ITPEC-ийн гишүүн орнуудын захирлуудын уулзалтын тайлан, стратегийн төлөвлөгөө

ITPEC-ийн гишүүн орнуудын захирлуудын уулзалтын тайлан, стратегийн төлөвлөгөө

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Япон улсын МТ-ийн хөгжлийг дэмжих агентлаг (IPA)-тай хамтран “ITPEC-ийн гишүүн орнуудын захирлуудын уулзалт – 2016” олон улсын хурлыг өнгөрсөн 8 дугаар сарын 30, 31, 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Тус хуралд 8 орны 17 төлөөлөгч оролцсон бөгөөд ITPEC-ийн гишүүн орнууд МТ-ийн инженерийн шалгалтын тайлан,  цаашид хэрэгжүүлэх стратегийн зорилтуудаа танилцуулсан юм. Үүнд:

  1. МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөлийн орнуудын бизнес төлөвлөгөө
    • Шалгалт болох огноо
      • 2017.04.23
      • 2017.10.29
      • 2018.03.25
      • 2018.10.28
    • ОУ-ын асуулт боловсруулагчдын уулзалт
      • 2017.06.05-2016.06.07 (Монголд)
  2. МТ-ийн Паспорт шалгалтанд орсон өөрчлөлт
    • Тус хурлаар 2017 оны 4 дүгээр сарын шалгалтаас эхлэн Паспорт шалгалтын үргэлжлэх хугацаа болон асуултуудад дараах байдлаар өөрчлөлт оруулахаар тохиролцов. Үүнд:
      • Шалгалтын үргэлжлэх хугацаа 165 (хуучин: 09:30-12:15) минутаас 120 (шинэ: 09:30-11:30) минут болж өөрчлөгдөв.
      • Шалгалтанд ирдэг байсан урт хэмжээний асуултуудыг хасаж, богино хэмжээний асуулт болгож өөрчлөв.
  3. “Аюулгүй байдлын менежмент” гэсэн шинэ төрлийн шалгалт нэвтрүүлэх
    • Гишүүн орон бүр өөрийн оронд “Аюулгүй байдлын менежмент” гэсэн шинэ шалгалтын төрлийг нэвтрүүлэх боломжтой эсэх талаар судалгааг хийн Японы МТ-ийг дэмжих агентлагт хүргүүлэхээр болов.
  4. МТ-ийн инженерийн Ахисан түвшний шалгалтын асуулт боловсруулагчдын уулзалт
    • 2017 оны 3 сарын 15, 16-ны өдрүүдэд Хонг Конг улсад МТ-ийн инженерийн Ахисан түвшний шалгалтын асуулт боловсруулагчийн уулзалтыг зохион байгуулагдахаар болов.
  5. “Top Gun Training 2017” хөтөлбөр
    • Японы МТ-ийг дэмжих агентлаг нь 2014 оноос эхлэн “Top Gun Training” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт МТ-ийн инженерийн шалгалтанд хамгийн өндөр оноог авсан шалгуулагчдыг оролцуулдаг бөгөөд Япон улсад 10 хоног үнэ төлбөргүй зорчих, МТ-ийн компаниудтай туршлага солилцох, сургалтанд хамрагдах боломжийг олгодог юм. Дараачийн “Top Gun Training” хөтөлбөр нь 2017 оны 2 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 1-ны хооронд Япон улсад болно.
    • Гишүүн орнууд уг хөтөлбөрт оролцох 2 оролцогчийн мэдээллийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар болов.
  6. ITPEC-ийн гишүүн орнуудын вэб хуудас
    • Гишүүн орнуудын шалгалтын нэгдсэн вэб хуудсан дээр хамгийн өндөр оноотой шалгуулагчдын зургийг байрлуулахаар болов.
  7. Японы “Sanrio”компанитай гэрээ байгуулав.
    • Японы МТ-ийг дэмжих агентлаг нь 2016 оноос 2023 он хүртэл Япон улсын “Sanrio” компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд тус компани нь МТ-ийн инженерийн шалгалтанд хамрагдсан нийт шалгуулагчдад Hello Kitty-ийн хавтас бэлэглэхээр болов.
    • Тус хавтасны загварыг гишүүн орнууд гаргана.
  8. Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-тай хамтран ажиллах хамтын ажиллагаа
    • Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI) нь Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг сурталчлах зорилгоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Японы компаниудтай хамтран ажиллахаар болов.
  9. Шалгалтанд ашигласан хэвлэмэл материалуудыг шалгуулагчдад өгөх
    • Жил бүрийн шалгалтын дараа шалгуулагчид шалгалтанд ашигласан хэвлэмэл материалыг авч явахыг хүсдэг бөгөөд энэ асуудлыг тус хурал дээр танилцуулав. Хурлаар тус хэвлэмэл материалыг шалгуулагчдад материалын хэвлэлийн зардал буюу 3000 төгрөг төлөөд авдаг байхаар зохицуулав.
  • Сувд
  • 2016-10-26
  • Уншсан:1084

Салбарын байгууллагууд