ИБХТ-ийн дарга П.НАРАНЦЭЦЭГ: Нийгмийн соёлын хандлагад үгүйлэгдэж байсан орон зайг нөхсөн соёлын эхлэл боллоо

ИБХТ-ийн дарга П.НАРАНЦЭЦЭГ: Нийгмийн соёлын хандлагад үгүйлэгдэж байсан орон зайг нөхсөн соёлын эхлэл боллоо

ШУТС-аас шинжлэх ухааны салбарын гарааны компаниудын дунд “Гарааны компани-дэвшлийн гарц” нээлттэй уулзалтыг 2-р сарын 10-нд зохион байгуулсан бөгөөд  мэдээллийн технологийн бизнес инкубаторыг дэргэдээ бойжуулдаг манай МТҮП уг арга хэмжээнд урилгаар оролцсон юм.

IMG_1869

Шинжлэх ухааны ололт амжилт, бүтээлийг үйлдвэрлэл зах зээлд нэвтрүүлэх, инновацийг гардан хэрэгжүүлэгч 30 орчим гарааны компанийн удирдлагууд харилцан туршлага солилцонгоо үйлдвэрлэл, борлуулалт, санхүүжилт, татвартай холбоотой саад бэрхшээлийг ямар замаар даван туулах,  аж үйлдвэрлэл, эдийн засгийн өгөөжийг хамтдаа цэцэглүүлж, хүртэх боломж нөхцлийг хэрхэн хурдлуулах талаар ил тод нээлттэй ярилцлаа.

IMG_1863

Монголын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний олон жилийн судалгааны үр дүн, туршилт үйлдвэрлэл, оюуны бүтээлд түшиглэсэн гарааны компаниудын мэдлэгт суурилсан монгол инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Гарааны компани-дэвшлийн гарц” уулзалтыг зохион байгуулж үр дүнг гартал цаашид уламжлал болгоно гэдгийг ШУТС-ийн захирал, доктор Д.Энхжаргал онцолж, эрдэмтдийнхээ өвөрмөц санаа шийдлийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Монгол эрдэмдийн оюуны ур ухаанаар шингэсэн инновацийг төрийн байгууллагын худалдан авалтанд нийлүүлэхэд бэлэн байна. Гагцхүү гарааны компанийнхан юуг хэрхэн ямар чанартай хэдий хэмжээгээр үйлдвэрлэх, загвар модель, үнэ ханшаа зөв бодиттой гаргах нь хамгийн чухал гэдгийг ч анхаарууллаа.

IMG_1896

Зарим тодорхой сэдвээр хэд хэдэн илтгэл тавигдсаны нэг нь МТҮП-ын ИБХТ-ийн дарга П.Наранцэцэг “Гарааны бизнесийн экосистем, инновацийн орчин” сэдэв байв. ШУ-ны салбарын гарааны компани, мэдээллийн технологийн гарааны компанийн анхны нэгдсэн уулзалт зохион байгуулснаараа шинэ технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхэд эерэг зөв ойлголт бүхий нийгмийн соёлын хандлагад үгүйлэгдэж байсан орон зайг нөхсөн соёлын эхлэл болсон арга хэмжээ боллоо гэдгийг П.Наранцэцэг дарга онцолж, зохион байгуулагч нарт талархал дэвшүүллээ.

IMG_20071

  • Ичинноров Ариунсанаа
  • 2017-02-15
  • Уншсан:4856

Салбарын байгууллагууд