|Нүүр|МТҮП-ын тухай|Инкубатор|МТИШ-ын төв|МТ-ийн танин мэдэхүйн төв|МТ-ийн хөгжил|Cургалт|Технологийн мэдээллийн сан|Захиалга|
 
  Мэйл листэнд бүртгүүлэх
  Мэйл шалгах
МТИШ-ын төв / Танилцуулга
 
Шинэчилсэн: 2009-08-27

Зорилго

  • МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх
  • МТ-ийн мэргэжлийн ангилал бүрт шаардагдах чадварын түвшинг тодорхойлох
  • МТ инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгууруудыг тогтоох
  • Сайн инженерүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх

Мэдээллийн технологийн инженерийн мэргэшлийн шалгалтын тухай

 Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэн олон улсын түвшинд хүргэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газар (МХХТГ), Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Япон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв (JITEC)-тэй хамтран Монгол  улсад  мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх улсын шалгалтын системийг нэвтрүүлэхээр   2005 оноос  ажиллаж эхэлсэн.

Япон улсад мэдээллийн технологийн инженерийн шалгалт нь мэргэшлийн 14 ангиллаар явагддаг улсын шалгалт бөгөөд 1969 оноос хойш хөгжин боловсронгуй болж ирсэн ба энэхүү үйл ажиллагааг JITEC байгууллага зохион байгуулдаг юм.

Япон нь өөрийн шалгалтын системээ Азийн 10 оронд нэвтрүүлж, ур чадварын стандартыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх гэрээг байгуулан ажиллаж байна. Эдгээр орнуудын тоонд Энэтхэг, Сингапур, БНСУ, Хятад, Филиппин, Малайз, Вьетнам, Мьянмар, Тайван, Тайланд улсууд ордог.

 

2005 оны 11-р сард  Япон, Филиппин, Тайланд, Мянмар, Малайз, Вьетнам болон Монгол улс санаачилан, мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон мэдээллийн технологийн инженерийн мэргэшлийн шалгалтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-ийг байгуулсан.

 

ITPEC-н гишүүн орнууд нь мэдээллийн технологийн инженерийн нэгдсэн шалгалтыг жилд 2 удаа,  нэг цаг хугацаанд, ижил асуулгатайгаар явуулж байхаар тогтсон бөгөөд шалгалтыг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн. Нэгдсэн шалгалтад амжилттай шалгуулсан инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг.

 

JITEC-тэй гэрээ байгуулсан орнууд

 

JITEC-тэй гэрээ байгуулсан орнууд   
Монгол улс энэхүү шалгалтын эхлэл буюу  “Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт”-ыг сорилын журмаар 2 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд сорилуудад нийт 340 орчим мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцсон. 

 

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтууд нь ур чадварын стандартуудад үндэслэгддэг бөгөөд эдгээр стандартууд нь мэдээллийн технологийн мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг, чадамж болон чадварын төвшинг нэгдсэн загварт оруулан тодорхойлох, ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой.

2007 онд МТҮП-аас  Японы стандартуудад үндэслэн Монгол улсын “Мэдээллийн технологийн инженерийн ур чадвар: мэдээллийн технологийн нийтлэг мэдлэг”,  ба “Мэдээллийн технологийн инженерийн ур чадвар: мэдээллийн технологийн  суурь инженер”  гэсэн үндэсний анхны стандартуудыг боловсруулан батлуулсан нь  манай улсын мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, монгол инженерүүдийн ур чадварыг олон улсын төвшинд хүргэх, үнэлүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл  болсон юм.  

 

Монгол улс мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сорилыг 2 удаа амжилттай зохион байгуулсан болон мэдээллийн технологийн инженерийн ур чадварын анхны стандартуудыг батлан мөрдүүлж эхэлсэний үр дүнд 2007 оны  8-р сарын 28-нд Монгол Япон улсын хооронд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх гэрээг байгууллаа.

 

Гэрээнд нэгдсэнээс хойш манай улс МТИСШ-ыг албан ёсоор 4 удаа амжилттай зохион явуулаад эдгээрт нийт 120 МТ-ийн мэргэжилтнүүд оролцон тэдгээрээс 20 амжилттай дүн үзүүлэн тэнцэж (ITPEC)-ийн гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдөх батламжаа гардаад байна.  

Энэхүү гэрээг байгуулснаар  шалгалтаар баталгаажигдах монгол инженерүүдийн ур чадвар Япон болон Азийн бусад орнууд, цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, гадаадад ажиллах, гаднаас захиалгат ажил авч гүйцэтгэх  эхлэл тавигдаж байна.

 

МХХТГ-ын шийдвэрээр МТҮП нь Монголын мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төвийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд  дээрхи гэрээг Монгол улсыг төлөөлж байгуулснаараа өөрийн оронд  Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн жинхэнэ шалгалтыг явуулах эрхтэй болж байна.

Японы МТИШ нь нийт 14 ангиллаар явагддаг. Манай улс МТ-ийн инженерийн суурь шалгалтыг одоогоор нэвтрүүлж эхлээд байна.

 

Шалгалтын нэр Шалгуулагчаас шаардагдах ур чадвар ба түүний ажил үүрэг
1 МТ-ийн инженерийн суурь шалгалт
Мэдээллийн Технологийн (МТ) үндсэн мэдлэгтэй, програм зохиох, хөгжүүлэх, шалган турших чадвартай байх
2

Програм хангамж зохиох, хөгжүүлэх инженер

Дотоод дизайн ба програмын дизайныг боловсруулах, МС-ийг хөгжүүлэх төслийн шаардлагатай програмуудыг хөгжүүлэх, програм тус бүрийн болон цогц системийг шалган турших
3 Програмын системийн инженер
Мэдээллийн систем (МС)-ийг хөгжүүлэх төсөлд тухайн ажлын шаардлагад шинжилгээ хийхээс эхлэн системийг төлөвлөн зохиох, програм хөгжүүлэх, туршин шалгах хүртэлх ажил
4 Төслийн менежер
МС-ийг хөгжүүлэх төслийг хариуцан ажиллах, төслийг төлөвлөх ба төслийн тасралтгүй ажиллагааг хангах, төслийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүд болон шаардлагатай материалыг бүрдүүлэх, төслийн журам, төсөв, цаг хугацааны хуваарилалт болон чанарыг боловсруулах үйл ажиллагааг удирдах
5 Системийн шинжээч
Удирдлагын стратеги дээр тулгуурласан мэдээллийн стратегийг төлөвлөх, төв систем ба дэд системийг байгуулах төлөвлөгөөг боловсруулах, МС-ийг хөгжүүлэх төслийг төлөвлөгчийн байр сууринаас дэмжих ба дээрх үйл ажиллагаануудын үр дүнг үнэлэх
6 Мэдээллийн системийн аюулгүй байдлын удирдлага
МС-ийн аюулгүй байдлын талаарх үндсэн мэдлэгтэй, МС-ийн аюулгүй байдлын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, судлан шинжлэх
7 Системийн дээд удирдлага
МТ-ийг бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэглэхийг шийдвэрлэх ба бизнесийн МС-ийг сайжруулах, бүтцийг нь өөрчлөх, үйл ажиллагааг нь удирдах мэдлэг чадвартай, МС-ийг хэрэглэгч компанийн ажилтан байх
8 Системийн удирдлага
МТ-ийн тодорхой төвшний мэдлэг чадвартай, тухайн хэлтэс, албаны хүрээнд мэдээллийг ашиглахад шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэх үүрэг бүхий, МС-ийг хэрэглэгч компанийн ажилтан байх
9 Системийн аудитор
МС-ийн найдвартай ажиллагаа, хамгаалал, бүтээмж, бэлэн байдал, аюулгүй байдал, засварлах боломж, үр ашигтай байдал, стратегийн ач холбогдол ба бусад хүчин зүйлүүдийг шалгуулж буй газартай холбоогүй байр сууринаас шалгах, компанийн удирдлагын эрх ашгийн үүднээс тухайн МС компанийн удирдлагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаа эсэхийг шалгах, тэдний өөрсдийн шалгуур дээр суурилсан системийг идеал системийн төсөөллийн тусламжтайгаар үнэлэх, асуудлыг шийдвэрлэх заавар зөвлөгөө өгөх
10 Сүлжээний системийн инженер
Сүлжээ, өгөдлийн сан, системийн удирдлага, embedded систем (микропроцессор ба LSI систем багтана) ба мэдээллийн нууцлалын технологийн тусгай мэдлэгтэй байх
11 Өгөгдлийн системийн инженер
12 Системийн менежер
13 Embedded систем хөгжүүлэх инженер
14 Мэдээллийн нууцлалын инженер

 

Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын тухай 

Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ) нь мэдээллийн системийг хөгжүүлэх, ажиллуулах болон хэрэглэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтнүүдийн мэдээллийн технологийн суурь болон ерөнхий мэдлэгийг үнэлэхэд чиглэгдэнэ.

1. Шалгуулагчдаас шаардагдах ур

  • Мэдээллийн технологитой холбоотой үндсэн ойлголт, тодорхойлолтуудыг мэддэг байх
  • Програмчлалд шаардагдах логик сэтгэлгээг ашиглаж чаддаг байх
  • Програмчлалын C болон Java хэлнүүдийн онцлогийг мэддэг байх, тэдгээр хэлийг ашиглан програм бичиж чаддаг байх
  • Програм турших арга техникийг мэддэг, туршилтыг хийж чаддаг байх

2. Шалгалт явагдах хэлбэр 

Цаасан дээр буулгасан тест хэлбэрээр шалгалтыг авах бөгөөд өглөө ба үдээс хойш 2 хэсэгт хуваагдана. Өглөөний тест нь үндсэн мэдлэг, үдээс хойших тест нь мэдлэгээ практикт хэрэглэх ур чадварыг шалгана.

Асуултын хэлбэр болон тестийн цаг

Өглөөний шалгалт

Өдрийн шалгалт

  1. Цаг: 9:30 – 12:00 (150 минут )
  2. 80 асуулттай
  3. Олон сонголттой тест (4 хариултаас нэгийг сонгоно.)
  4. Бүх асуултанд заавал хариулах шаардлагатай.
  1. 13:30 – 16:30 (150 минут )
  2. Олон сонголттой тест
  3. 1-5 дугаар асуултуудыг заавал хариулна.
  4. Бусад асуултыг сонгож хариулна.

 

Шалгалтын асуултын хамрах хүрээ

Өглөөний шалгалт 

Өдрийн шалгалт 

  1. Компьютерийн шинжлэх ухааны үндэс
  2. Компьютерийн систем
  3. Систем хөгжүүлэх ба ажиллуулах
  4. Сүлжээний технологи
  5. Мэдээллийн сангийн технологи
  6. Аюулгүй байдал ба стандартчилал
  7. Компьютержүүлэлт ба менежмент
  1. Техник хангамж
  2. Програм хангамж
  3. Алгоритм
  4. Өгөгдлийн бүтэц ба өгөгдлийн сан
  5. Харилцаа холбооны сүлжээ
  6. Мэдээлэл боловсруулах технологи
  7. Програмын загвар
  8. Програм хөгжүүлэлт ( C ) 
  9. Програм хөгжүүлэлт (Java) 
Асуултын ангилал
Таних түвшин: Шалгуулагч асууж байгаа мэдлэгтэй холбогдох үйл ажиллагаа болон онцлогийг мэдэж буй эсэх
Ойлгоцын түвшин: Шалгуулагч асууж байгаа мэдлэгтэй холбогдох нарийвчилсан мэдээлэл болон аргачилалыг ойлгож буй эсэх
Хэрэглээний түвшин: Шалгуулагч асууж буй мэдлэгийг практикт хэрэглэж чадах эсэх

 

Програм хангамжийн зохиомж, хөгжүүлэлтийн инженерийн шалгалтын тухай

Энэ шалгалтанд програм хангамжийн инженерүүд оролцох бөгөөд шалгалтаар системийн зохиомж, хөгжүүлэлт болон ажиллагааны  хүрээнд

  • мэдээллийн технологийн үндсэн мэдлэг
  • системийн шаардлагуудыг бэлтгэх ба архитектурыг зохиомжлоход хэрэглэж болох технологиудыг судлах чадвар
  • төслийн удирдагчийн удирдлаган дор програм хангамжийн зохиомжийн бичиг баримтыг бэлтгэх, програм хангамжийн дэвшилтэт технологийг ашиглан програм боловсруулан хөгжүүлэх болон туршин шалгах чадвар
  • ахлах ажилтны заавар даалгаврыг ойлгох болон мэдээллийн систем, сүлжээ, өгөгдлийн сан ба шигтгэсэн систем зэргийн зохиомж, хөгжүүлэлт, ажиллагаа болон засвар үйлчилгээтэй зохицуулан техникийн саад бэрхшээлийг арилгах чадварыг үнэлнэ.

Програм хангамжийн зохиомж, хөгжүүлэлтийн инженерийн шалгалтыг зохион байгуулснаар

  • програм хангамжийн инженерийн салбарын хүрээний бүх талын мэдлэг, мэдээллийн систем хөгжүүлэлтийн практик чадварыг сайжруулах
  • програм хангамжийн өндөр ур чадвартай инженерүүдийг хөгжүүлэх, цаашид мэдээллийн технологийн тэргүүлэх төвшний инженерийн шалгалтуудыг нэвтрүүлэх
  • мэдээллийн технологийн боловсролын байгууллага, сургуульд олгож байгаа мэдлэгийн төвшин практик ажлын гүйцэтгэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах
  • ажил олгогч болон ажилтан аль алинд нь шаардлагатай бодит үнэлгээг бий болгох
зэрэг ач холбогдолтой юм.

 

 
     
|Нүүр|МТҮП-ын тухай|Инкубатор|МТИШ-ын төв|МТ-ийн танин мэдэхүйн төв|МТ-ийн хөгжил|Cургалт|Технологийн мэдээллийн сан|Захиалга|
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.© 2003-2007
Мэдээллийн технологийн үндэсний парк. webmaster@itpark.mn