх шугам болон борлуулах суваг хоёуланг нь өргөтгөх шаардлагатай. Энэ шат нь борлуулалт нэмэгдэхийг харах бөгөөд мөн хөрөнгө оруулалт шаарддаг.

      The market starts to understand the worth of the product. Both the product line and channel need to be expanded. This stage sees an increase in the sales and also requires investment.

  • Асуултын категори: Корпорацийн болон эрх зүйн асуудал

    Дараахаас аль нь ABC шинжилгээний тухай тайлбар вэ?

    Which of the following is a description of the ABC analysis?

    • Янз бүрийн өгөгдөл (хүн ам, худалдан авах чадвар, г.м) дээр тулгуурлан бүс нутгийг олон хэсэгтэй сүлжээ болгон хуваах замаар тухайн бүс нутгийг илүү нарийвчлан шинжилнэ.

      It analyzes a region in more detail based on various data (population, purchasing power, etc.) by dividing the region into a grid with multiple sections.

    • Энэ нь бүтээгдэхүүнүүдийг өндөр борлуулалттай эсвэл өндөр ашигтайгаар нь дараалалд оруулж, хуримтлагдсан харьцаан дээр нь тулгуурлан түвшингүүдэд хуваагаад, дээгүүр түвшинд байгаа бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөдөг.

      It arranges products in the order of high sales or high gross profit, divides into levels based on the cumulative ratio, and then plans to increase the volume of the sales of products at the high levels.

    • Энд судалгааны мэдээллийн олон хэсгүүдийг ямар нэг нөлөөлөх хүчин зүйлээр ангилж, нэгтгээд борлуулалтын хүчин чадал болон ижил бүтээгдэхүүнүүдийг худалдан авч буй төлөв байдлыг шинжилдэг.

      It classifies and aggregates multiple parts of the survey data by a factor and analyzes the sales capacity and status of purchasing the same products.

    • Адилхан оролцогч (хариулагч)-оос олон удаа дахин дахин судалгаа авдаг. Энэ мэдээллийг тухайн бүс нутаг дахь чиг хандлага буюу худалдан авагчдын өөрчлөлтийг ойлгоход ашигладаг.

      It repeatedly surveys the same panelist (respondent) many times. This data is used to understand the trends in the region or changes in the purchasers.

  • itpark
  • Хандалт:6418

Салбарын байгууллагууд