МТИШ-ын тухай

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт/МТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм.

МТИШ-ын зорилго

МТИШ нь МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрт шаардагдах чадварын түвшинг тодорхойлох, МТ-ийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгуурыг тогтоох улмаар сайн инженерүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх зорилготой.

 

МТИШ-ын систем

МТИШ нь дараах 4 түвшний 12 шалгалтаас бүрдэх ба Монгол улсад одоогоор 1-3 дугаар түвшний шалгалтыг нэвтрүүлээд байна.
itee

  • itpark
  • Уншсан:1548

Салбарын байгууллагууд