TechGer-ийн тухай

TechGer founders’ coworking space (“Технологийн гэр” үүсгэн байгуулагчдын хамтын оффис) нь бизнесийн шинэлэг санаатай технологийн стартап, энтрепрёнерүүдэд хямд зардлаар тав тухтай орчинд ажиллах боломжийг олгох зорилготой ажлын байрны нэгэн шинэ хэлбэр юм.

TechGer

Өвөрмөц шинэ санаа олноор төрж, сонирхолтой арга хэмжээнүүд өрнөж, нэг нэгнээсээ суралцах залуусын эрч хүч буцалж байдагт манай “хамтын оффис”-ын гол онцлог оршино.

Дараах чиглэлээр бизнес санаа ба төлөвлөгөөтэй хүн бүрт нээлттэй. Үүнд:

– Эко буюу ногоон технологи
– Мобайл апп, тоглоом
– Програм хангамж
– Big Data
– Internet of Things


TechGer-т ирснээр

Та энэхүү үйлчилгээг авснаар санхүүгийн хэмнэлттэй ажиллах орчинтой болохоос гадна:

  1. Өөр өөр бизнес санаа, ур чадвартай залуустай танилцан мэдлэгийн интеграци хийх.
  2. Зорилго нэгтэй хамтрагчаа олох.
  3. Мэргэжлийн хүнээс дэмжлэг, зөвлөгөө авах
  4. МТҮП-аас тогтмол зохион байгуулдаг бүх үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорих, чадавхижуулах.
    • Accelerator (хурдасгуур хөтөлбөр)
    • Silicon house Pitch day (сар бүр)
    • Demo day (хөрөнгө оруулалт олох боломж)
    • Инкубаторт элсэх
    • Сургалтанд хамрагдах гэх зэрэг давуу талуудыг эдлэх боломжтой.

Хэрхэн хамрагдах вэ?

TechGer  нь нэг дор 21 хүн ажиллах хүчин чадалтай бөгөөд сандлын хүртээмжээс хамаарч элсэлтээ авдаг.

Та дараах маягтуудыг бөглөн, бидэнд илгээснээс хойш ажлын 5 хоногийн дотор шийдэгдэнэ.


Үйлчилгээ, үнэ төлбөр

Үнийн хувьд бид танд уян хатан нөхцлийг  санал болгож, багийн гишүүдийн тоо болон бизнес төслөөс тань хамааруулан 10%-30% хөнгөлөлт олгох боломжтой.

Сар

100.000

  • Үнэгүй

Холбоо барих

  • Холбоо барих ажилтан: Р.Мөнхзул
  • Утас: 11-321900
  • Имейл: munkhzul@itpark.mn
  • Байршил: ШУПМТ, #3 давхар, #301 тоот

Салбарын байгууллагууд