“Silicon House – Pitch Day”

Та хөрөнгө оруулагчдыг найрч чадах уу?

Энэхүү тэмцээн нь залуу энтрепренёруудыг өөрийнхөө стартап буюу гарааны бизнесээ богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулж, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, найрааг амжилттай хийж чадсанаар ирээдүйн хамтрагч, түнш, хөрөнгө оруулагчаа олж чадна.

Силикон Хаус найрааны өдөрт оролцогчид хийсэн найраандаа туршлагатай бизнес эрхлэгч-энтрэпренёр, хөрөнгө оруулагч, менежер, инженер зэргээс бүрдсэн шүүгчдээс санал шүүмж сонсох, бусад оролцогчдоос суралцах, танилын хүрээгээ өргөжүүлэх боломжтой юм.


Хэн оролцож болох вэ?

Хүн бүрт нээлттэй. Та манай тэмцээнд идэвхитэй оролцоорой.

  • Хувь хүн
  • Гарааны бизнес эрхлэгч
  • Оюутан залуус

Төлбөр

5000₮-ийн төлбөртэй. Та тэмцээний өдөр ирэхдээ төлбөрөө өгч болно.

10000₮-ийн төлбөртэй. Та илтгэлээ явуулахаас өмнө дансаар төлбөрөө хийсэн байна. (дансны мэдээллээр)

Та үзэгчээр оролцох бол тэмцээн дээр ирэхдээ төлбөрөө авчирч болно. Эсвэл дансны мэдээллээр төлбөрөө шилжүүлж болно.


Хэрхэн оролцох вэ?

Та холбогдох имейл хаяг, утсаар холбоо барьж бүртгүүлнэ.

  1. Төлбөр төлнө
  2. Пич хүлээн авах бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө явуулсан байна.
  3. Тэмцээний өдрөөс 5 хоногийн өмнө Та тэмцээнд найраа хийж оролцох болсон эсэхийг мэдэгдэнэ.
  4. Таны илтгэл тэнцээгүй тохиолдолд илтгэлээ сайжруулан дараагийн сарын “Pitch day” тэмцээнд оролцох боломжтой.

Хэрхэн найраа хийх

Найраа хийгч 120 секундад багтааж өөрийн илтгэлээ тавих болно. Дараа нь шүүгчид 3 минут асууж, 3 минут зөвөлгөө өгнө.


Ялагчийн шагнал

1-р байр TechGer-т 1 сар оффис ашиглах эрхийн бичиг

2-р байр TechGer-т 1 сар 50%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх


Холбоо барих

Инновацийн мэргэжилтэн А.Ариунзаяа

11-321900, 88998444

ariunzaya@itpark.mn


Төлбөрийн данс

Голомт банк, Ц.Цэцэгмаа-1109183319


  • Ялагч: Eternal баг – Music application

    МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Silicon house Pitch Day” тэмцээн 2017 оны 1 сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

    Энэ удаагийн арга хэмжээнд дараах 5-н питч тавигдлаа:

    • С.Ууганбаяр – Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан апп
    • Light баг- CS application
    • Eternal баг – Music application
    • Infinity баг- Bus information board
    • Touch баг- Ухаалаг агаар


  • Ялагч:


  • Ялагч:

  • Ялагч:


  • Ялагч:


  • Ялагч:


  • Ялагч:


  • Ялагч:


  • Ялагч:

  • Ялагч:


  • Ялагч:

  • Ялагч:

Салбарын байгууллагууд