ШУП-ын лого татах

Логоны бэлгэдэл: Лого тэмдгийн үндсэн бүрдэл хэсэг нь шинээр байгуулагдсан мэдээллийн технологийн компаниудыг өсгөн бойжуулж, зах зээлд гарахад нь дэмжин туслах гэсэн агуулгыг бэлгэдэж, зөрүүлэн хомбойлгож барьсан хоёр гарын алганд өндөг байгааг харуулсан дүрс юм. Энэ нь МТҮП-ын үндсэн үйл ажиллагаа болох мэдээллийн технологийн инкубаторыг бэлгэдсэн бөгөөд 2 гарын алгыг хөх өнгөөр дүрсэлсэн нь монгол орны мөнх хөх тэнгэрийг, өндгөн дээр Information Technology гэсэн үгийн дэлхий нийтэд хэвшсэн IT товчлолыг, улаан өнгөөр бичсэн нь мэдээллийн технологийн гэдэг гол утга санааг илэрхийлнэ. Хоёр гарын алганы дээд талд Mongolian, доод талд Techno Park гэж цагаан өнгөөр бичсэн нь Монгол Улсын өндөр технологийн аж үйлдвэрийн цахим хурдасгуур “Шинжлэх ухаан технологийн парк” болно гэсэн утгыг илэрхийлнэ.

Ийнхүү лого тэмдэг нь бүхэлдээ Монголын мэдээллийн технологийн техно парк болон түүний инкубаторыг хамтад нь бэлгэдсэн болно.

Тугны бэлгэдэл, хэмжээ: МТҮП-ын туг нь 1:2 харьцаатай, дөрвөлжин хэлбэртэй, хөх цэнхэр, цагаан, улаан гэсэн гурван суурь өнгө хосолсон  байна. Тугны төвд МТҮП-ын лого тэмдгийг байрлуулснаар тус байгууллагын туг болохыг илэрхийлнэ. Доод талд нь байгууллагын албан ёсны нэрийг бүтнээр бичсэн нь лого тэмдгийн тайлал болно. Тугны цагаан дэвсгэр нь өндөгний цагаан өнгө, ариун цагаан үйлсийг  илэрхийлэх бөгөөд байгууллагын нэр, лого тэмдгийг илүү тодотгож өгнө.

Лого татах: Вектор файл татах

logos

Салбарын байгууллагууд