“Top Gun Training” хөтөлбөр Япон улсад амжилттай зохион байгуулагдаж байна.

“Top Gun Training” хөтөлбөр Япон улсад амжилттай зохион байгуулагдаж байна.

Япон улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам болон Мэдээллийн технологийг дэмжих агентлаг хамтран “Top Gun Training” хөтөлбөрийг 3 дахь удаагаа Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулж байна.

Уг хөтөлбөрт Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн орнуудаас мэдлэг чадвараараа шалгарсан шилдэг залуус оролцдог бөгөөд Монгол улсаас Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) өөрийн оронд тус шалгалтыг 10 жилийн турш амжилттай зохион байгуулж, одоогийн байдлаар нийт 5 тэнцэгчийг энэхүү хөтөлбөрт хамруулаад байна.

Энэхүү хөтөлбөрт МТ-ийн инженерийн шалгалтанд хамгийн өндөр оноогоор тэнцсэн 2 оролцогч оролцох эрхтэй бөгөөд 10 хоног Япон улсад зорчиж тус улсын МТ-ийн хөгжил, бодлоготой танилцах, Мэдээллийн технологиороо тэргүүлэгч компаниудын үйл ажиллагаа, хэв маяг, судалгаа, хөгжүүлэлттэй танилцаж туршлага судлах, төслийн менежментийн сургалтанд хамрагдах, түүх соёлтой нь танилцах, цаашилбал Азийн орнуудад танилын хүрээгээ тэлэх, хамтын ажиллагаа үүсгэх боломжтой юм.

Энэ удаагийн хөтөлбөрт Монгол, Тайланд, Бангладеш, Малайз, Вьетнам, Филлипин, Мьянмар зэрэг 7 орноос шилэгдэж ирсэн шилдэг 14 оролцогч оролцож байгаа бөгөөд Монгол улсаас 2016 оны хаврын шалгалтанд тэнцэгч, ШУТИС-МХТС-ийн багш Э.Батцэцэг, МУИС-ХШУИС-ийн 4-р курсын оюутан Мөнх-Итгэл нар амжилттай оролцож байна.

Хөтөлбөр нь нийт 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 2017 оны 2 сарын 20-оос 3 сарын 01-ний хооронд зохион байгуулагдах юм.

Оролцогчдын аялалын хөтөлбөрөөс сонирхвол:

2017.02.20ны өдөр

Япон улсын аж үйлдвэрийн байдалтай танилцах

2017.02.21-ны өдөр

Японы технологийн хамгийн том компани болох NTT корпораци болон хамгийн сүүлийн технологийг ашиглан байгуулсан Дата төв, Токио хотын кабелийн туннелийн системтэй танилцах

2017.02.22-ны өдөр

Японы түүх, соёлын музей, Dome театр болон Асимо роботын үзүүлбэрийг үзэх

2017.02.23-ны өдөр

Төслийн менежментийн сургалтанд суух

2017.02.24-ны өдөр

Төслийн менежментийн сургалтанд суух

2017.02.27-ны өдөр

NEC Solution Innovators компаниар зочлох

2017.02.28-ны өдөр

Rakuten, Nadia компаниуд болон Ebisu студээр зочлох

 

Дашрамд дурдахад энэхүү хөтөлбөрт оролцогчдын бүх зардлыг Япон улс хариуцдаг бөгөөд хэрвээ та уг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2017 оны 4 сарын 23-ны өдөр МТҮП дээр зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтыг өгөөд тэнцэхэд л хангалттай юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Салбарын байгууллагууд