—-Хүссэн цаг хугацааны сонголтыг хүн бүрт нээлттэй болгов—–
МТҮП /Мэдээллийн технологийн үндэсний парк/ инкубаторын үйл ажиллагааг тасралтгүй 13 жил хөгжүүлж, нутагшуулж ирсэн анхдагч байгууллага билээ. Энэхүү уламжлалт инкубаторын үйлчилгээнээс гадна 2015 онд орон зай, цаг хугацааг үл хамаарах Виртуал инкубатор хөтөлбөрийг эхлүүлж, өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Тэгвэл 2016 он буюу яг нэг жилийн ойн босгон дээр МТҮП-ын хамт олон бас нэгэн Виртуал оффис хэмээх дараагийн шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Монголдоо виртуал буюу хийсвэр оффис утга бүхий шинэ үйлчилгээг өрсөлдөөнт зах зээлд анхлан нэвтрүүлж байгаа үйлчилгээний талаар МТҮП-ын Инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэгтэй товч ярилцлаа.
-Үйлчилгээний хэлбэрүүд улам л үйлчлүүлэгч тал руу ханддаг болж. Гадны зарим орнуудад Виртуал оффис гэж хаа нэг сонсогдох болсон. Харин Монголд энэ үйлчилгээ нэвтэрч байгаа нь залууст маань бүр ч олзуурхууштай сайхан үйлчилгээ төдийгүй сонсоход сонин содон, сайхан мэдээлэл байна. Хөтөлбөрийн зорилготой танилцаж үзэхэд амжилтанд хүрэхийг мөрөөдөж, зорьж төлөвлөсөн “би” гэгч хувь хүн “санаатай”-гаа ирэхэд л хангалттай байх бүх нөхцлийг Виртуал оффис олгож байгаа нь сонирхол татлаа?
-Гарааны бизнес эрхлэгч, шинэ санаатай, ажил хэрэгч хүмүүс ямагт цаг хугацаатай өрсөлдөж байдаг. Тиймээс хүн бүр өөрсдийн бизнес, ажил төрлөө хүссэн цаг хугацааны сонголт дор явуулах боломжийг манай байгууллага нээлттэй болгон өгч байна. Уламжлалт түрээсийн оффистой харьцуулахад Виртуал оффис бизнес санаагаа эхлүүлэгч, хөгжүүлэгч, хамтрагч түншүүдэд ажиллаж, хөдөлмөрлөх, мөнгө санхүү, эдийн засгийн хэмнэлт авчрах түрээсийн уян хатан нөхцлийг сонгох давуу эрхийг олгоно. Маш товчхоноор илэрхийлбэл, Виртуал оффис цахим ертөнц дэх бизнесийн орон зайн сонгомол үйлчилгээ юм. Ажлын байргүй, байнгын ажлын байрны шаардлагагүй, гарааны бизнес эрхлэгч, улирлын чанартай ажил, төсөл гүйцэтгэгч нарт манай Виртуал оффис маш зөв сонголт байх болно. Оффисын талбай 8-50м2-ын хооронд сонголт өргөнтэй, үнийн хувьд нэг мянган төгрөгөөс эхэлнэ. Ер нь хөтөлбөрийн тэргүүн зорилго хэн сэтгэж, бүтээлч хандана тэр хүнд нээлттэй боломжуудыг олгоно гэсэн үг. Виртуал оффисын гол шийдэл нь зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөөнт ажлын байр юм.
-Үйлчилгээний нэр “All in one place, NITP of Mongolia” гэснийг задалж ойлговол?
-Хүн бүхэн өөрөө өөртөө ажлын байр гаргаж, бизнесээ эхлүүлэхэд оффис өрөө танхим цаашилбал, ширээ, сандал зэрэг тавилгын хэрэгцээ гардаг. Энэ хэрэгцээ шаардлагыг “All in one place, NITP of Mongolia”-аар үйлчлүүлэгч нарт хөнгөн, хялбар байхаар төгс шийдлийг олгож байгаа юм. Ер нь Виртуал оффис нийслэл-орон нутаг, салбарыг холбосон Улаанбаатар дахь түр оффис, ажил хэргийн түншүүдийн уулзалт, богино хугацааны төсөл, улирлын чанартай ажил эрхлэгч, байнгын бус түр оффисын шаардлага гарсан бизнесмэн, компани, оюутан, залуус, хувь хүмүүст ажиллах, хөдөлмөрлөх, сурч боловсрох бүх чиглэлээр чөлөөтэй үйлчилнэ гэж ойлгож болно. Хүсвэл онлайн хурал, уулзалтыг видео болон теле хэлбэрээр зохион байгуулж болох ба хүссэн техник, тоног төхөөрөмжийг түрээслэгчдэд давхар олгох давуу талтай. Түүнчлэн түрээслэгчийн оффислоогүй хугацааны турш дахь ажил хэргийн байнгын мэдээллийг Виртуал оффисоор дамжуулан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, Виртуал оффист байх хугацаандаа амжуулж чадаагүй ажлаа та манай мэргэжлийн хамт олонд үүрэг даалгавар хэлбэрээр даатгах буюу таны ажлыг өмнөөс чинь гүйцэтгэх нарийн бичгийн үүрэг хүлээлгэх зарчмаар бидэнтэй хамтарч ажиллах боломж бас нээлттэй байгаа.
-Бүхнийг нэг дороос гэхээр оффист хэрэгтэй бүх л зүйлийг танайхаас гаргана гэсэн үг үү?
-Aжил хэргээ явуулах оффисын тавилга, эд хогшил авах шаардлагагүй. Өндөр хурдны интернет үйлчилгээ хүртэл үнэгүй байна. Та өөрийн бичиг баримт буюу гар цүнхтэй ирээд ажил, үйлчилгээгээ эхлүүлэхэд л болно. Анх сонгосон Виртуал оффисын ажлын байраа та цаашид хүссэн цаг, өдөр эсвэл байнга, үечилсэн, давталттай, жилд хэдэн удаа ч дахин сонгох боломжтой. Энэ нь таны Виртуал оффис бүхий тав тухтай тогтмол ажлын байрнаас харилцагч түншүүдтэйгээ харилцсанаар харилцан итгэлцлийг илүү хүлээж, бизнесийн амжилтанд нөлөөлөх таны давуу тал болно. Өөрөөр хэлбэл, Таны бизнес нэг газраасаа тогтвортой, тасралтгүй үргэлжлэх боломжоор хангагдах юм.
-“All in one place, NITP of Mongolia” гэдэгт өөр боломжууд байгаа юу?
-Бизнес эрхлэгч нарт хамгийн нэгдүгээрт, ажлын байр түүнийг дагалдах орчин чухал байдаг. Тухайлбал, би нэг жишээ хэлье. Завханд үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал “Х” гэгч бизнесийн хүрээгээ тэлэх, ажил хөөцөлдөх шаардлагаар Улаанбаатарт ирлээ гэж бодоход манай Виртуал оффисоор дамжуулж алба ажлаа хэвийн үргэлжлүүлэн явуулж болно. Ингэснээр цаг хугацаа алдахгүйгээр хот дахь салбар төвтэй болж байгаа юм. Захирал “Х” маань ноос, ноолуурын улирлын үеэр жилд 2 удаа хотод ирээд буцдаг бол тухайн байх хугацаандаа нэг, хоёр өдрөөр үү, аль эсвэл нэг цагаар түрээслэх үү гэдэг сонголтоо өөрөө хийнэ. Тиймээс зөвхөн ашигласан хугацааны төлбөр хийгдэж, ашиглаагүй хугацаанд түрээсийн илүү мөнгө төлөх асуудал гарахгүй. Өнөөдөртөө Монголын зах зээлд Виртуал оффисын үйлчилгээ дэлгэрээгүй байгаа. Харин нийтийн хурал болон хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулах, томоохон арга хэмжээ зохион байгуулах зорилготой том том танхимыг түрээслэж байгаа. Энэ орон зай нээлттэй болж, бизнесмэнүүдэд боломж гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчдийг “бойжуулагч” төв байх болно.
-Энэ бүх үйлчилгээнд тус тус хураамж төлөгдөх үү. Жишээлбэл, интернетийн төлбөр, суурин утасны, оффис тавилганы гэх мэт?
-Виртуал оффисаар олгогдож байгаа тул үнэ төлбөргүй ашиглуулна. Өөрөөр хэлбэл, “All in one place, NITP of Mongolia” гэдэг үгэнд бүх үйлчилгээ үнэгүй багтана. Бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа Виртуал оффисын гол утга нь энэ юм. Энэхүү үйлчилгээ нь МТҮП-ын үйл ажиллагааны салшгүй хэсэг байж зах зээлийн зарчмыг хадгалж байнгын нээлттэй байна. Харин сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер ашиглах бол бага зэргийн төлбөртэй. Тиймээс бизнес эрхлэгч болон хувь хүмүүст зориулж энэхүү сонгомол үйлчилгээг нэвтрүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг МТҮП-ын сайтаар орж шинэ үйлчилгээг заавал сонирхоорой, танд болон та бүхэнд бас нэг боломж гарч ирсэн байх гэдэгт итгэлтэй байна.
in the fashion industry, which is always changing, it has become more and more popular to find high-end trends without spending a lot of money. for example, high quality replica handbags are a trendy alternative to designer originals. this page goes into detail on why people like replica things, pointing out important types and where to find them.
people who love fashion are starting to like replica clothes since it looks and feels like high-end brands but costs a lot less. these things let people show off their particular style without spending a lot of money, from everyday wear to statement pieces. replica garments are a great example of this. they include a wide range of clothing influenced by famous designers, making sure that everyone can find something fashionable to wear.
handbags are still a big part of high-end fashion, and reproductions are a great opportunity to own famous designs. people typically look for places that sell high-quality replica handbags that are made with the same care and attention to detail as the originals. these items may make every outfit look better, so they are a good buy for people who want to establish a varied wardrobe.
some brands are quite popular in the replica industry because they never go out of style. for example, chanel's classy look is quite popular, which has led to a desire for chanel copycat items that reflect the style of the brand's famous dresses and chains. replica clothes from different high-end brands provide anything from fitted blazers to casual streetwear, combining high-end style with low prices.
choosing replicas has benefits like saving money and having a lot of options, but it's important to pick reliable sources to make sure the quality is good. websites that sell high-quality imitation handbags and chanel replica generally include thorough product descriptions and customer reviews, which can help customers make smart choices. this makes fashion more accessible to everyone, letting more people enjoy trends without having to pay a lot of money.
adding replicas to your wardrobe is easy. for a balanced style, wear replica garments with real accessories. for evening ensembles, utilize a chanel replica purse as a focus point. trying out these things will help you change up your style without breaking the bank.