Мэдээллийн технологийн инкубаторын 31 дэх элсэлт зарлагдлаа.

Мэдээллийн технологийн инкубаторын 31 дэх элсэлт зарлагдлаа.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн бизнес инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологийн чиглэлээр болон мэдээллийн технологид  суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг  2016 оны 11 дугаар сарын 21, 25-ны өдрүүдэд  МТҮП-ын “Coworking Space 2” танхим (217 тоот)-д 10:00 цагт зохион байгуулна.

Та манай инкубаторт элссэнээр 2,5 жилийн хугацаанд 60 гаруй сая  төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 7 багц үйлчилгээг авах болно. Үүнд:

  • Багц 1 Ажиллах орчин
  • Багц 2 Бизнесийн хэрэглээ
  • Багц 3 Сургалт
  • Багц 4 Маркетинг
  • Багц 5 Програм хангамж
  • Багц 6 Зөвлөх үйлчилгээ
  • Багц 7 Урамшуулал-бонус /Шилдэг төгсөгчдөд/

Элсэлтийн материал хүлээн авах

Инкубаторын элсэлтэнд энд  дарж цахимаар бүртгүүлнэ үү!

2016 оны 12 дугаар сарын 5-ны Даваа гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:00-17:00) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт

2016 оны 12 дугаар сарын 9-ний Баасан гарагт МТҮП-ын 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр болох нийгмийн өмнө тулгамдаж буй хурц асуудлыг технологийн дэвшилд суурилан шийдвэрлэвэл давуу тал болно.  Тухайлбал:

  • Програм хангамж
  • Монгол контент-оюуны үйлдвэрлэл
  • Ахуйн хог, хаягдалгүй-цэвэр орчин
  • Хорт утаа, агаарын бохирдолгүй-эрүүл агаар
  • Хоёрдогч түүхий эд дахин боловсруулах-автоматжуулалтын үйлдвэрлэл
  • Гэр ахуйн хуванцар бүтээгдэхүүн-жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гэх мэт

Дэлгэрэнгүй мэдээлэл

Инкубаторын үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй www.itpark.mn вэб хуудасны “Инкубатор” цэсээс танилцана уу.

Холбоо барих хаяг

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас: 88015840, 96656561

 

incub copy

  • 2016-11-24
  • Уншсан:4589
  • Tags:

Салбарын байгууллагууд