Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бүртгүүлэх
Алхам 1. Цахимаар МТИШ-ын бүртгэлийн системд бүртгүүлэх
МТҮП-ийн МТИШ-ын бүртгэлийн системд цахимаар бүртгүүлнэ. Та бүртгүүлэхийн өмнө МТИШ-ны журамтай танилцана уу!
Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх
Шалгалтанд цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана.
- Шалгалтын бүртгэлийн хуурамж: 100,000₮
- Банкны нэр: Голомт банк
- Дансны дугаар: 1102099876
- Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, МТИШ төлбөр гэж бичих
- Дансны нэр: Мэдээллийн технологийн үндэсний парк
Шалгалтын хураамжийг хөнгөлөх нөхцлүүд:
- Их, дээд сургуулийн оюутан бол 60%;
- Инкубаторын компанийн ажилтан бол 50%;
- Хоёр болон түүнээс дээш удаа шалгалтад хамрагдаж байгаа бол 50%;
- МОСА-ийн гишүүн байгууллагын ажилтан бол 40%;
- Нэг байгууллагаас 10 ажилтан бол 30%, 20 ажилтан бол 40%, 30 болон түүнээс дээш ажилтан бүртгүүлсэн тохиолдолд шалгалтын хураамжийг 50%;
- Хамтын ажиллагааны гэрээтэй эсвэл хамтран ажилладаг байгууллагын ажилтанд МТҮП-ын захирлын шийдвэрийг үндэслэн хөнгөлөлт үзүүлнэ.
Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах
Шалгалтын бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбарыг suvd@itpark.mn цахим шуудан руу илгээж бүртгэлээ баталгаажуулна.
Алхам 4. Шалгалтын эрхийн бичгийг хүлээн авах