“Hacking for Youth Health” ХАКАТОН тэмцээнд оролцохыг урьж байна

“Hacking for Youth Health” ХАКАТОН тэмцээнд оролцохыг урьж байна

НҮБ-н Хүүхдийн Сан, “Монгол Контент” ХХК, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк болон “Креатив Воркшоп” ХХК нар Монгол Улсын Засгийн Газар, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэмжлэгтэйгээр бидний хойч ирээдүй болсон өсвөр үеийн хүүхэд, залуусын сэтгэцийн болон бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд инновацилаг, мэдээлэл технологийн шийдлийг олох зорилготойгоор “Hacking for Youth Health” ХАКАТОН-ыг 3-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Мэдээлэл Технологийн Үндэсний Парк-д зохион байгуулах гэж байна.

Энэхүү ХАКАТОН-д мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбарт болон өсвөр үеийн хүүхэд залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүд, программистууд, дизайнерууд, нийтийн сайн сайхны төлөө шинийг хийж бүтээхийг хүсэж, зорьж байгаа бүтээлч залуусыг оролцохыг урьж байна.

ha
Бүртгэл:  http://bit.ly/2mLqLZb дээрх холбоосоор бүртгүүлнэ үү.

Шагналын сан:
– Нэгдүгээр байр: 3 сая төгрөг
– Хоёрдугаар байр: 2 сая төгрөг
– Гуравдугаар байр: 1 сая төгрөгийн тус тус шагналтай.

Жич: Уг Хакатонд оролцсоноор мөнгөн шагналаас гадна шинэ санаа, бүтээлч шийдлээ танилцуулсан баг, оролцогчдод цаашид хамтран ажиллах, төслөө хэрэгжүүлэх зэрэг олон боломжууд нээгдэх тул та бүхэн идэвхитэй оролцоорой.

Салбарын байгууллагууд