Виртуал инкубаторын “Шилдэг төгсөгч” МаМа Апп үндсэн инкубаторт шууд элслээ

Виртуал инкубаторын “Шилдэг төгсөгч” МаМа Апп үндсэн инкубаторт шууд элслээ

Манай Виртуал инкубаторын 5 дэх гишүүн “МаМа Апп”-ыг санаачлагч Э.Жавхлангийн Виртуал инкубаторын үйлчилгээний гэрээний хугацаа дууссан ба өнгөрсөн 6 сарын турш төслөө  амжилттай гүйцэтгэж “Шилдэг төгсөгч”-ийн болзол  хангалаа.  Виртуал инкубаторын үйл ажиллагааны журмын Виртуал инкубаторын компани, иргэний үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, урамшуулах  заалтыг үндэслэн үнэлгээгээр 90%-аас дээш оноо авч “Шилдэг төгсөгч” болж, МТҮП-ын мэдээллийн технологийн инкубаторт сонгон шалгаруулалтгүйгээр шууд элсэж, инкубаторт үргэлжлүүлэн бойжих эрхийг 2016 оны 12-р сарын 28-нд олголоо.

Ээжүүдийн амьдралын хэмнэлд дэмжлэг үзүүлж, байршил тогтоогчийн тусламжтайгаар шинэ найзуудын хүрээлэл бий болгож, аливаа асуудалд бүтээлчээр хандаж, өөрийгөө нийгэмд таниулах гэх мэт олон давуу талтай аппликейшн андройд үйлдлийн систем дээр туршилтын загвараа гаргасан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mamaapp.mn цахим хуудаснаас сонирхож боломжтой.

Мамапренёруудаа дэмжсэн Э.Жавхланы гар утасны хөгжүүлэлтийн энэхүү анхны санаа бизнес болж өргөжин олон түншлэгч, хамтрагч нартаа болж “Ээжүүдийн уулзах газар” уриатай “МаМа Апп” төсөл амжилттай зах зээлд нутагших шатандаа орж улмаар гарааны бизнес эрхлэх ээжүүдийн уулзах газар МТҮП-ын үндсэн инкубатор болж өргөжлөө. Хүслээ зорилго болгож амжилт өөд тэмүүлж буй  Э.Жавхландаа  2017 онд инкубаторын том компани болж бизнес нь амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна.

1

2 3

 

  • Долгион Батхуяг
  • 2016-12-28
  • Уншсан:9394
  • Tags:

Салбарын байгууллагууд