“Бизнес аялал” уулзалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

“Бизнес аялал” уулзалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээлэл, технологийн үндэсний парк/МТҮП/, Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо /ASPA/ хамтран Монгол-Солонгос хоёр улс хоорондын зах зээлийн мэдээлэл солилцох, компанийн түвшинд хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2022.06.28-29-ний өдрүүдэд томоохон арга хэмжээ зохион байгууллаа.
Үүнтэй холбоотойгоор эхний өдөр Элмеко ХХК, Murray Mining Services компаниудтай туршлага солилцож, танилцах аялал хийсэн бол Өнөөдөр “Бизнес аялал” уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө.
Тус уулзалтын нээлтийг МТҮП-ын захирал Э.Цогтгэрэл болон ASPA-ын захирал Нам Ёон Хо нар хийж, ICT группээс “Улаанбаатар хотын цахим шилжилт” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр БНСУ-аас ITech,MX,Top tech, Wonchang steel гэсэн 4 компани, МУ-аас Сим ХХК, Марчаахай ХХК, Зохис ХХК, Женесис системс ХХК, Юникүе повер теч ХХК, Чип дизайн ХХК, QMenu стартап, Прайс технологи сольюшн ХХК гэсэн 8 компани үйл ажиллагаагаа танилцуулж нетворкинг хийлээ.
Үүний дараа МТҮП-ын инкубаторт бойжиж буй компаниуд болон ICT группын үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон үр дүн бүхий арга хэмжээ болсон юм.
287067886_709913073429650_796941157699821858_n
  • 2022-06-30
  • Уншсан:1412

Салбарын байгууллагууд