МТҮП нь Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо (АСПА)-той хамтран уулзалт зохион байгуулна.

МТҮП нь Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо (АСПА)-той хамтран уулзалт зохион байгуулна.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо (АСПА)-д 2012 онд анх гишүүнээр элсэн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Үүнээс хойш Мэдээллийн технологийн чиглэлийн төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, сургалт семинар, олон улсын хэмжээний хурал чуулган зохион байгуулах, урт богино хэмжээний сургалтад боловсон хүчнээ хамруулах зэргээр гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсээр ирсэн бөгөөд энэ удаа АСПА-с Монгол-Солонгос улс хоорондын бизнес, технологийн туршлага солилцох зорилгоор 2022.06.29-ний өдөр МТҮП-д  уулзалт болох гэж байна.

БНСУ-аас Эмбеддэд систем, вэб хөгжүүлэлт, автоматжуулалт, авто эд анги автоматжуулалт, ган бүтээгдэхүүний компаниуд туршлага солилцох бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниуд оролцох боломжтой.

Capture

  • 2022-06-17
  • Уншсан:1533

Салбарын байгууллагууд