“Hacking for youth health” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

“Hacking for youth health” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

НҮБ-н Хүүхдийн Сан, “Монгол Контент” ХХК, Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк болон “Креатив Воркшоп” ХХК нар хамтран зохион байгуулсан ХАКАТОН тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

19 багийн 140 залуус “ Өсвөр насныхны сэтгэц болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь” сэдвэн дор 48 цагийн турш оюун бодлоо уралдуулж, шинэлэг, бүтээлч, мэдээлэл технологийн шийдлүүдээ дэвшүүллээ.

Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Роберто Бенэс, НЭМҮТөвийн дарга Б.Цогтбаатар, Уотерлогийн их сургуулийн Туслах профессор Плинио Морита, МУИС-ийн МТ-н сургуулийн захирал, доктор Ч.Лодойравсал болон МТҮП-н Инноваци, технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг нар оролцов.

shuugch

Хакатон тэмцээн маань залуусын эрч хүч, шинэ санаа, санаачлагаар дүүрэн байлаа.

1r bair

Тэдэн дундаас NPC баг чатбот-ыг ашиглан өсвөр насны хүүхдүүдээс шаардлагатай мэдээлэл цуглуулаад, хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийн, тохирсон зөвлөгөөг өгөх санаагаараа 1-р байранд шалгарч, 3 сая төгрөг, МТҮП-н Текгэр хамтын оффисыг 3 сарын турш ашиглах эрхийн бичгээр шагнууллаа.

2r bair

Удаах байранд Baymax багийн санаачилсан, өсвөр насны цахим найздаа зөвлөгөө өгөн чиглүүлэх сонирхолтой тоглоом шалгарч, тэд 2 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.

3r bair

3-р байранд 3 секунд 3 товшилт буюу хүчирхийллийн нөхцөл байдлын үед ердөө гуравхан секундын дотор өөрийн байршлаа, өөрийн урьдчилан бэлтгэсэн мессежийн хамтаар хэрэгцээтэй газар луу илгээн тусламж хүсэх апп-ын санааг гаргасан Berry баг шалгарч, 1 сая төгрөгөөр шагнуулав.

Энэхүү гурван байрын шагналаас гадна, НҮБ-н Хүүхдийн Сангаас нэмэлтээр хоёр багийг цаашид багаараа ажиллаж, хөгжихөд нь Текгэр хамтын оффист 3 сар ажиллах орчноор ханган ивээн тэтгэхээр болов.

0A6A6914

                                                Тэмцээний оролцогчид

0A6A7309

                                           Сайн дурын багийнхан

SAMSUNG

Hacking youth health

  • Ичинноров Ариунсанаа
  • 2017-03-28
  • Уншсан:31857
  • Tags: ,

Салбарын байгууллагууд