Байгууллагын түүх

Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв байгуулагдсан.

Шинжлэх ухаан, технологийн мэдээллээр иргэдэд үйлчлэх үүрэг бүхий Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвийг анх байгуулж, 1974-1979 онд шинэ байр барьж ашиглалтанд оруулсан нь өнөөгийн МТҮП-ын байрлаж буй байр билээ.

• 1972 он

Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв корпораци байгуулагдсан.

Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвийг мэдээллийн технологийн хөгжлийн хэтийн чиг хандлагыг судлах; боловсрол, шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, хөгжүүлэх, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, технологи дамжуулах үйл ажиллагааг зуучлах чиг үүрэгтэй Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв корпораци болгон өөрчлөн байгуулсан.

• 1997 он

Мэдээлэл технологийн инкубатор бүхий төв байгуулах анхны санал

Монгол Улс болон БНСУ-ын Ерөнхий сайдын түвшинд Монгол Улсад Мэдээлэл технологийн инкубатор бүхий төв байгуулах талаар анхны санал гарч, харилцан тохиролцсон байна.

• 2001 он

Мэдээлэл технологийн парк, инкубаторын судалгаа

Мэдээлэл технологийн парк, инкубатор байгуулах талаар судалгаа хийсэн байна.

• 2002 он

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн дүрэм батлагдав.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Дэд бүтцийн сайдын 210/216 дугаар хамтарсан тушаалаар МТҮП нь төрийн өмчийн, ашгийн бус байгууллага хэмээн тодорхойлж, дүрмийг батлав.

 

• 2002 он

Мэдээллийн технологийн үндэсний парк байгуулав.

“Мэдээллийн технологийн үндэсний парк байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 6 дугаар  сарын 1-ний өдрийн 107 дугаар тогтоолоор ШУТМТ корпорацийг өөрчлөн зохион байгуулж, Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП)-ыг байгуулав.

• 2002 он

МТҮП-ын үйл ажиллагааг нээх ёслол болов.

МТҮП-ын албан ёсны нээлт болсон. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, үг хэлсэн.

• 2002 он

МТҮП албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв

МТҮП албан ёсоор үйл ажиллагаа эхэлсэн.

• 2002 он

Номын сангийн үйлчилгээ

2002 онд МТҮП-ын ШУТ-ийн номын сангийн уншлагын танхимаар давхардсан тоогоор 7442 хүн үйлчлүүлж, нийтдээ 1289 ном, 7024 сэтгүүл, 678 эрдэм шинжилгээний ажлын тайлан, 242 диссертаци, автореферат, 4895 сонин, 37 номын тойм, 48 микрофиш авч ашигласан байна. Түүнчлэн хэрэглэгчийн хүсэлтээр номын сангийн фондноос ном товхимол гэрээр уншуулж судлуулах үйлчилгээг үзүүлжээ. Мэдээллийн өдөрлөгийг 20 удаа зохин байгуулж, иргэдэд үйлчилсэн байна.

• 2002 он

“ШУТМ-ийн виртуал сан” төсөл дэмжигдэж, хэрэгжүүлж эхлэв.

“Шинжлэх ухаан технологийн мэдээллийн виртуал сан” төсөл боловсруулж, БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр дэмжигдэж, хийх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэх аргачлал, судалгааны асуулга зэргийг боловсруулан төслийн ажил эхлэв.

• 2002 он

“Шинжлэх ухаан технологийн мэдээллийн виртуал сан” төслийг хэрэгжүүлж эхлэв

2003 оны 1-4 сард “Шинжлэх ухаан технологийн мэдээллийн виртуал сан” төслийг боловсруулан батлуулж, хийх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэх аргачлал, судалгааны асуулга зэргийг боловсруулан төслийн ажлыг эхлүүлсэн. Төслийг 2003-2004 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

• 2003 он

МТ-ийн инкубаторын эрхэм зорилгыг тодорхойлов.

МТ-ийн инкубаторын эрхэм зорилгыг “Мэдээллийн технологийн салбарын шинэ санаа, санаачлагыг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр шинээр байгуулагдаж буй залуу компаниуд болон бизнес эхлэн эрхлэгчдэд урамшууллын таатай орчин бүрдүүлэн ололт амжилт, өсөлтийг нь хурдасгахад цаг хугацааны болон хөрөнгө оруулалт, менежментийн бусад иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай компани болох эхний чадавхитай болтол нь торниулан бойжуулах” хэмээн томъёолж, эн тэргүүнд програм хангамжийн чиглэлээр бизнес эрхлэгчдийг элсүүлэх бодлогын хүрээнд ажиллаж эхлэв.

• 2003 он

МТ-ийн инкубаторын журам

2003 оны 5-6 сард “Мэдээллийн технологийн инкубаторт элсэх иргэн ба компаниудыг сонгон шалгаруулах журам” боловсруулан, хэрэгжилтийг хангуулан ажиллав.

• 2003 он

МТ-ийн парк, инкубаторын анхны мэргэжилтнүүдийг бэлтгэж эхлэв.

2003 оны 6 сарын 2-30-нд БНСУ-д “МТ-ийн бизнесийн инкубаторын менежер, МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт семинарт 9 мэргэжилтэн, захирлын хамт бүтэн багаараа хамрагдаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн байна. 2003 оны 10 сарын 12-26-нд БНХАУ-д компьютерийн сүлжээний сургалтанд 1 инженер хамрагдсан.

• 2003 он

МТҮП-ын вэб сайт ажиллаж эхэлсэн.

МТҮП байгуулах төслийн хүрээнд МТҮП-ын вэб сайтын бүтцийг төлөвлөн шаардлагатай програм хангамж, технологийн шийдэл, ажиллах зарчим, агуулагдах мэдээлэл зэргийг боловсруулсан. Агуулга нь монгол, англи хэлээр гаргасан динамик бүтэцтэй 13 Мега байтын багтаамжтай вэб хуудсыг интернетэд байрлуулснаас хойш зөвхөн 3 сарын хугацаанд 2000 гаруй хэрэглэгч хандан мэдээлэл авсан байдаг. Веб сайтаа Yahoo, MSN, Altavista, Infoseek, Lycos, Google гадаадын хайлтын системүүдэд бүртгүүлсэн. Хамтран ажилладаг, адил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын байгууллагуудын Веб сайтад хаягаа бүртгүүлэх, баннераа байрлуулах зэргээр сурталчилгааг вэбээр дамжуулан эрчимтэй хийх болсон.

• 2003 он

МТ-ийн инкубаторын анхны элсэлт

2003 оны 9 сард инкубаторын анхны элсэлтийг зохион байгуулсан. 23 ААН, хувь хүн хүсэлт гаргаснаас 11 ААН болон 2 иргэнийг сонгон шалгаруулж элсүүлсэн.

• 2003 он

Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагаа

“Мэдээллийн технологийн парк” төсөл хэрэгжүүлсний үр дүнд Монголд анхны технологийн парк, түүнийг түшиглэн анхны бизнесийн инкубаторыг байгуулсан.

• 2003 он

МТҮП-ын бүтэц зохион байгуулалт

“Мэдээллийн технологийн парк” төслийн үр дүнг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор МТҮП-ын бүтцийг 1 газар, 2 хэлтэстэй байхаар өөрчлөн зохион байгуулав. Үүнд: Мэдээллийн технологийн бизнесийг дэмжих газар, Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн хэлтэс, Захиргаа, үйлчилгээний хэлтэс гэсэн бүтэцтэйгээр бүгд 54 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

• 2003 он

МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журам

2003 оны 10 сарын 28-нд МТҮП-ын Удирдах Зөвлөлийн хурлаар “Мэдээллийн технологийн Инкубаторын үйл ажиллагааны журам”–ыг баталснаар инкубаторын элсэлт, үнэлгээ зохион байгуулах болон өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах баримт бичигтэй болсон.

• 2003 он

“МТ-ийн чөлөөт бүс” хуулийн төсөл

Мэдээллийн технологийн инкубаторт болон тус парк дээр үйл ажиллагаа явуулах мэдээллийн технологийн компаниудад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээг өргөжүүлэн МТҮП-ын эзэмшил газар нутгийнхаа хэмжээгээр тусгай бүс болон МТ-ийг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор “Мэдээллийн технологи”-ийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан эхний хувилбарыг МХТҮХ-ны гишүүд, холбогдох яамдын хэмжээнд хэлэлцүүлж байсан.

• 2003 он

Эрдэмтдэд зориулсан номын сангийн үйлчилгээ

МТҮП-ын ШУТ-ийн номын сан эрдэмтдэд зориулан АНУ-ын EBSCO-ийн мэдээллийн сангаас интернэтээр дамжуулан шинжлэх ухаан, технологийн мэдээллийг хүлээн авах үйлчилгээний төвийг бий болгон ажиллуулсан. Тус номын сан нь 4 хүний орон тоотой, 36 хүний суудалтай уншлагын танхим, номын фонд, 7 компьютертойгоор эрдэмтэд интернетээс болон ЕBSCO-ийн мэдээллийг үнэгүй хэрэглэх нөхцлийг бүрдүүлэн ажилласан.

• 2003 он

Инкубаторын компаниудыг МТ-ийн төсөл хэрэгжүүлэхэд оролцуулах

Мэдээллийн технологийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан холбогдох яамдад хүргүүлсэн байна. Уг тогтоолын төсөлд инкубаторын компаниудад үзүүлэх хөнгөлөлт, засгийн газрын шугамаар хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийг мэдээллийн технологийн паркаар дамжуулан хэрэгжүүлэх тухай заалтууд орсон байдаг.

• 2003 он

МТ-ийн инкубаторт 111 ажлын байр шинээр бий болов

2003 оны 9-12 сард Инкубаторт элсэхийг хүсэгчдийг бүртгэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулсны үр дүнд нийт 45 компани, иргэн инкубаторт элсэхээр өргөдлөө гарган материалаа ирүүлснээс 16 компани, 2 иргэнийг элсүүлсэн. 2003 оны эцэс гэхэд МТ-ийн инкубаторт 16 компанид нийтдээ 111 хүн ажиллаж байлаа.

• 2003 он

Сургалт

Гадаадын байгууллагатай хамтарсан сургалт 8 удаа амжилттай зохион байгуулжээ.

• 2003 он

Програм хангамж боловсруулав.

“Шинжлэх ухаан технологийн мэдээллийн виртуал сан” төслийн хүрээнд “Эрдэмтэн”, “ЭШАТ”-ийн сангуудын програм хангамжийн ажлыг техникийн даалгаврын дагуу зохих түвшинд нь чанартай сайн хийж гүйцэтгэв. “Эрдэмтэн” мэдээллийн санг бүрдүүлэн, уг сангийн баазыг MySQL дээр байгуулан, Visual Basic 5.0 програмыг ашиглан програмчлалын ажлыг хийж гүйцэтгэсэн. “Эрдэмтэн” мэдээллийн сан нь Байгаль, Техник, Хөдөө Аж Ахуй, Анагаах ухаан, Нийгэм хүмүүнлэгийн гэсэн 5 салбартай, нийт 2741 эрдэмтэн бүртгэгдсэнээс 1284 эрдэмтдийн мэдээлэл бүрэн орсон нь томоохон ажил болсон.. “Эрдэм шинжилгээний ажлын тайлангийн сан”-гийн програм хангамжийн ажлыг Монголын программчид, эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран хийсэн бөгөөд мэдээллийн санд 2000 гаруй эрдэм шинжилгээний ажлын тайлан орсон ба үүнээс 766 ажлын тайлан бүрэн мэдээллийн хамт орсон.

• 2003 он

МТ-ийн инкубаторын 2 дахь элсэлт

2004 оны 1 сард МТ-ийн инкубаторын 2 дахь элсэлтийг зохион байгуулсан. 20 ААН хүсэлт гаргаснаас 5 ААН-ийг сонгон шалгаруулж элсүүлсэн.

• 2003 он

“Монгол програм хангамж” үзэсгэлэн

МИДАС ТББ-тай хамтран зохион байгуулсан “Монгол програм хангамж” үзэсгэлэн худалдаа, “Компьютерийн техник хэрэгслийн хаврын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”, ШУТИС-тай хамтран “Технологийн инкубаци-бизнесийн орчин” с‎эдэвт семинар, үз‎эсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнүүдийг давхардсан тоогоор 15000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

• 2003 он

АНУ-ын NBIA-ний гишүүн болов

АНУ-ын Бизнес Инкубацийн Үндэсний Холбоо (NBIA-National Business Incubation Association)-нд МТҮП гишүүнээр элсэх хүсэлтээ гарган холбогдох материал бүрдүүлж илгээн байнгын харилцаа тогтоолоо. Үүний үр дүнд 2004 оны 5 сараас МТҮП нь тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, өөрийн 3 гишүүний төлөөлөлтэй болов.

• 2003 он

Хамтын ажиллагаа (илтгэл, семинар, чуулга уулзалт)

ШУТИС-тай хамтран зохион байгуулсан “Технологийн Инкубаци-Бизнесийн Хөгжлийн Орчин” сэдэвт чуулга уулзалт, Монгол Германы хамтарсан бага хурал зэрэг 10 гаруй хуралд тус паркын албан хаагчид илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. ШУТИС-ийн харъяа Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн их сургуультай хамтран “Мэдээллийн технологи-технологийн инкубаци” сэдэвт семинарыг Эрдэнэт хотод зохион байгуулав. Энэ арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрийн 120 гаруй инженер техникийн ажилтан, Технологийн их сургуулийн багш ажилтнууд оролцлоо.

• 2003 он

CICC-тэй хамтарсан сургалт

Япон Улсын Компьютержүүлэлтийн олон улсын хамтын ажиллагааны төвтэй (CICC) хамтран МТ-ийн инженерийн шалгалтанд (МТИШ) бэлтгэх 1 сарын сургалт зохион байгуулж, инкубаторын голдуу 16 компанийн 20 инженерийг оролцуулсан. Энэ сургалт нь манай улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандартыг бий болгох, тэдний мэргэжлийн чадварыг сайжруулах, гадаад зах зээлээс захиалгат ажил олж авах боломжийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон арга хэмжээ болсон. Гадаадын байгууллагатай хамтарсан анхны сургалт байлаа.

• 2003 он

2004 оны статистикаас (програм хангамж, вэб, номын сан)

“Эрдэмтэн”, “Эрдэм шинжилгээний ажлын тайлан”-гийн мэдээллийн сангуудыг интернэтэд байрлуулах, турших ажлыг дуусган өөрийн байгууллагын вэб хуудсанд байрлуулсан. Эдгээр мэдээллийн сангуудын CD хувилбарыг гаргасан. Байгууллагын вэб сайтыг бүрэн динамик болгосон. Flash програм дээр дизайны анхны хувилбарыг гаргаж, вэб хуудсыг ачаалах эхлэлтийн хэсгийг хийсэн. 2004 онд МТҮП-ын вэб хуудас руу давхардсан тоогоор нийтдээ 18000 гаруй хүн зочилсон байна. 2004 онд номын сан давхардсан тоогоор 5517 хүнд 9430 нэгж материалаар үйлчилсэн.

• 2004 он

Мэдээлэлзүйн олимпиадууд

Их дээд сургуулиудын оюутнуудын Мэдээлэл зүйн улсын олимпиад, Техник, технологийн чигл‎элээр суралцагч оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Нь‏‏ютоны нэрэмжит шагналтан” оны шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулах ажилд оролцсон. ЕБС-ийн багш сурагчдын Мэдээлэл зүйн улсын олимпиадыг хамтран зохион байгуулав. Монголын Open/Free Source Software санаачлагын бүлгийн анхны уулзалтыг зохион байгуулж, mailing list–ийг бий болгосон.

• 2004 он

Вэб боловсруулахад үзүүлсэн дэмжлэг

”МТ-ийн хэрэглээг дэмжих, оюутны ажлын байр бий болгох зорилгоор WEB боловсруулахад дэмжлэг үзүүлэх нэгжийг бий болгох” зорилтын хүрээнд Датаком компанитай хамтран WWW Express төвийг байгуулан ажиллаж вебээ хийлгэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд 4 хуудас статик веб, дэд домайн нэр, 1 жилийн веб хостинг, сурталчилгааг 39 мянган төгрөгт багтаан хийдэг болгосон. Иргэд аж ахуйн нэгжүүдийг веб хуудастай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ ажлын үр дүнд нийтдээ 450 гаруй жижиг аж ахуйн нэгжид вебтэй болохын ач тусыг танилцуулсан. 2004 оны эцэст 46 ААН, хувь хүнийг вебтэй болгосон байна.

• 2004 он

МТ-ийн инкубаторын 2004 оны статистик

2004 онд МТҮП-ын инкубаторт 17 компани байрлаж инкубаторын иж бүрэн үйлчилгээ авсан. 2004 оны эцэст инкубаторын компаниудад 148 хүн ажиллаж байв. Компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, биелэлтэнд нь хяналт тавьж ажилласан. 2004 онд МТ-ийн инкубаторын үйл ажиллагаа, элсэлтийн талаар сонирхсон 170 гаруй хүнтэй уулзаж, зөвлөлгөө өгсөн байна.

• 2004 он

Уулзалт семинар, хурал үзэсгэлэнгийн танхимын ашиглалт

“БНЭУ-ын нэгээхэн хэсэг Монголд” үзэсгэлэн, “Залуу эрдэмтэдийн чуулга уулзалт”, БСШУЯ-наас зохион байгуулсан “Цөлжилттэй тэмцэх арга зам” онол-практикийн бага хурал, “Технологийн инкубаци – бизнес хөгжлийн орчин” зэрэг 10 шахам арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцсоноос гадна нийтдээ 40 гаруй арга хэмжээ үзэсгэлэн, хурлын зааланд болсон байна.

• 2004 он

Инкубаторын компаниудын сурталчилгаа

Инкубаторт байрлаж буй компаниудын товч болон дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэн МТҮП-ын вэб хуудсанд байрлуулан сурталчлах ажлыг хэвшүүлсэн. Уулзалтын өрөө тасалгааг инкубаторын компаниудад үнэ төлбөргүй ашиглуулахын зэрэгцээ тэднийг хүсэлтээр LCD прожектор, дижитал презентер зэрэг тоног төхөөрөмжийг ашиглуулах үйлчилгээг явуулж хэвшлээ.

• 2004 он

“Програм хангамжийн төслийн менежмент” сургалт

2005 оны 9 сард CICC-тай хамтран “Програм хангамжийн төслийн менежер” 10 хоногийн сургалт зохион байгуулж, МТ-ийн 20 мэргэжилтнийг хамруулсан.

• 2005 он

ITPEC-ийн ажиглагч гишүүн болов.

ITPEC-ийн ажиглагч гишүүн болов.

• 2006 он

Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх

Мэдээллийн технологийн их, дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, компаниудыг нэгтгэсэн “Монголын мэдээллийн технологийн консорциум”-ыг санаачлан байгуулсан.

• 2005 он

Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, МТИШ-ын системийг нэвтрүүлэх нутагшуулах

Япон, Филиппин, Тайланд, Мянмар, Малайз, Вьетнам болон Монгол Улс санаачлан, мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон мэдээллийн технологийн инженерийн мэргэшлийн шалгалтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор ITPEC (Information Technology Professionals Examination Center-Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл)-ийг байгуулсан.

• 2005 он

Судалгаа хөгжлийн алба шинээр байгуулагдав

МТҮП-ын бүтцэд Судалгаа хөгжлийн алба шинээр байгуулагдсан.

• 2005 он

“Монгол програм хангамж-2006″ үзэсгэлэн

2006 оны 2-р сард МИДАС/МОНИТА ТББ-тай хамтран зохион байгуулсан “Монгол програм хангамж-2006” үзэсгэлэн-худалдаанд инкубаторын бүх компани оролцон МТ-ийн 23 компанийн 80 гаруй програм хангамжийн бүтээгдэхүүн тавигдаж, 4000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

• 2006 он

ITPEC-ийн шалгалт

ITPEC-ийн 2 дахь нэгдсэн шалгалтын сорил

• 2006 он

МТИСШ-нд бэлтгэх сургалт (AOTS)

Японы Гадаадтай Үүсгэх Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (АOTS), JMITA (ЖМИТА) ТББ-тай хамтран Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэх 15 хоногийн сургалт зохион байгуулж, бүгд 32 хүнийг хамруулсан.

• 2006 он

МТ-ийн мэргэжилтнүүдэд зориулсан дотоодын сургалтууд

Мэдээллийн технологийн инженерүүдэд зориулсан Япон хэлний 45 хоногийн сургалтыг МИДАС/МОНИТА ТББ-тай хамтран зохион байгуулав.

• 2006 он

МT-ийн гадаад аутсорсингийн бодлогын баримт бичиг

МТҮП-ын судалгаа хариуцсан ажилтнуудын оролцоотойгоор боловсруулсан “Монгол Улсад мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэхэд баримтлах чиглэл” бодлогын баримт бичиг МХХТГ-ын даргын тушаалаар батлагдсан.

• 2007 он

Ур чадварын стандарт

МТ-ийн инженерийн ур чадварын Монгол Улсын стандартууд батлагдав.

• 2007 он

Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, МТИШ-ын системийг нэвтрүүлэх нутагшуулах

МТҮП-аас Японы стандартуудад үндэслэн Монгол улсын “Мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт. Мэдээллийн технологийн нийтлэг мэдлэг” MNS 5736:2007, “Мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт. Мэдээллийн технологийн суурь инженер” MNS 5737:2007 гэсэн үндэсний анхны стандартуудыг боловсруулах ажлыг зохион байгуулж батлуулсан.

• 2007 он

МТ-ийн мэргэжилтнүүдэд зориулсан дотоодын сургалтууд

Инкубаторын компаниудын ажилтнуудын япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор USI ХХК-тай хамтран 2007 оны эхний хагас жилд 6 сарын 360 цагийн +япон хэлний сургалтыг зохион байгуулснаар МТ-ийн компаниудын 9 ажилтныг хамруулж, япон хэлний IV, III түвшний мэдлэг эзэмшүүлэв.

• 2007 он

Гэрээ

Япон улстай МТ-ийн инженерийн ур чадварыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх гэрээ байгуулав.

• 2007 он

Мэдээллийн технологийн танин мэдэхүйн төв

МХХТГ-ын санаачлага, Мобиком компанийн хөрөнгө оруулалтаар “Мэдээллийн технологийн танин мэдэхүйн төв”-ийг нээж ажиллуулсан. Өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцан ажилласан.

• 2008 он

Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр

Гадаад аутсорсингийн бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг албан ёсоор батлагдах хугацааг хүлээлгүйгээр 2008 оноос нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай 4 дэд төслөөс бүрдсэн “Гадаад аутсорсингийг дэмжих төсөл”-ийн төслийг боловсруулан МХХТГ-т хүргүүлсэн бөгөөд эдгээр төслүүдийг тус газраас дэмжин УИХ-д хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталсны дагуу энэ ажиллагааг хэрэгжүүлэх журамд заагдсан ажлуудыг Мэдээллийн технологийн үндэсний паркын дэргэдэх Ажлын алба удирдан зохион байгуулж, аутсорсингийн чиглэлээр ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх 10 чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажил хийж гүйцэтгэсэн.

• 2008 он

Сургагч багшийн ээлжит сургалт

1 сарын 11-нээс 22-нд Японы Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо(AOTS)-той хамтран МТИШ-ын сургагч багш бэлтгэх ээлжит сургалт зохион байгуулж, мэдээллийн технологийн багш, мэргэжилтэн нийт 25 хүнийг үнэ төлбөргүй хамруулав.

• 2010 он

Гадаад аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх

“Монгол Улсад МТ-ийн гадаад аутсорсингийг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэхэд баримтлах чиглэл”-д тусгагдсан аутсорсингийн чиглэлээр ажиллах мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Мэдээллийн технологийн гадаад аутсорсинг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар салбарын мэргэжилтнүүдтэй хоёр удаа уулзаж ярилцсан. Энэ хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн З.Энхболдоос тодорхой зөвлөмж чиглэл авч ажилласан. “Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааг 2010 онд хэрхэн зохион байгуулах тухай” товч танилцуулга, “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингийн чиглэлээр мэргэшлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”, 2010 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус боловсруулсан. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн технологийн болон бусад мэргэжлийн хүмүүсийн мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлж гадаад аутсорсингийн үйл ажиллагаанд чиглүүлэн бэлтгэх, тэднийг тухайн чиглэлээр 100% ажлын байраар хангах зорилготой байв.

• 2010 он

МТ-ийн паспорт шалгалтын танилцуулга (IPA)

МТ-ийн паспорт шалгалтыг танилцуулах семинарыг Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагийн тусламжтайгаар Континентал зочид буудалд зохион байгуулав.

• 2010 он

Хөдөлгөөнт холбоонд суурилсан ПХ хөгжүүлэлтийн уралдаан

3 сарын 15-наас 5 сарын 11-нд “Хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлт” сэдэвт уралдаан олон нийтэд зарласан. Уралдааныг Монголын залуу програмистуудын холбоотой хамтран Монгол контент ХХК-ийн ивээн тэтгэлгээр (шагналын сан) зохион байгуулсан. МТҮП нь энэ уралдааны маркетинг, сурталчилгааг хариуцан ажиллаж, уралдааны нээлтийн семинар, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулснаас гадна уралдаанд оролцогчдод зориулж, iPhone гар утасны програм бичих талаар 6

• 2010 он

Аутсорсингийн 2 компанитай гэрээ байгуулав

Ай Эн Ай ХХК, Дижитал Сэнтр ХХК компаниудтай аутсорсингоор ажиллах мэргэжилтэн бэлтгэх гэрээ байгуулан ажилласан.

• 2010 он

Шалгалтанд бэлтгэх сургал

3 сарын 9-нөөс 30-нд МТ-ийн инженерийн паспорт болон програм хангамжийн инженерийн шалгалтуудад бэлтгэх үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, МТ-ийн мэргэжлээр суралцагч оюутан залуус, мэргэжилтнүүд нийт 130 хүнийг хамруулав

• 2010 он

ITPEC-ийн гүйцэтгэх захирлуудын уулзалтанд оролцов

6-р сард Японд болсон ITPEC-ийн гүйцэтгэх захирлуудын уулзалтанд МТҮП-ийн төлөөлөл оролцож, Монгол Улсын мэдээллийн технологийн шалгалтын төвийн үйл ажиллагааны тайланг тавьсан. Мөн Японд болсон МТИШ/МТ-ийн ур чадварын стандартын сургагч багшийн сургалтанд Монголын МТ-ийн мэргэжлийн холбоод болох Mонголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын залуу програмистуудын холбооны төлөөлөгчдийг хамруулав.

• 2010 он

Монголд анхны iMас лаборатори байгуулагдав

Монголд анхны iMac лабораторийг МТҮП-д байгуулав. (iMac компьютер-20ш, iPhone утас-3ш, Android утас-1ш, iPad-3ш, сургалтын хөтөлбөр, тойм лекцийн сан) Ингэснээр 20 суудал бүхий Apple iPhone, Google Android хөгжүүлэх лабораторитой болсноор Apple iPhone, Google Android хөгжүүлэгчдийг бэлтгэж, тэднийг гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой болсон. Сургалтын хөтөлбөр нь 5 модуль бүхий 3 шатлалтай (Анхан шат-Програмчлалын үндэс, дунд шат-Жава эсвэл Cи хэл, хөгжүүлэгчийн шат – iPhone эсвэл Android) бөгөөд суралцагч аль шатнаас эхлэхээ өөрөө сонгон суралцах боломжтой байсан. Нийт 380 хүн суралцахаар бүртгүүлснээс 120 хүнийг сонгон үнэ төлбөргүй сургалтанд хамруулсан. iPhone application хөгжүүлэгч 52, Android application хөгжүүлэгч 41 мэргэжилтэн суралцан төгссөн байна. Мөн 40 хүн энэ чиглэлээр онлайн сургалтанд хамрагдсан.

• 2010 он

Text to Speech програмыг дэлгэрүүлэх төсөл

МТҮП, Тайландын NECTEC болон МУИС-ын МТС-ийн хооронд электроник, компьютер, цахилгаан холбоо болон мэдээллийн технологийн салбарын судалгаа хөгжлийн талаар хамтран ажиллах санамж бичгийг 5 сард үзэглэсэн. Санамж бичгийн дагуу эхний ээлжинд хараагүй иргэдэд зориулсан TTS (Text to speech) програмыг Монголд дэлгэрүүлэх төслийн хүрээнд хөгжүүлэгчид болон Монголын Хараагүйчүүдийн Холбооны гишүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулав.

• 2011 он

МШХХТ-ийн салбарын 2021 он хүртэл баримтлах бодлого боловсруулахад оролцов

МШХХТ-ийн салбарт 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсэгт МТҮП-аас 2 ажилтан орж тус баримт бичгийн 2 бүлэг, 5 дэд бүлгийн холбогдох судалгааг хийж, мэргэжилтнүүдтэй уулзаж санал авсны үндсэн дээр боловсруулсан. ”Өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудал” бүлгийн нийт 50-иад хуудас материал бэлтгэн боловсруулж ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн. Тус бодлогын баримт бичиг нь салбарын зөвлөгөөн дээр ном болон хэвлэгдэж салбарынханд тараагдсан бөгөөд 2011 оны 8-р сарын 13-нд болсон МХХТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн сүүлийн хэлэлцүүлэгт оролцож Парк болон програм хангамжтай холбогдолтой заалтуудын талаар тодорхой санал өгснөө заалт болгон нэмж тусгуулсан

• 2011 он

NIPA, “Хүрээ” дээд сургуультай хамтран ажиллах санамж бичиг үзэглэв

2011 оны 9 сард МТҮП, БНСУ-ын NIPA болон Мэдээлэл, холбооны технологийн “Хүрээ” дээд сургуулийн хооронд нээлттэй эхийн програм хангамжийн сургалт, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.

• 2011 он

ШУТИС-ын КТМС-тэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв

2011 оны 9 сард МТҮП болон ШУТИС-ийн КТМС МТ-ийн инженерийн ур чадварын олон улсын стандартыг нутагшуулах, сургалт үйлдвэрлэлийг уялдуулах, шинэ технологийг судлан нутагшуулах, зах зээлийн эргэлтэнд оруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

• 2011 он

МАБ, Цахим засаглалын 8 модуль сургалтын семинар

МШХХТГ, Удирдлагын академи, Интек ХХК хамтран UN-APCICT байгууллагаас гаргасан 8 модулийг орчуулж хэвлэн төрийн албан хаагчдад тараах, уг модуль сургалтыг танилцуулах семинар зохион байгуулахад МТҮП-ын төлөөлөл оролцож ажилласан.

• 2011 он

Google-тэй хамтран ажиллах талаар

Гүүглийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт Монголд айлчлах үеэр МТҮП-аас Android market, төлбөр тооцоо, Google translator гэх мэт хүндрэлийг шийдэх талаар саналыг МШХХТГ-аар дамжуулан хүргүүлсэний үр дүнд Гүүгл компанийн зүгээс Монгол Улстай Андройд маркет болон Гүүгл орчуулга гэсэн 2 хэсэгт хамтран ажиллахаа мэдэгдсэн.

• 2011 он

Start Up Weekend Mongolia арга хэмжээ

Шинэ эхлэх цэг ТББ-тай хамтран Start-Up Weekend Mongolia үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулав. Тус үйл ажиллагааны зорилго нь бизнес санаачлагчдын гаргасан шинэ санааг 54 цагийн дотор бизнес болгон хувиргаж хөрөнгө оруулагчидтай нь холбож, компани байгуулах явдал юм. Тэмцээнд МТҮП зөвлөхөөр оролцож, МТ-ийн чиглэлийн нийт 40 гаруй санаа гарснаас МТ-ийн чиглэлийн 7 санаа шалгарч бизнес болоход нь хэрэгцээтэй зөвлөгөөнүүдийг өгсөн байна. Үүний үр дүнд эхний тэмцээнд онлайнаар хуулийн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ 3-р байранд орсон бол дараагийн уралдаанаар Peepp.com сайт нь олон улсын уралдаанд оролцох эрх авсан юм.

• 2011 он

MONDROID 2011 тэмцээн

МТҮП, Мобиком корпораци, Залуу программистуудын холбоо, Монгол Контент ХХК-тай хамтран MONDROID 2011 тэмцээнийг зохион байгуулж 12-р сарын 3-нд дүнгээ гаргав. Мондройд 2011 тэмцээний эхний 3 байр эзэлсэн байдлаас харахад монгол залуусын бүтээсэн аппликэйшн олон улсын зах зээлд гарч өрсөлдөхөд тун ойрхон байгаа нь харагдаж байв. /Цагаан толгой, Shinen football, peepp/ Мондройд уралдаанд оролцогчдын тоог нэмэгдүүлэх олон нийтэд ухаалаг гар утас, түүний хэрэглээ, ухаалаг гар утасны аппликэйшн хөгжүүлэлтийн талаар мэдээлэл олгох зорилгоор “Үндэсний мэдээ” сонины технологи буланд Мондройд 2011 уралдаан болон ухаалаг гар утасны агуулга хөгжүүлэлтийн талаар мэдээ мэдээлэл, ярилцлага 3 удаа нийтлүүлсэн байна.

• 2011 он

AOTS-тэй хамтарсан сургагч багшийн сургалт

МТҮП нь Японы Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо/AOTS/-той хамтран МТИШ-ын сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Сургагч багшийн сургалтыг 1/10-21, XII//5-16 хооронд 2 удаа зохион байгуулж, Монгол Улсын их дээд сургуулиас-20, МТ-ийн компаниудаас-7, бусад байгууллагаас -5, хөдөө орон нутгаас -2 ЕБС-ээс – 2, ТББ-аас – 1, нийт 58 багш, мэргэжилтэн хамрагдаж, амжилттай төгсөн сертификат гардан авав.

• 2011 он

Инкубаторын 2011 оны статистик

2011 онд МТҮП-ын инкубаторт бүгд 27 компани, 127 ажилтан байрлаж, инкубаторын үйлчилгээ хүртсэн байна. Энэ хугацаанд 5 компани төгсөж, 4 компани хасагдаж, 6 компани хугацаанаасаа өмнө төгссөн бөгөөд шинээр 9 компани инкубаторт элсэн оржээ. Компаниудын санхүүгийн тайланг авч үзэхэд тухайлсан 12 компанийн борлуулалт л гэхэд өссөн дүнгээр 500 гаруй сая ₮ байв. 2011 онд инкубаторын компаниудын захирлуудын уулзалтыг 15 удаа зохион байгуулсан байна.

• 2011 он

Статистик (програм хангамж, вэб, номын сан)

“Эрдэмтэн”, “Эрдэм шинжилгээний ажлын тайлан”-гийн мэдээллийн сангуудыг интернэтэд байрлуулах, турших ажлыг дуусган өөрийн байгууллагын вэб хуудсанд байрлуулсан. Эдгээр мэдээллийн сангуудын CD хувилбарыг гаргасан. Байгууллагын вэб сайтыг бүрэн динамик болгосон. Flash програм дээр дизайны анхны хувилбарыг гаргаж, вэб хуудсыг ачаалах эхлэлтийн хэсгийг хийсэн. 2004 онд МТҮП-ын вэб хуудас руу давхардсан тоогоор нийтдээ 18000 гаруй хүн зочилсон байна. 2004 онд номын сан давхардсан тоогоор 5517 хүнд 9430 нэгж материалаар үйлчилсэн.

• 2004 он

Инкубаторын анхны төгсөлт

2005 оны 9 сард анхны 10 компани инкубаторыг төгссөнөөс шилдэг (Интерактив, Старсофт, ЕСМ) 3 компанийг ажлын байрны түрээсийн төлбөрөөс 6 сарын хугацаагаар 50% чөлөөлөн үргэлжлүүлэн байрлуулж, төгсөлтийн дараах үйлчилгээг үзүүлсэн.

• 2005 он

World Technopolis Association байгууллагын гишүүн болов

БНСУ-ын  Тэйжион хотод Дэлхийн Технополисын Холбоо, UNESCO-оос хамтран зохион байгуулсан “R&BD 3.0: Бүтээлч эдийн засаг дахь Шинжлэх Ухаан Технологийн Парк” нэрт Олон улсын семинарт оролцон “Дэлхийн Технополисын Холбоо”-нд гишүүнээр элслээ.

Дэлхийн 43 орны парк, нийт 91 төвтэй хамтран ажиллах боломж нээгдсэн.

• 2013 он

Төрийн өмчийн хорооны шагнал

Байгууллагын эд хөрөнгийг зохистой ажиллах, төрийн өмчийг эзэмших 49 тоот гэрээг ТӨХ-той байгуулан ажиллаж “ХАНГАЛТТАЙ САЙН” үнэлгээ авч ТӨХ-ний өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

• 2013 он

“Coworking space” шинэ үйлчилгээ

Ажил хэрэгч хэн бүхэн ажлын уулзалт, бэсрэг хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг зэрэг бизнесийн олон талт арга хэмжээг зохион байгуулах боломжийг олгох

• 2013 он

“Бизнесийн гарааны цүнх” шинэ үйлчилгээ

Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын бизнесээ эрхлэхэд шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг багцлан олгох бизнесийн гарааны цүнх үйлчилгээг нэвтрүүлсэн.

• 2013 он

Ухаалаг гар утасны аппликейшн хөгжүүлэгч бэлтгэх сургалт

Мэдээлийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, практик сургалтыг хослон явуулах зорилгоор тус сургалтыг 2 удаа зохион байгуулж, нийт 53  хөгжүүлэгчдийг бэлтгэн гаргав.

• 2013 он

Компьютерийн хэрэглээний программын сургалт

Төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагч, мэргэжилтэн нарт компьютерийн хэрэглээний анхан, дунд, гүнзгий шатны мэдлэг олгох сургалтыг 5,11 сард зохион байгуулж нийт 100 мэргэжилтэнг бэлтгэн гаргав

• 2013 он

Силикон хаус төсөл нээлтээ хийв

2014 оны 5 сарын 8-нд монгол улсын засгийн газраас МТ-ийн салбарыг мэдлэгт суурилсан үсрэнгүй хөгжлийн тулгуур гэж үзэн, МТҮП-д АНУ-ын МТ-ийн салбарыг дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “Silicon Valley”-ийн жижигрүүлсэн хувилбарын байгуулах төсөл хэрэгжүүлэн “Силикон Хаус” төсөл нээлтээ хийн, үйл ажиллагаагаа эхлүүлсэн

• 2014 он

МТ-ийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэх онлайн хичээлтэй боллоо

МТИШ-ын сургалтыг онлайнжуулах ажлын хүрээнд МТҮП-аас МТ-ийн технологийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан онлайн хичээлийг өөрийн байгууллагын вэб хуудсан дээрээ байршуулсан бөгөөд энэ шалгалт нь МТ-ийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн шалгуурт ордог юм.

• 2014 он

Дархан хотод МТИШ-ын сургагч багштай боллоо

2014 онд МТИШ нь хөдөө орон нутагт хүрээгээ тэлж,   Дархан-Уул аймагт МТ-ийн технологийн инженерийн шалгалтын сургагч багшийн түргэвчилсэн сургалтыг 3 сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулж, тус аймгийн ШУТИС-ийн 12 багш хамрагдан МТИШ-ын сургагч багшийн эрхийн гэрчилгээ гардан авлаа.

• 2014 он

“Силикон хаус” төсөл нээлтээ хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн ивээл дор хэрэгжсэн “Монгол толгой * Силикон Хаус” төслийн нээлт 2014 оны 5-р сарын 8-нд маш амжилттай болж өндөрлөлөө. Нээлтэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МТШХХГазрын дарга Ц.Жадамбаа, МТҮПаркын ерөнхий захирал Ц. Түвшинтөр нар үг хэлэн тууз хайчилан нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ.

• 2014 он

ITPEC-ийн “Олон улсын асуулт боловсруулагчид”ын уулзалт болов

2014 оны 6 сарын 4-6-ны өдрүүдэд  ITPEC-ийн “Олон улсын асуулт боловсруулагчид”-ын уулзалт 18 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус уулзалтанд нийт 8 орны 27 оролцогч оролцсон бөгөөд 2014 оны намрын МТИШ-нд нэр дэвшиж буй асуултуудыг хэлэлцэн, сонгон шалгаруулсан юм.

• 2014 он

Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Орон нутаг дахь МТ-ийн компанийг сурган, дадлагажуулж ажлын гараанд бэлтгэж өгөх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинарт хамруулах, аялал жуулчлалын чиглэлээр цахим мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэн цаашид Хөвсгөл аймгийг ухаалаг хот болоход идэвхитэй хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

• 2014 он

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх удаагийн “Удирдлагуудын уулзалт” зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтаар холбооны гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, ASPA-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцсөн төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх тал дээр туршлага солилцов.

Удирдлагуудын 9 дэх уулзалтанд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Тайвань, Япон, БНСУ, Вьетнам зэрэг орны шинжлэн ухаан технологийн 7 паркын удирдлага, БНСУ-ын Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын 7 компаний тэргүүлэгчид г.м нийт 30 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бол МУ-аас төрийн болон төрийн бус байгууллага, Их дээд сургууль, МТ-ийн салбарын 70 гаруй зочид, төлөөлөгчид хамрагдсан юм.

• 2014 он

ITPEC-ийн гишүүн орнууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

ITPEC-ийн гишүүн  удирдлагуудын уулзалт 2014 оны 9 сарын 1,2,3-ны өдрүүдэд Бангладеш улсын нийслэл Дака хотноо  зохион байгуулагдсан юм.  Уг уулзалтанд Монгол улсыг төлөөлж, МТҮП-ын Стратеги, Бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг оролцсон ба гишүүн орнууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

• 2014 он

“Оюунлаг, чадварлаг ирээдүйг хамтдаа” семинар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) болон Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлж, тэдэнд мэдээлэл өгөх зорилгоор “Оюунлаг, чадварлаг ирээдүйг хамтдаа” сэдэвт семинарыг 2014 оны 9 сарын 10-нд Улаанбаатар хотод, 9-р сарын 11-нд Эрдэнэт хотод тус тус зохион байгууллаа.

• 2014 он

Орхон аймгийн ЗДТГ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

МТҮП нь 2014 оны 9 сарын 11-ны өдөр Орхон аймгийн ЗДТГ-тай Эрдэнэт хотыг ухаалаг хот болгох, салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, инкубаторын үйл ажиллагааг таниулах сургалт зохион байгуулах, туршлага нэвтрүүлэх, хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

• 2014 он

МТШХХГ, ТАЗ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэдээллийн технологийн үндэсний парк нь МТ-ийн хөгжлийг дэмжих, мэргэжилтний мэдлэг боловсролын түвшинг олон улсын түвшинд гаргах зорилгоор МТ-ийн инженерийн шалгалтыг зохион байгуулж ирсэн билээ.

Энэ ажлыг цаашид өргөжүүлж бүх нийтийн МТ-ийн суурь мэдлэгийн стандартыг боловсруулах, түүнд суурилсан сургалтын агуулгыг тодорхойлох, МТ-д суурилсан шалгалтын асуултын сан байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар МТШХХГ-ын дарга  Ц.Жадамбаа, Төрийн Албаны Зөвлөлийн ажлын албаны дарга С.Цэдэндамба нар 2014 оны 10 –р сарын 15-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үйл ажиллагаанд МТҮП-ын ерөнхий захирал Б.Мягмарнаран,  Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн шинжээч Г.Зоригтбаатар нар байлцлаа.

• 2014 он

АСПА дахь гишүүнчлэлийн эрхээ сунгалаа

МТҮП нь 2012 онд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, хөгжлийн загварыг нэвтрүүлэх, хамтран ажиллах зорилгоор Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсон бөгөөд 2014 оны 10 сарын 2-нд 2014-2015 оны гишүүнчлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

• 2014 он

“Advanced Web Technologies” семинар, хэлэлцүүлэг боллоо.

МТҮП-аас орчин үеийн интернэт болон Вебийн шинэ технологиудыг Монгол Улсад хэрхэн оновчтой нутагшуулах, шинэ технологиудын талаар нэгдсэн ойлголттой болох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа салбарын мэргэжитнүүдийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор “Advanced Web Technologies” семинарыг 2014 оны 10 –р сарын 24-нд анх удаа зохион байгууллаа.

• 2014 он

“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” зохион байгуулагдав.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-ыг “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д  “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.

• 2014 он

Дэлхийн технополисийн холбооны 9 дэх ерөнхий ассемблей -д оролцлоо.

2014 оны 11-р сарын 11-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотод зохион байгуулагдсан Дэлхийн Технополисийн Холбооны 9 дахь Ерөнхий Ассемблей болсон бөгөөд уг үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий ассемблей, Тэжон глобал инновацийн чуулга, ЮНЭСКО-ДТХ хамтарсан сургалт семинар, Өндөр технологийн үзэсгэлэнг нэгэн зэрэг зохион байгуулсан. Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас нийт 8 төлөөлөгчид энэхүү үйл ажиллагааны 9 дахь Ерөнхий Ассемблей, Тэжон глобал инновацийн чуулга болон ЮНЭСКО-ДТХ хамтарсан сургалт семинарт туршлага, шинэлэг санаа солилцох, инновацийн тухай мэдлэгээ тэлэх зорилготойгоор оролцов.

• 2014 он

Зорилтот салбар буюу МТ-ийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам батлагдлаа.

МТҮП-ын “Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журам” батлагдсанаасаа хойш 11 жил мөрдөгдсөөр ирсэн билээ. Энэхүү журмын 1-р зүйлийн 1.6 дахь заалтыг үндэслэн “Зорилтот салбар буюу мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам” 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинээр батлагдлав.

• 2014 он

МТИШ-ын ОУ-ын асуулт боловсруулагчдын уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдав.

Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл ITPEC-ийн 19 дахь удаагийн хурал Вьетнам улсын нийслэл Ханой хотноо 2014 оны 12 сарын 3-аас 12 сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд нийт 8 орны 29 төлөөлөгч оролцсон бөгөөд монгол улсаас МТҮП-ын ИБХТ-ийн дарга П.Наранцэцэг, ШУТИС-МХТС-ийн багш, профессор А.Эрдэнэбаатар, МУИС-ХШУИС-ийн багш Б.Батням нар амжилттай оролцоод ирлээ. Уулзалтаар 2015 онд зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтын асуултуудыг хэлэлцэн, сонгон шалгаруулсан бөгөөд тус хурлаар Монгол улс тэнцүүлсэн асуултын тоогоороо 1-р байрт шалгаран, тэргүүлсэн байна.

• 2014 он

МТ-ийн паспорт шалгалт хөдөө орон нутагт анх удаагаа туршилтын журмаар зохион байгуулагдлаа

2014 оны 12 сарын 05-нд Ховд аймгийн-ЗДТГ болон Ховд Их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн ажлын хүрээнд  МТ-ийн паспорт шалгалтыг хөдөө орон нутагт анх удаагаа туршилтын журмаар  амжилттай зохион байгууллаа.

Энэхүү шалгалтанд төрийн байгууллагуудын  60 гаруй МТ-ийн  болон МТ-ийн бус мэргэжилтнүүд бүртгүүлснээс нийт 46 мэргэжилтэн тус шалгалтанд хамрагдсан байна. Ингэснээр олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн МТИШ нь нийслэл гэлтгүй хүрээгээ тэлж, хөдөө орон нутагт  зохион байгуулагдах боломжтой боллоо.

• 2014 он

МТҮП-ын олон улсын шалгалтын төвийн хоёр дахь эрх баталгаажлаа

МТҮП нь 2015 оны 4 сард олон улсын “Компьютерийн хэрэглээ”-ний гэрчилгээ олгох ICDL албан ёсны шалгалтын төвтэй болж, шалгалт авах эрхээ баталгаажууллаа.

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ”-ний шалгалт нь  “Үндсэн”, “Стандарт”, ”Ахисан” түвшний гурван модультай.  ICDL модуль бүр шалгалтаар баталгаажсан хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадгаараа онцлог юм.

• 2015 он

“Startup Club” байгуулагдлаа

МТҮП-ын “Силикон хаус”-т 2015 оны 3 сарын 27-нд гарааны компани болон салбарын залуучуудыг дэмжин ажиллах зорилгоор  “Startup Club” клубыг байгуулж, МТ-ийн мэргэжилтнүүд гишүүнчлэлд нэгдэв.

• 2015 он

АНУ-ын NBIA-ийн “Gold” гишүүн боллоо

Манай байгууллага 2011 онд Азийн Шинжлэх ухааны паркуудын гишүүн байгууллагаар элссэн бол 2015 оны хувьд их гүрний NBIA-ийн “Gold” гишүүн болж дэлхийд данстай, нэр хүндтэй гишүүн байгууллага боллоо.

• 2015 он

“Гарааны түншлэл-2015” бизнес өдөрлөг болов

Мэдээллийн технологийн үндэсний  парк (МТҮП) нь Монгол Улсад мэдээллийн технологийн хөгжлийн түүчээ болж ирээдүйд инновацийг бүтээх гарааны компаниудыг хурдасгах хөтөлбөр хэрэгжүүлэх, МТ-ийн инкубаторыг ажиллуулах, бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг сайжруулах, мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх  олон улсын сургалт, шалгалтын системийг нэвтрүүлэх   зорилгоор   2015 он 5 сарын 1-ний өдөр “Гарааны түншлэл-2015” бизнес өдөрлөгийгамжилттай зохион байгууллаа

• 2015 он

Виртуал инкубатор анхны элсэгчдээ угтан авлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк нь инкубаторын үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж мэдээллийн технологийн болон бусад салбарын ирээдүйн инновацийг бүтээх иргэн, гарааны компаниудын шинэ санаа, бизнесийг дэмжих, хурдасгах, хөгжүүлэх үүднээс‘‘Виртуал инкубатор’’-ын үйлчилгээг анх удаа санаачлан хэрэгжүүлж, анхны элсэгчдээ 5 сарын 29-ний өдөр сонгон шалгаруултаар хүлээн авлаа

Энэ удаагийн элсэлтэнд 9 иргэн, ААН бүртгүүлснээс 3 иргэн, 1 компани виртуал инкубаторын үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон юм.

• 2015 он

Мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний шалгалт TOPCIT

Мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний шалгалт TOPCIT-ыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний олон улсын шалгалт зохион байгуулах албан ёсны 2 дахь эрхтэй байгууллага болсон.

• 2015 он

“Top Gun Training” хөтөлбөр

Уг хөтөлбөрт МТ-ийн инженерийн шалгалтанд хамгийн өндөр оноогоор тэнцсэн оролцогч оролцох эрхтэй бөгөөд 10 хоногийн турш Япон улсын МТ-ийн хөгжил, бодлого, түүх соёлтой танилцах, Мэдээллийн технологиороо тэргүүлэгч компаниудын үйл ажиллагаа, хэв маяг, судалгаа, хөгжүүлэлтийн талаар туршлага судлах, төслийн менежментийн сургалтанд хамрагдах, цаашилбал Азийн орнуудад танилын хүрээгээ тэлэх, хамтын ажилллагаагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

• 2015 он

Silicon house Pitch day” тэмцээн

Олон мянган энтрепренёр өрсөлддөг, сар бүр зохиогддог, мэдээллийн технологийн инженер залуусыг бизнесийнхэнтэй нэг алхам ойртуулах зорилго бүхий содон нэртэй “Silicon house Pitch day” тэмцээнийг зохион байгуулж, залуу энтрепренёрууд өөрийн гарааны бизнесээ богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, илтгэх ур чадварт дадлагажин, туршлагатай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, менежер зэрэг экспертээс бүрдсэн шүүгчдээс санал шүүмж сонсох, зөвлөгөө авах, бусад оролцогчдоос сурах, танилын хүрээгээ тэлэх зэргээр үр шимийг нь хүртэх боломжийг олгосон.  Тэмцээнд 70 гаруй оролцогч оролцсоноос 13 ялагч “ТехГэр” хөтөлбөрт уригдаж, бизнес санаагаа хөгжүүлсэн.

• 2015 он

“Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” байгууллага

Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийн суурийг тавьж, инновацид чиглэсэн технологи хөгжүүлэлтийн экосистемийг дэмжих зорилгоор шинжлэх ухаан үйлдвэрлэлийн кластер байгуулах үүднээс Засгийн газрын 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 68-р тогтоолоор үндэсний хэмжээний анхны Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи (МТШУП) болж хуанлийн хуудсаа шинээр мөнхлөв.

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаар тогтоолоор мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, гарааны компанийг бойжуулан төлөвшүүлэх, шилдэг энтрепренёрийг бэлтгэх, гадаад аутсорсингийн үйл ажиллагааг нэвтрүүлэх  чиг үүргийн дагуу Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын зохион байгуулалтад шилжив.

• 2016 он

Мэдээллийн технологийн бизнес эрхлэгч эмэгтэй инкубатор”-ын элсэлт

“Мэдээллийн технологийн бизнес эрхлэгч эмэгтэй инкубатор”-т элсэлтийг эхэлж, 2 компанийг бойжуулсан. Анхны элсэгч “Марчаахай” ХХК салбарын 2016 оны “Шилдэг бүтээл” номинацийн шагналыг инкубаторынхнаас хамгийн анх хүртсэн, монгол хүүхдийн контент, анимейшн, боловсрол, танин мэдэхүйн уран бүтээл үйлдвэрлэгчдийн анхдагч болов.

• 2016 он

“Виртуал инкубатор”-ын үйлчилгээг нэвтрүүлсэн

Бизнес эхлэн эрхлэгчдэд компаниа байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, ажилтнуудаа мэргэшүүлэх, хууль эрх зүйн болон бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлаар зөвлөгөө авах, өсч бойжин хөл дээрээ зогсох, улмаар инноваци хийхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээлэл, үйлчилгээг нэг дороос цахим орчноор дамжуулан авах “Виртуал инкубатор”-ын үйлчилгээг эхэллээ.

• 2017 он

Олон улсын мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний /ICDL/ шалгалт

Олон улсын мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний /ICDL/ гэрчилгээ олгох олон улсын албан ёсны шалгалтын эрхтэй болж, 3 дахь олон улсын шалгалтаа Монголдоо нутагшууллаа.

• 2017 он

IT Park нь “Хиймэл оюун ухаан” (AI) -ны судалгаа, хөгжүүлэлтийн алба байгуулахаар cудлаж байна.

МТҮП нь “AI” буюу хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай дотоод, гадаадын эрдэмтэдтэй хамтран “Хиймэл оюун ухааны зарим салбарууд дахь хэрэглээ” сэдэвт уулзалтыг 2018 оны 2 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд Dr. Ц.Түвшинтөр, Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх Dr. Амарсанаа, Токиогийн их сургуулийн профессор Dr. OTA SHOZO, Японы информатикийн хүрээлэнгийн профессор Dr. SATOH KEN нар илтгэл тавьсан бөгөөд эрүүл мэндийн салбар, хууль эрх зүйн салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж болох талаар сонирхолтой яриаг өрнүүллээ.

Уулзалтаас харахад хиймэл оюун ухааныг бүхий л салбарт нэвтрүүлэх боломжтой бөгөөд IT Park нь энэ жилээс “Хиймэл оюун ухаан” (AI)-ны судалгаа, хөгжүүлэлтийн алба шинээр байгуулахаар төлөвлөөд байна.

Уулзалтанд оролцогчдын хувьд мэдээллийн технологи, эрүүл мэнд, хууль эрх зүй, эдийн засаг, банк санхүү, нийгэм, философи гэх мэт тал бүрийн салбараас оролцлоо.

• 2018 он

IT PARK, ICT GROUP хамтран өндөр технологийн бүтээлч төслүүд хэрэгжүүлнэ

Мэдээлэл технологийн үндэсний парк болон “Ай Си Ти Групп” ХХК хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран Блокчэйн технологи, Аутсорсинг хөгжүүлэх -хүний нөөц, гадаад зах зээлийг тэлэх, өндөр технологийн сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах төслийг албан ёсоор эхлүүллээ.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал Ц.Содномдамба:

– Манай байгууллага саяхан Азийн 6 улсад Монголын гарааны компаниудыг гаргах төслийн гэрээг зурсан .Одоо ингээд өнөөдөр дараагийн бүтээлч гэрээг хийж байна.Салбарт маань хийх маш олон зүйл байгаа. Салбартаа байр сууриа олсон, гадаад дотоодын түншүүдтэй, судалгаа дататай, гадаадын улс орнуудтай хийгээд эхэлчихсэн төсөл хөтөлбөрүүдтэй “Ай Си Ти Групп” -тэй IT PARK хамтран ажиллах гэрээ хийж байгаа нь чухал алхам гэж харж байна.

 “Ай Си Ти Групп” ХХК –н гүйцэтгэх захирал И.Алтантулга:

– МТҮП-аас зарласан төслийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч хамтын ажиллагаагаа эхлүүлж буйдаа таатай байна. Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагаа нь Монголын маань байгууллагуудын хамтын ажиллагаанд жишиг болно гэж найдаж байна. Бид бүтээлч сэтгэлгээ, хандлага ноёлсон энэ кластер дээр олон талт ажлуудыг хийх болно.

 

“Ай Си Ти Групп” ХХК –ийн охин компани болох “Айтүүлс” ХК нь өнгөрсөн жил Монголд анх удаа олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөн өндөр технологийн үйл ажиллагаа эрхэлдэг  компани бөгөөд мэдээллийн технологийн салбарт үлгэр жишээ болж чадсан салбарын манлайлагч байгууллага юм. Тэд амжилтаа цаашид бататган Монголын мэдээллийн технологийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Дээрх хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа үүднээс гарааны компаниудаа чадавхижиж, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх юм. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц, оролцогч талуудын цогц суурь судалгааг хийх, стандарт тогтоож үнэлэх шалгаруулалтын тогтолцоог бий болгох юм.  Мөн энтрепренёр хандлагыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын гадаад болон дотоод аутсорсингийн үйл ажиллагааг идэвхижүүлэхийг зорьж байна. Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркаас “Ай Си Ти Групп” ХХК –г “ТҮНШ” байгууллагаар тодруулан гэрчилгээ олгожээ.

• 2018 он

Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлаг (IPA)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МТҮП нь Монгол улсад Мэдээлийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг үнэлэх, олон улсын МТ-ийн инженерийн шалгалтын системийг 2005 онд амжилттай нэвтрүүлж, 13 дахь жилдээ шалгалт болон шалгалтын семинарыг зохион байгуулж байгаа ба энэ жилийн намрын МТИШ-ын “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх арга зам-2018” семинарыг 2018 оны 9 сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Дээрх ажлын хүрээнд МТҮП-ийн ерөнхий захирал Ц.Содномдамба Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr.Kazunori Sadachi, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr.Shigeru Tsuchiya нарыг өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар МТИШ-ын семинар, шалгалтыг зохион байгуулсан ажлын үр дүн, шалгалт, технологийн ур чадвар, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.

• 2018 он

“Enterprise Drone Show” Монголд анх удаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч DJI нар хамтран “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны технологийн хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудын талаарх хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, тусгай зориулалтын чиг үүргийн газрууд оролцохоос гадна дроны хөгжил, ач холбогдол, технологийн дэвшил, хэрэглээний ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Дроны хөгжил дэвшил өнөө үед энгийн хэрэглээнд ашиглагдахаас гадна тусгай зориулалтын байдлаар өргөн хэрэглэгдэж хүний үйл ажиллагаагаар тодорхойлох боломжгүй нөхцөл байдал, эрсдэлийг өндөр нарийвчлалтай тогтоон эрчим хүчний, онцгой байдал, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбаруудад ашиглагдаж эхэлжээ.

• 2019 он

Ахисан түвшний инкубатор

Монголын мэдээллийн технологийн салбарт шинэ зах зээл бий болгох, санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон гадаадын зах зээлд өрсөлдөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулах зорилгоор “Ахисан түвшний инкубатор төв”-ийг байгуулсан.

• 2020 он

IT Hub төсөл

Гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр, IT Hub төсөл хэрэгжүүлж, Монголын мэдээллийн технологийн салбарт олон талт оролцогчдын нэгдэл, төвлөрөл, үр дүнг бий болгоход өөрсдийн дотоод нөөц бололцоог бусадтай хуваалцах зарчмаар салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, IT Hub нэгж хэсгийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн.

• 2020 он

“Энтрапренёр” төсөл

Байгууллагын албан хаагчдаас шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа шаардлагатай төслийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтвортой болгон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай иргэн, баг, ААН болгон өсгөн бойжуулах “Энтрапренёр төсөл”-ийг хэрэгжүүлэв.

• 2020 он

Инкубаторын дараах үйлчилгээ

Мэдээлэл, технологийн үндэсний паркын бизнес инкубаторыг төгссөн компаниудад үргэлжлүүлэн дэмжлэг өгөх үүднээс компанийг гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө оруулалт татахад үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, өрөө танхимын хөнгөлөлт үзүүлэх, оюуны өмч, хууль эрх зүйн чадамжтай компани болгох зорилго бүхий Инкубаторын дараах үйлчилгээг нэвтрүүлсэн. Мэдээлэл, технологийн үндэсний паркын бизнес инкубаторыг төгссөн 78 компаний үйл ажиллагаанд нэмэлтээр дэмжлэг өгч, дахин нэг том боломжийг үзүүлж эхлэв.

• 2021 он

Инкубаторын статистик мэдээ

Инкубаторын 15 компани инновацийг бүтээхээр амжилттай бойжиж, 136 гаруй өндөгнүүдтэй ам бүл өнөр өтгөн болж 16 нэр төрлийн 55  инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

• 2021 он

Салбарын байгууллагууд