“КОФЕ УУНГАА, ШИНЭ САНААГАА ЯРИЛЦЪЯ” ҮДИЙН ХӨТӨЛБӨРТ ЗОЧИЛЛОО

“КОФЕ УУНГАА, ШИНЭ САНААГАА ЯРИЛЦЪЯ” ҮДИЙН ХӨТӨЛБӨРТ ЗОЧИЛЛОО

Мэдээллийн технологийн бизнес эрхлэгч эмэгтэй инкубаторын 3 дах компани буюу отгон инкубатор “МаМа Апп”-ийнхан “Кофе уунгаа шинэ санаагаа ярилцъя” үдийн хөтөлбөрт өндөгнүүдийгээ урьснаар орчин үеийн шийдэлтэй тохилог оффист өнөөдөр зочиллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын-8-ны баяртай давхацсан энэхүү арга хэмжээ нь инкубаторт  байршиж үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компанийн нэг ёсны өрөөний жавар үргээх бяцхан ёслол байлаа. Эмэгтэй захирал тодотголтой “МаМа апп”-ынхан нийгмийн сайн сайхны төлөө нэлээдгүй аян эхлүүлж нийгмийн хариуцлагыг олонд таниулж эхлээд байгаа билээ. Тэдний нэг нь нийтийн унааны “Ягаан суудал”. Тун удахгүй энэхүү төсөл хэрэгжих юм.

DSC_5355

Инкубаторын компаниуд өнөөдрийн байдлаар 13 болж, нийтдээ 60 гаруй өндөгнүүдтэй ам бүл өнөр өтгөн болсон. Инкубаторын компаниуд өөрсдийн санаачлагаар өнөөдөр үдийн цайгаа хамтдаа ууж, бүсгүйчүүдийнхээ зассан  амтат жортой тансаг ширээг тойрон  шинэ танилын яриа өрнүүллээ.

DSC_5340

 Мамапренёруудаа дэмжсэн гар утасны аппликейшн хөгжүүлэлтийн шинэ санагаа бизнес болгон өргөжүүлж олон түншлэгч, хамтрагч нартаа болж чадсан “Ээжүүдийн уулзах газар” МТҮП-ын инкубаторт бойжиж  буй Э.Жавхлан захиралдаа амжилт хүсье.

DSC_5337

“МаМа Апп”-ын Апп-ын дэлгэрэнгүй мэдээллийг www.mamaapp.mn цахим хуудаснаас сонирхож нэгдээрэй.

DSC_5345

  • Ичинноров Ариунсанаа
  • 2017-03-07
  • Уншсан:9361

Салбарын байгууллагууд