“Future Makers” электрон автоматжуулалтын анхан шатны сургалтандаа бүртгэж эхэллээ

“Future Makers” электрон автоматжуулалтын анхан шатны сургалтандаа бүртгэж эхэллээ

1. Сургалтын зорилго:
Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулж буй электроник автоматжуулалтын сургалт нь 8-22 насны сурагчдыг техник, тоног төхөөрөмж, лабораторийн орчноор ханган, тэдний шинийг санаачлах, бүтээх сэтгэлгээг нь хөгжүүлэн, ирээдүйн инженерийг бэлтгэхэд чиглэгдсэн сургалт юм.
Уг сургалт нь аливаа хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна аливаа нэг биет зүйлийг илүү бодитоор, бүтээлч сэтгэлгээгээр харах бөгөөд өөрт хэрэгцээтэй байгаа зүйлээ зохион бүтээх чадвартай болох юм.
Жишээ нь: Өмнө нь таны хүүхэд “машиныг” гадна талаас нь өнгө үзэмж, том жижигээр нь хардаг байсан бол сургалтанд сууснаараа “машинаа” тухайн эд анги бүрээр харан, хаана юу ямар зориулалтаар ажиллаж, хэрхэн хөдөлгөөнд орж байгааг анхан шатны инженерийн сэтгэлгээрээ харж чаддаг болох юм.
2. Сургалтын тойм:
Сургалтын чиглэл:
· Эмбеддэд систем, автоматжуулалт
· Робот систем хөгжүүлэлт
· Чип програмчлал, алгоритм
Нас:
· Дунд болон ахлах ангийн сурагчид (8-16 нас)
· Их, дээд сургууль болон коллежийн оюутнууд (16-22 нас)
Сургалтын хөтөлбөр:
· Анхан шат
· Дунд шат
· Ахисан шат
Нэг элсэлтээр элсүүлэх ангийн тоо:
· Volunteer хүүхдүүдийг бэлтгэх (1 анги)
· Энгийн (2 анги)
Нэг шатны сургалт нийт үргэлжлэх хугацаа :
· 1 сарын хугацаатай 18 цагийн сургалт
Нэг ангийн элсэгчидийн тоо:
· 10 хүн
Нэг удаагийн хичээл:
· 2 цаг үргэлжилнэ.
Сургалтанд ашиглагдах тоног төхөөрөмж:
· Элсэн суралцагч сургалтын хөтөлбөрөөсөө хамааруулан, ашиглагдах тоног төхөөрөмжний багцаас сонгон суралцах
· Нээлттэй лабораторийн журмын дагуу бусад тоног төхөөрөмжүүдийг түрээслэн, ашиглах
· Лабораторийн журмын дагуу “3Д принтер” ашиглах
3. Хүрэх үр дүн
Уг сургалтыг зохион байгуулснаар оюутан сурагчдын бүтээлч чадварыг хөгжүүлэн, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, практикт суурилсан цэгцтэй мэдлэгийг олгох, шинэ техник технологиудаас суралцуулан цаашид өөрсдийн бүтээгдэхүүнийг бий болгох дадал туршлагыг суулгаж өгөх юм. Мөн элсэгчид нь өөр хоорондоо соёлтой харилцааг үүсгэн баг болон ажилласнаар бие биендээ туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллах чадвартай болох юм. Цаашлаад элсэн суралцагчдыг бусад тэмцээн уралдаанд өөрсдийн бүтээлүүдээр нь оролцуулан нийгмийн идэвхи санаачлагатай болгох юм.
4. Бүртгэл:
МТҮПаркийн Нээлттэй лабораторийн Эмбеддэд лабораторит ирж бүртгүүлэх буюу доорх холбоо барих утсаар холбогдон бүртгэлнэ үү.

Холбоо барих утас: 99270300, 11312901
И-мэйл хаяг: baasanjargal@itpark.mn

14689802_1851842641702102_525459020_o (1)

  • Алтанцэцэг
  • 2016-10-17
  • Уншсан:1765

Салбарын байгууллагууд