“Монгол Инноваци” цуврал уулзалтын тухай

Гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлэх, инновацийн платформыг байгуулж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар бодлого боловсруулагчид, гарааны бизнес эрхлэгчид, энтрепренёрууд болон эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын хөгжлийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, Бодлогын зөвлөмж гаргах юм. Мөн цаашдаа энэхүү уулзалтын үр дүнд гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн түвшин дээшилж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр үзүүлэх болно.


Зорилго

Инновацийн платформ, гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход Бодлогын зөвлөмж гаргаж, хөгжлийн хандлагыг тодорхойлох


Гарах үр дүн

Гарааны компаниудын бодлогын гол асуудлаар нэгдсэн дүгнэлт, бодлогын зөвлөмж гаргана.


Хэн оролцож болох?

Олон нийтэд нээлттэй уулзалт


Холбоо барих

Судалгаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн Ө.Батхүлэг

11-321900


  • Сэдэв: “Инновацийн эко систем”

    Инновацийн гарааны бизнесийн эко системийн бүрдүүлэгч оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох, харилцан ойлголцох, гарааны компаниудад тулгарч буй хууль эрх зүй, нийгэм соёлын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлуудын талаар хэлэлцэх зорилго бүхий “Монгол Инноваци” цуврал уулзалтыг МТҮП-аас санаачлан зохион байгуулж эхэллээ.

    Төр, олон нийт, санхүүгийн байгууллагууд болон гарааны бизнесүүдийн төлөөллийг оролцуулсан “Инновацийн эко систем” сэдэвт эхний уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

    Уулзалтаас гаргасан зөвлөмжийг эндээс татаж авна уу.


  • Сэдэв: Гарааны бизнес-Татварын чөлөөт бүс байгуулах

    Програм хангамжийн чиглэлээр үсрэнгүй амжилт олж, бие даасан салбар болтол нь хөгжүүлэн амжилтанд хүрсэн орнуудын жишгийг харахад тус салбарыг төрийн хүчтэй бодлогоор дэмжин хууль, эрх зүй, татварын хөнгөлөлт эдлүүлсэн тусгай орчин бүрдүүлж, бизнес эрхлэгчдийг байршуулах арга хэмжээ авсан нь онцгой нөлөө үзүүлсэн байдаг.

    Эдийн засгаа нээлттэй аргаар хөгжүүлэх зохион байгуулалтын шинэ хэлбэр болсон чөлөөт бүсийг сонгон авч хэрэгжүүлж байгаа дэлхийн олон орны нийтлэг жишигт хүрэхийн тулд МТҮП болон мэдээллийн технологийн компаниудыг НӨАТ болон бусад татвараас чөлөөлж, татварын уян хатан, тэнцвэртэй нөхцөлтэй “Худалдааны зөөлөн бодлого”-той болно.

    Дэлгэрэнгүй


  • Сэдэв: Монгол инноваци-Оюуны өмчийн менежмент

    Иновацийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, оюуны өмчийн үнэлгээг барьцаалж банкны зээл олгох боломж, төрийн дэмжлэгийг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, энтрепренёр, гарааны компани, мэдээллийн технологийн салбарыг дэмжих инновацийн экосистем хэрхэн бүрдүүлэх талаар ярилцав.

    Бидэнд энэ салбарыг дэмжих улс төрийн лобби бүлгэм байгуулах шаардлагатай. Үүний тулд улс төрчдийн төдийгүй нийгэмд мэдээллийн технологийн ач холбогдлыг ойлгуулж, хөгжлийн гарц мөн гэдгийг батлан харуулах шаардлагатай байна.

    Дэлгэрэнгүй


Салбарын байгууллагууд