АЙ ТИ-Г СОНГОСОН БИЗНЕСИЙНХНИЙ ТҮНШЛЭЛ АМЖИЛТТАЙ СУУРИА ТАВЬЛАА

АЙ ТИ-Г СОНГОСОН БИЗНЕСИЙНХНИЙ ТҮНШЛЭЛ АМЖИЛТТАЙ СУУРИА ТАВЬЛАА

Үндэсний баялаг бүтээгчдийн томоохон төлөөлөл болох жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч бизнесийнхэн буюу “Аравт бизнесийн нэгдэл”-ийн гишүүн захирлууд 2-р сарын 16-нд МТҮП-т зочилж, хамтран ажиллах түншлэлийн сууриа эхлүүллээ.

11

Програм хангамжийн үйлдвэрлэлийг бизнесийн салбартай холбож түншилснээр  дэлхий нийтээр хэдийнээ эхэлүүлчихсэн үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал руу монголчууд хамтран орж кластерийг бүрдүүлж чадна гэж “Аравт бизнесийн нэгдэл”-ийнхэн үзэж байгаа тул мэдээллийн технологийн гол төвлөрөл болсон МТҮП-ыг сонгон 2 дахь уулзалтаа товлосон нь энэ.

1

“Бизнес, мэдээллийн технологийн салбарын түншлэл: Нэгдье-Дэмжье-Хөгжье” уриатай өнөөдрийн уулзалт  жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үгүйлэгдэж байгаа мэдээллийн технологийн орон зайг нөхөх улмаар манай инкубатор компаниудтай хамтран ажиллах таатай боломж нөхцөл бүрдүүлэх зорилготой байсан нь биелэлээ олсон гэхэд болно.

Ойртон нөхөрлөж түшиж баазтай болохын тулд манай инкубаторт бойжиж буй 13 компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, нэрийн хуудас солилцон, ажлын байрандаа хүлээн авч, танилын хүрээгээ тэлж  эхний удаад “Итгэлцлийн гэрээ” байгуулж чадлаа.

6

Инкубаторын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ манай бизнесийнхэнд илүүтэй таалагдаж зах зээлийн үнээр худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Бизнесийнхэн өөрсдийн үйлдвэрлэлийн процессдаа нэвтрүүлэх бүх боломжийг хангах эрэл хайгуулын эхлэлээ МТҮП-ын инкубаторын компаниудаас олж, үйлдвэрлэлийн дамжлагаа мэдээллийн технологитой хослуулах хөрс суурь, гарцаа дор бүрнээ “онилж” байв.

Уулзалт өдөрлөгийн үр дүнд инкубаторын компанийнхантай бизнесийнхэн контакт түншлэл тогтоож дараах ажлыг хамгийн түрүүнд хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

  1. Салбарын үйл ажиллагааны онцлог, хамтран бизнесийн үйлдвэрлэлийг хурдасгах, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэлийн орчин, онцлогийг газар дээр нь очиж, танилцах “Бизнес аялал’ зохион байгуулах. Ингэснээр мэдлэгт суурилсан эдийн засгийн  шинэ загвар, шинэ брэнд, инноваци хийнэ.
  2. Бизнесийн цар хүрээ, шинэ бүтээгдэхүүнээ таниулах, брэнд болгох зорилгоор мэргэшсэн маркетингийн  үйлчилгээг харилцан авах
  3. Олны нийтийн хамгийн хандалттай  бүтээлч хүн бүрийн гүүр болсон unread.today.mn -д “Би хэрхэн ажилладаг вэ” булантай хамтран ажиллах, зочноор урих
  4. Хамтын ажиллагаа өрнүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжин хөгжүүлэх цуврал уулзалтыг зохион байгуулах
  5. Баялаг бүтээгч компанийн хүний нөөцийн мэдээллийн технологийн боловсролыг хөгжүүлэх чадавхийг дээшлүүлэх шаталсан сургалт зохион байгуулах
  6. Бизнесийн түнш байгууллагуудаа цахимжуулах

“Аравт бизнесийн нэгдэл”-д бизнесийн 40 гаруй компанийн захирлууд нэгдсэн бөгөөд тэдний цаана компанийн 2500 ажилчид байдаг ба өнөөдөр УЗ-ийн гишүүд болох 20 орчим захирлуудын төлөөлөл оролцсон юм.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн “Onewood” ХХК, “Мetroplast” ХХК, “Алтан заяа” ХХК, “Хашака”ХХК, “Эрдэнэбулган” ХХК, “Анжеастар” ХХК, “Keнди ворлд” ХХК-ийн захирлуудадаа ажлын амжилт хүсье.

9

8

UNREAD

18

MAMA APP

17

МАРЧААХАЙ

21

GOSMART ХХК

14

ЭМБЕДДЭД ЛАБ

24

ДЭМЖЛЭГ

26

ВАЙРАЛ ПАРТНЕРС

25

ОЮУТАН БИЗНЕС ИНКУБАТОР

  • Ичинноров Ариунсанаа
  • 2017-02-16
  • Уншсан:9727

Салбарын байгууллагууд