ASPA 2024 -27TH CONFERENCE

ASPA 2024 -27TH CONFERENCE

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь Азийн Шинжлэх ухааны Паркуудын Холбооны гишүүн байгууллагаар 2012 оноос ажиллаж байгаа билээ. 2024 оны Наймдугаар сарын 19-21-ний өдрийн хооронд Азийн Шинжлэх ухааны Паркуудын Холбооны ээлжит 27 дугаар хуралдааныг/ASPA 2024/ Монгол улс Улаанбаатар хотноо Мэдээлэл Технологийн Үндэсний Парк болон Шинжлэх ухааны парк хамтран зохион байгуулах гэж байна.

Жил бүр уламжлан болгон явуулдаг энэхүү арга хэмжээний хүрээнд Ази тив дэх технологи инновацын хөгжил дэвшил шинэ санаа, технологийн тренд, дэлхийн чиг хандлага хаашаа чиглэж байгаа талаар ШУ, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, төрийн, бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид, оюун санааны лидерүүд хуран чуулдаг хамгийн өргөн цар хүрээтэй, чухал арга хэмжээ юм.

Мөн ASPA Awards буюу Ази тивийн улсуудаас шилдэг технологийн санааг шалгаруулдаг арга хэмжээг хурлын хүрээнд жил бүр зохион байгуулдаг. Бүртгэлийн хугацаа 6-р сарын 20-нд хаагдах тул та хавсралтаар илгээсэн материалтай танилцаж өөрийн технологийн санаагаа Ази тивийн бусад орнуудтай уралдуулна уу.

Вебтэй танилцах: https://www.cyberaspa.org/pages/board/view.php?menu_code=288&board_sid=32&data_sid=1131&page_num=&skey=&sval=

Бүрдүүлэх материал харах холбоос: https://files.fm/u/qxt2uygqd7

Бүртгэлийн материалыг бүрдүүлэн dariimaa@itpark.mn мэйл хаяг руу илгээнэ үү.

Холбоо барих: 8019-1107

#ITPark#мэдээллийнтехнологийнүндэснийпарк#ASPA2024#Mongolia

  • Enkhjin
  • 2024-06-13
  • Уншсан:253

Салбарын байгууллагууд