ОЛОН УЛС ДАХЬ МТИШ-ЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ / Үргэлжлэл /

ОЛОН УЛС ДАХЬ МТИШ-ЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ / Үргэлжлэл /

Киотогийн сургуулиас МТИШ-нд тэнцэх нь давуу тал гэсэн хариу өгсөн

МТИШ-нд тэнцэгч Эрдэнэбат овогтой Лувсанцэрэн МУИС-ийн БС-ийн Маркетингийн 2-р дамжааны оюутан. Тэрбээр хос мэргэжилтэй болж Япон улсад суралцахаар 1 жилийн өмнөөс хэлний бэлтгэл хийнгээ МТИШ-нд давхар бэлтгэжээ.

Олон улсын сургуулиудын танилцуулга өдөрлөгийн үеэр Японы их, дээд сургуулийн талаар мэдээлэл авч байхдаа ITPEC-ийн сертификатын давуу талыг мэдсэн байна. Тухайлбал, Киотогийн технологийн их сургуулийн төлөөлөгч түүнд “Элсэлтийн математик, физик, хэлний шалгалтаас гадна мэдээллийн технологийн ур чадварын МТИШ-нд тэнцэгчдэд манай сургууль илүү их боломж олгодог” гэдгийг хэлжээ. Тиймээс шалгалтын талаар itpec.org.com сайтаас шүүж, мэдээлэл цуглуулсан байна. Мэдээлэл дунд Японд төвтэй ITPEC-ийн гишүүн орны тоонд Монгол улс багтдаг. Олон улсын шалгалтыг МТҮП 10 дахь жилдээ зохион байгуулдгийг мэдэж намрын шалгалтыг хүлээсэн байна.

luvsantseren

Э.Лувсанцэрэн МУИС-ийн БС-ийн Маркетингийн курсын оюутан

Э.Лувсанцэрэн “1-р шатандаа тэнцсэн нь миний хувьд Киотогийн их сургуулийн хаалга нээлттэй болж байгаа юм. Миний найз Золжаргал өнгөрсөн 4-р сард шалгалт өгч тэнцсэн. Японд суралцах хүслээ биелүүлж, замаа хурдавчлъя гэвэл МИТШ-ыг заавал өгөх хэрэгтэй гэж найз маань надад захисан. Найзынхаа захиасыг хүлээн авч 12-р ангид сурдаг Мэргэн найзтайгаа хамт шалгалтанд орж, хоёулаа тэнцсэндээ баяртай байна. 2, 3-р түвшний шалгалтанд тэнцсэн тохиолдолд хэрэв Японы виз хүсвэл шууд дарагддаг.  Виз нь ажиллах эрх олгодог гэж бодохоор Япон улсад энэ шалгалтын үнэлэмж ямар өндөр юм бэ гэж сэтгэгдэл төрсөн. Ирэх хаврын шалгалтанд бүр олон найзуудтай ирнэ” гэж байв.

Мэдлэг өөрөө баялаг

-МТИШ-нд тэнцсэн Танд баяр хүргье. Мэдээллийн технологийн инженерүүдийн ур чадварыг үнэлэхэд МТИШ хэр нөлөө үзүүлж байна. Тухайлбал, шалгалтаар дамжуулж Та хэр хөгжсөн бэ?

Намхайноров овогтой ЁНДОНСҮРЭН /”Ай Ти Зон” ХХК-ийн ахлах програмист/:

-Шалгалтын өгөгдөл өөрөө маш сонирхолтой. Салбар салбараас асуултууд багцалж орсон байдаг. Миний хувьд ажил, мэргэжлээс өөр асуултанд хариулахад мэдээлэл, мэдлэгтэй байж зөв хариулт өгнө. Зөв хариултыг олохын тулд уншина. Энэ утгаараа МТИШ-ийг жилдээ тогтмол өгөөд ур чадвараа сорьж, тэрнийхээ дагуу мэдлэг хуримтуулдаг ач холбогдолтой шалгалт гэж үздэг. Би асуултаас маш их мэдлэгийг олж авдаг.  МТИШ-аар дамжуулж өөрийнхөө ур чадварыг дээшлүүлж, байнга өсч хөгжиж байгаа. Товчхондоо, олон улсын мэдээллийн ур чадварын стандар, шалгалтын системээр дамжуулж монгол инженерүүд мэдлэгээ баялаг болгоход үнэтэй хувь нэмэр болох ач тустай шалгалт гэж боддог.

3

Э.Ёндонсүрэн /”Ай Ти Зон” ХХК-ийн ахлах програмист/

МТИШ-ын сертификат манай байгууллагын нэр хүнд болсон

-Танай байгууллага шалгалтанд олон бүрэлдэхүүнтэй оролцож, МТҮП-ын үйл ажиллагааг дэмжин ажилласанд баярлалаа. МТИШ-нд ач холбогдолтой хандаж байгаа нь тодорхой шалтгаантай юу?

-МУИС-ийн  2-р дамжаанаас эхлэн МТИШ-ийг 3 удаа өгч байсан. Тэнцэх хүртлээ өгнө гээд шалгалтанд уйгагүй орсон. Б.Батням багш намайг “манай мятаршгүй оюутан” гэдэг байсан. 2014 онд буюу 4-р дамжаандаа 4 дэх удаагийн оролдогоороо паспорт шалгалтаа өгч тэнцсэн. Энэ амжилтаа ахиулж Ахисан түвшинд сая тэнцсэндээ баяртай байна.  Манай байгууллагаас 12 ажилтан энэ намрын шалгалтанд орсон. Захирал хүртэл өөрөө МТИШ-ыг өгч тэнцэж байсан туршлагатай. Бидэнд  давтлагын цаг гаргаж өгнө. Яг оюутнууд шиг л бэлтгэнэ шүү дээ. Уншаад л сэдэв сэдвээрээ хувааж авна. Хамт олноо төлөөлж  Ц.Өнөржаргал захиралдаа маш их баярлалаа гэдгийг энэ дашрамд дамжуулахыг хүсч байна. Захирал маань залуучууд, ажилтан бид нарт маш их хөрөнгө оруулалт хийж байна. Шалгалтанд тэнцэх, тэнцэхгүй хамаагүй хамгийн гол нь шалгалтанд бэлтгэх явцдаа бие биенээсээ суралцана, мэдлэгээ хуваалцана гэдэг хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ шалгалт бидэнд мэдлэг өгдөг. Тиймээс тэнцсэн ажилчдаа байгууллагаас үнэлж, нийгмийн асуудалд үнэтэй хувь нэмэр болохуйц нэмэлт цалин олгодог.

МТИШ өөрөө оюуны хөрөнгө оруулалт болдог

-Азийн орнуудын мэдээллийн технолгийн мэргэжилтний ур чадварыг тогтоох МТИШ-ын дараагийн Ахисан түвшинд орох төлөвлөгөө Танд байгаа юу?

-Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг дээшлүүлэх, олон улсад үнэлүүлэх боломж олгож байгаа МТИШ-ыг миний зүгээс хүний нөөцийг чадваржуулж буй оюуны хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Тиймээс дараагийн шатны шалгаруулалтанд орно. Манай байгууллагат түрүү жилийн топ ялагч ажилладаг тул шалгалтын ач холбогдлыг манай хамт олон илүүтэй мэддэг. Шалгалтыг маш өндөр зохион байгуулалттай явуулдаг, шалгалтанд бэлтгэх сургалтыг маш сайн агуулгаар заадаг багш нартаа баярлалаа.

7

А.Нандин-Эрдэнэ /”Ихгүр” ХХК-ийн програмист/

МТИШ мартсан мэдлэгээ сэргээдэг

-Инкубаторт бойжиж “Хөтөч” төслөө хэрэгжүүлж байгаа оюутнуудын шилдэг төлөөлөгчдийн нэг Б.Бат-Оргилдоо баяр хүргье. Шалгалтанд тэнцлээ гэсэн мэдээллийг яаж хүлээж авсан бэ?

-Шалгалтанд бэлтгэх явцад мартсан зүйлүүдээ их сэргээсэн. Ер нь энэ шалгалт оюутнуудад их хэрэгтэй. Нуулгүй хэлэхэд, дотроо өөрийгөө тоосон. Шалгалтын асуулга маш өргөн сонголттой асуулт ирдэг тул маш их сонирхолтой үр дүнтэй санагдсан.

5

Б.Бат-Оргил /ШУТИС-ийн оюутан, МТҮП-ын Оюутан инкубаторын “Хөтөч” багийн ахлагч

 

  • Ичинноров Ариунсанаа
  • 2016-12-23
  • Уншсан:6137
  • Tags:

Салбарын байгууллагууд