Ай Ти-г бизнестэй холбосон анхны инновацийн хувьсгалыг бизнесийнхэн МТҮП-тай хамтарч эхлүүлнэ

Ай Ти-г бизнестэй холбосон анхны инновацийн хувьсгалыг бизнесийнхэн МТҮП-тай хамтарч эхлүүлнэ

Үндэсний баялаг бүтээгчид Монголын эдийн засгийг хурдавчлан хөгжүүлэх зорилго, хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж буй бизнесийн салбарт мэдээллийн технологи асар их үгүйлэгдэж, орон зай сул байгаа тул энэ салбартай ойртон нөхөрлөж түшиж баазтай болохын тулд манай МТҮП-ыг санал солилцох уулзалтанд урьсан юм.

16468976_1256108024425292_1574188278_n

Байгууллагаа төлөөлж Инкубатор, бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг инкубаторт бойжиж буй компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан ба бизнесийн хүрээллийнхэнд хамгийн эрэлт ихтэй ай ти-ийн оюунлаг үйлдвэрлэлтэй хамтарч Монголын онцлогт тохирсон кластер байгуулах нөөц боломж байгаа зэрэг олон чухал санаа дэвшүүллээ. Энд хүрэлцэн ирсэн эрхмүүд маань Монголдоо амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн төлөөлөл бөгөөд нэг жилийн өмнөөс “Аравт бизнесийн нэгдэл” байгуулж “Нэгдье-Дэмжье-Хөгжье” уриатай нэгдэн ажиллажээ.

16507628_1256108077758620_954065356_n

Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалаа хийж байхад Монгол зүгээр харж суулгүй хамтран нэгдэж Монголдоо хөрөнгө оруулж, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхэд хүчтэй нөлөөлөх факторын нэг “сэтгэлгээний хувьсгал”-ыг өөрсдөөсөө эхлүүлнэ гэдгийг захирлууд амлаж, биелүүлэхийн төлөө ажиллана гэдгээ ч онцолж байв. Нэн тэргүүнд үйлдвэрлэл, арилжаа, худалдааны бизнесийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэлхийн хэдэн тэрбум хүний хэрэгцээг хангадаг Amazon.com, Alibaba.com-ын жишигтэй адил платформ нутагшуулж, үйлдвэрлэлийн автоматжуулалтыг Монголд хөгжүүлэх энгийн хялбар технологи нэвтрүүлэх, өртгийг багасгасан бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх технологид суурилсан инноваци бүтээх зорилгоор захирлууд мэдээллийн технологийн салбарыг илүү их сонирхож өөрсдөө ч бусдыг манлайлж инновацийн соёлын үрийг тарихад бэлэн гэдгээ захирлууд хэллээ. Тиймээс санаагаа ажил хэрэг болгох зорилгоор дараагийн уулзалтыг МТҮП дээр товлож, инкубаторын компаниудтай танилцаж, хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж улмаар нэлээдгүй ажлын захиалга ч өгөх гэнэ.

16469015_1256107931091968_1761422576_n

Бизнес сэтгэлгээтэй захирлууд хөгжил гэгч хамтын хөдөлмөр, юу юу цогцолж хөгжлийг хурдасгаж чадах, Монголын хөгжлийг хурдасгах олон суваг байгааг онцолж, “амтат жор”-ыг нэрлэж байлаа. Тус нэгдлийн УЗ-ийн дарга Д.Батжаргал “бизнесийн зах зээлийг мэдээллийн технологитой холбосноор хөгжлийг хурдасгаж чадна, бидний чадахгүй орхигдуулсан хоосон орон зайг програм хөгжүүлэгчид нөхөж хамтарснаар цахим удирдлагын менежментээр ажиллаж дэлхийд танигдах хэмжээгээр өсч бойжино” гэдгийг онцлоод П.Наранцэцэг даргын хэлсэн “IT-г бизнестэй холбосон анхны хувьсгал”-ыг эхлүүлэх боллоо. “Аравт бизнесийн нэгдэл”-д бизнесийн 40 гаруй компанийн захирлууд нэгдсэн бөгөөд тэдний цаана компанийн 2500 ажилчид байдаг ба өнөөдөр УЗ-ийн гишүүд болох 20 орчим захирлуудын төлөөлөл оролцсон юм.

  • Ичинноров Ариунсанаа
  • 2017-02-16
  • Уншсан:9247

Салбарын байгууллагууд