“Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

“Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тэмцээний шүүгчээр:

н.Ням /Про венчер үүсгэн байгуулагч/

С.Билэгбаатар /Arawt Venture Capital LLC үүсгэн байгуулагч/

Н.Даваасүрэн /Марчаахай ХХК-ны захирал/ нар оролцов.

Энэ удаагийн арга хэмжээнд:

  • Б.Намуунзаяа-Хараагүй хүмүүст зориулсан шил
  • Э.Энхбүрэн- Medicine
  • Алтанбагана- Онлайн сургалт
  • Б.Энхманлай- Producing Bio-Renewable Energy
  • Biogram баг- Фитнесс аппликэйшн
  • Б. Болдбаатар- Thermoelectric generator
  • н.Энхамгалан- Электрон сандал
  • С.Ууганбаяр- Ecommerce гэсэн нийт 8 сонирхогч, бүтээгч залуус өөрсдийн бизнес санаагаа танилцуулж, төслөө танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, зөвлөгөө зөвлөмж авлаа. “Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээний 5-р сарын ялагчаар Biogram баг- Фитнесс аппликэйшн шалгарч, “TechGer founders space”-р үйлчлүүлэх 1 сарын эрхээр шагнагдлаа. Энэ удаагийн тэмцээнд МУИС, Шинэ монгол Коосэн, Шинэ эрин сургуулиудын сурагч оюутнууд идэвхитэй оролцлоо.12

Салбарын байгууллагууд